“Lionsgate” кино компанийн бүтээл “Hunger games” кино гарсан даруйдаа 155 сая ам.долларын ашиг олж “Вox office”-г тэргүүлээ.
Америкийн кино урлагийн түүхэнд “Harry Potter and the Deathly Hallows Part 2” болон “The Dark Knight” кино гарсан долоо хоногтоо 150 сая ам.доллар давсан ашиг олж тэргүүн, дэд байрыг эзэлсэн бол уг кино гуравт жагслаа.
Сюзан Коллинсын анхны номоос сэдэвлэн бүтээсэн энэ кинонд ирээдүйн хатуу дэглэм, хараа хяналт бүхий нийгэмд өсвөр үеийнхэн эрх чөлөөнийхөө төлөө хэрхэн тэмцэж буй талаар өгүүлдэг.
Мэргэжилтнүүд киног ойролцоогоор 100 орчим сая ам.долларын ашиг олно хэмээн тооцоолж байсан ч эл номын фэнүүд нь ийнхүү “давалгаалжээ”. Мөн энэ кино бас нэгэн цолын эзэн болсон нь 2010 онд нээлтээ хийсэн “Alice in Wonderland” киноны амжилтыг эвдлээ.
MONGOLNEWS.MN