Намар, өвлийн улиралд үсээ хэрхэн арчлах вэ?

Үс бол хүний гоо сайханд маш чухал нөлөөтэй төдийгүй тун эмзэг зүйл учраас байнгын арчилгаа шаардлагатай байдаг.
Гэхдээ жилийн дөрвөн улиралтай манай улсын хувьд цаг агаартайгаа уялдуулан гоо сайхны арчилгаагаа хийх нь зүйтэй юм. Урин цагийг дагаад хүний бие хүртэл байгалиасаа илүү сэргэг, өнгөлөг байдаг бол хүйтэн сэрүүний улиралд онцгой арчилгаа, анхаарал шаардагддаг. Тиймээс энэ удаагийн нийтлэлээр намар өвлийн улиралд үсээ хэрхэн эрүүл, торгомсог байлгах талаарх чухал зөвлөгөөг хүргэж байна.

Үсээ тайруулах

Дулааны улиралд нарны туяа хурц байдаг учраас үсийг их гэмтээдэг. Тэр тусмаа хамгийн амархан гэмтдэг хэсэг бол үсний үзүүр хэсэг юм. Тиймээс зун гандаж муудсан үснийхээ үзүүрээс бага зэрэг тайруулахад гэмгүй. Ер нь үсээ хоёр сар тутамд нэг удаа тогтмол тайруулах нь үсний эрүүл залуу байдлыг хадгалж, ургалтыг сайжруулахад чухал нөлөөтэй.

Байгалийн гаралтай тэжээлийн тос түрхэх

Сэрүүний улиралд үсэнд байгалийн гаралтай тэжээл илүү их хэрэгцээтэй байдаг. Химийн найрлагатай бүтээгдэхүүн хуйхыг хуурайшуулан загатнуулж, үсийг ширүүн болгодог учраас аль болох байгалийн гаралтай тэжээлийн тос хэрэглээрэй. Тухайлбал спиртийн найрлагатай болон хиймэл аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Харин түүний оронд ургамлын тос агуулсан үсний бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна шампуньдаа хэдэн дусал кокосын тос нэмж өгвөл үс илүү торгомсог зөөлөн болдог байна.

Хамгаалагч бүтээгдэхүүн хэрэглэх

Зун ихэнх хүмүүс үсний засалтаа чөлөөтэй энгийн байлгахыг илүүд үздэг бол намар арай хээнцэр байдлыг эрхэмлэдэг. Тиймээс намрын улиралд үсний сэнс, хэлбэржүүлэгч бүтээгдэхүүн, индүү зэргийн хэрэглээ огцом ихэсдэг ажээ. Эдгээрийг тогтмол хэрэглэдэг хүмүүст эхлээд үсэндээ хамгаалах бүтээгдэхүүн түрхэхийг зөвлөе. Жишээ нь үсээ индүүдэхийн өмнө халуунаас хамгаалах спрей цацах зэргээр үсийг гэмтэхээс урьдчилан сэргийлдэг бүтээгдэхүүнийг заавал хэрэглэж байгаарай.

Цэвэрлэгч шампунь хэрэглэх

Ажил, хичээл ид өрнөж буй завгүй улиралд үсэндээ гель, лак түрхэх, угаах, сэнсдэх шаардлага зайлшгүй тулгардаг. Үүнээс үүдэн үс гэмтэх, амархан тослогтох зэрэг сөрөг үр дагаврууд үүсдэг. Үүнийг шийдэх нэг арга нь үс, хуйхны тослогийг тэнцвэржүүлж, гүн цэвэрлэх үйлчилгээтэй “Цэвэрлэгч шампунь” (Clarifying Shampoo) хэрэглэх явдал юм. Гэхдээ уг шампунь хүчтэй үйлчилгээтэй учраас үсний будгийг гундаах эрсдэл бий гэдгийг анхаарах нь зүйтэй.

Чийгшүүлэх

Хүйтний улиралд арьс маш их хуурайшдагтай адил үс ч бас чийглэг зөөлөн байдлаа алдаж эхэлдэг. Тиймээс цаг уурын өөрчлөлт эрчимждэг намрын улиралд үсэнд чийгшил өгөх нэмэлт арчилгаа зайлшгүй хэрэгтэй. Үүний тулд үсээ угаасны дараа байгалийн гаралтай чийгшүүлэгч ангижруулагч юмуу тосон маск түрхэж байгаарай.

Малгай өмсөх

Хүйтэн сэрүүн цагт эрчүүд малгай өмсөхөөс татгалздаггүй ч эмэгтэйчүүдийн хувьд ихээхэн асуудал үүсгэдэг. Гэхдээ үсний хэлбэр алдагдахвий гэж малгайгүй явах нь үсийг гэмтээх хамгийн том шалтгаан болдог. Иймд эрүүл сайхан үстэй байхын тулд ямар нэг аргаар хамгаалах хэрэгтэй юм. Жишээ нь нимгэн ороолт, алчуураар толгойгоо бүтээх эсвэл үс хэлбэржүүлэгч бүтээгдэхүүнээ цүнхлээд малгайгаа тайлсны дараа үсээ янзлах гэх мэт аргуудыг туршаад үзэхэд илүүдэхгүй. Мөн сэрүүний улиралд малгай өмссөн ч урт үс хэлбэр нь алдагдахгүй, янзлахад хялбар учраас илүү тохиромжтой байдаг.

Массаж хийх

Цаг агаар хүйтэрч биеийн дархлаа суларсан үед хүн амархан ядрах хандлагатай байдаг. Тиймээс үсэндээ тэжээлийн тос түрхээд массаж хийх нь үсний ургалтанд сайн нөлөөтэйгөөс гадна стресс, ядаргааг багасгадаг байна. Мөн унтахын өмнө 10 минут орчим толгойндоо массаж хийвэл илүү бөх, сайн унтдаг ажээ.

 

Эх сурвалж: playskull.mn

бампера на айфон 5escort female


Намар, өвлийн улиралд үсээ хэрхэн арчлах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex