Та мөнгөний боол биш эзэн

-Мөнгө ухаарал. тэнэглэл хоёрын алиныг ч өгч чадна-
Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс
Монгол Улсын Засгийн газар энэ оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгохоор зарлав. “Өрхийн хөгжил” гэдэг нь Монгол оронд оршиж байгаа долоон бум гаруй “вант улс” болох гэр бүлийн удам угсаагаа хамгаалах хаш бодлогоос эхлээд өдөр тутмын нарийн чимхлүүр  жижиг асуудлыг хүртэл багтаасан цогц ойлголт юм. “Өрхийн хөгжил”-д хамаатай тэр олон асуудлаас орчин үед, эхний ээлжинд нэн яаралтай шийдэх нь өрхийн эдийн засаг мөнөөс мөн.
Өрхийн эдийн засагт холбогдох зарим санааг залуу гэр бүлийн нийгмийн үүрэг хариуцлагатай холбон тоймлож өгүүлье. Гэр бүлээс өөрийн болон нийгмийн өмнө хүлээх нэг том үүрэг хариуцлага нь эдийн засгийн хүчин чадал, “тусгаар тогтнол”, бие даан оршихуй юм. Ядуу хүн, ядуу гэр бүл, ядуу улс хэзээ ч нэр хүндгүй, бусдын эрхшээлд, харц доогуур байдаг. Айл өрх бүр биелэгжүү, чинээлэг болчихвол, ядахдаа амиа тээгээд явчихдаг бол улс гүрэн нь хүчирхэг сортоотой болно.
Гэр бүлийн  эдийн засгийн асуудлыг бүрэн шийдвэрлээд өгчихдөг төр засаг, байнгын ивээн  тэтгэгч гэж хаана ч байхгүй.
Гэр бүлийн гишүүн бүрийн идэвх санаачилга, үзэл бодол, үүсгэл санаачилга, байнгын үйл ажиллагаа л эдийн засгийн асуудлыг шийдвэрлэнэ.
Зах зээлийн тогтолцоотой нийгэмд гэр бүлийн амьдралыг эдийн засгийн аргаар удирдах нь хамгийн зөв менежмент болжээ. Өөрөөр хэлбэл айл гэрийн эдийн засаг, аж ахуйн бодлого, үйл ажиллагааны зарчим нь албан байгууллага шиг, өөрийн гэсэн төсөв төлөвлөгөөтэй, жил сарын  тайлан тооцоотой, банкны харилцах данс, хадгаламжтай, нэгдүгээр гарын үсэг зурдаг захирал дарга шиг “Өрх гэрийн хошуучлагчтай”, хоёрдугаар гарын үсэг зурдаг мэргэшсэн нябо шиг “аж ахуйч менежер”-тэй байх шаардлага гарч ирлээ.
Өрх гэр нь эдийн засгийн хувьд бие даан орших ба хөгжихийн тулд мөнгө хөрөнгийн шударга эх үүсвэртэй , шилж сонгосон ухаалаг хэрэглээтэй, зохих ёсоор хэмнэсэн хуримтлалтай, тэрхүү арвижуулсан нөөцөө шаардлагатай зүйлд нь оновчтой зарцуулдаг ба эргэлтэд оруулж “өсгөдөг” байх явдал нь мөнөөх гэр бүлээ эдийн засгийн аргаар удирдах хамгийн зөв шийдвэр болж хэрэгжинэ.
Мэдээж хэрэг, энэ нь гэр бүлийн гишүүдийн зөвшилцөл, эрх тэгш харилцаа, идэвх санаачилга, бүтээлч оролцоонд тулгуурлана. Нөхөр эхнэрийн аль нэг нь мөнгө олохоор чардайж, нөгөө нь түүнийг дур мэдэн үрдэг байвал тэр гэр бүлд эдийн засгийн хямрал нүүрлэж таарна.
Зах зээлийн тогтолцоотой орнуудын гэр бүл наад зах нь орлогынхоо 20-оос доошгүй хувиар хуримтлал сан үүсгэж, түүнээ хожим эрүүл мэнд, боловсрол, үр хүүхэддээ зориулдаг туршлага, сургамж байна.
Гэрлэх ёслолын ордны Гэр бүлийн сургалтын төвөөс зохион явуулдаг залуу хосын сургалт дээр бидний өгдөг гол мэдээлэл, санал зөвлөмж нь ерөөсөө Монгол улсын нийт гэр бүлийн амьдралд ч хамаатай гэж хэлж болно. Гэр бүл эхний үед, эдийн засгийн хувьд бэхжиж хараахан амжаагүй үедээ тансаг хэрэглээнээс татгалзах, эд хогшлын хэрэглээ, эдэлгээний хугацааг аль болохоор уртасгаж, хэмнэлт үүсгэх, зорилгогүйгээр бараа материал, эд  агуурс яаран худалдаж авах, нөөцлөхөөс болгоомжлох зэргийг чухалчлан зөвлөдөг.
Өөрийн мэддэг, чаддаг зүйлд хөрөнгө оруулах, ялангуяа зөвхөн ашиг олох итгэлтэй зүйлд зээлийн хөрөнгийг зориулах, урьдчилан бодож төлөвлөөгүй зүйлд хөнгөн хуумгай мөнгө зарцуулахаас сэргийлэх зэрэг нь мөн л гэр бүл дэх эдийн засгийн удирдлагад хамаатай юм.
Утга учиргүй хээнцэрлэж тансаглахаас болгоомжлон, “Хэвтээ хөрөнгө” гэгдэх үнэт зүйлээс илүүтэйгээр богино хугацаанд ашгаа өгөх бизнес болон хөдөлгөөнд орж эргэлдэх мөнгөний эзлэх хувийн жинг өрхийн төсөвтөө нэмэгдүүлэхийг залуу  гэр бүлд сануулдаг нь амьдрал таньсан ахмад хүмүүсийн үг сургаалыг үнэт эрдэнэ, “хөрөнгө оруулалт”-д таацуулсных юм.
Ганцхан жишээг дурдахад: Залуу гэр бүлийн хувцасны зардал нь өрхийн төсөвтэй холбоотой асуудал. Сүүлийн үеийн судалгаагаар (Монцамэ мэдээ. 2012.01.17?11) Их Британчууд хувцсанд бага мөнгө зардаг, Италичууд зохимжтой аятайхан хувцасладаг, харин Испаничууд хувцсандаа их мөнгө зарцуулдаг тухай өгүүлжээ. Энэ бол бодит сургамж, эргэцүүлж үзэх нэгэн санамж гэдгийг мартах учиргүй. Монголчууд “хувцас бурхан, бие чөтгөр”, “Хувцсаар угтаж, ухаанаар үднэ”, “Залуу хүнийг нас нь, хөгшин хүнийг хувцас нь чимнэ” гэж хэлдэг. Хувцасны  хэрэглээ  нь эрчим хүчний нөлөөтэйг ч харгалзаж үзүүштэй. Олон янзын хувцас хүний буяныг дундалдаг гэсэн сүсгийн үг ч бий. Зарим хүн баяр бүхнээр, ялангуяа шинэ жилээр богино хугацаатай хувцасны хэрэглээнд мөнгө их зардаг.
Хүн мөнгөний боол бус эзэн байх өндөр эрсдэлтэй үед бид амьдарч байна. Их мөнгө дагаж, хүний эрдэнэт чанараа гээх, элдэв бусармаг үйлийн золиос болох, үхэн хатан хөөцөлдөж, амь бие, сэтгэл зүрхээ алдахаас сэргийлэх нь тухайн хүний бат бэх амьдралын дархлаа суух, хил хязгаар тогтоох арга хэрэгсэл юм.
Сэтгэл зүрхээ мөнгөөр арилжвал хүмүүний алтан бие нь албин чөтгөр болон хувилж хоромхон зуур хүний мөс чанарыг ховх сордгийг цаг  цагийн мэргэд сануулж сургамжилсаар ирсэн билээ.
Сүүлийн жилүүдэд “Амьдрал мөнгөн дээр тогтдог” гэсэн золбин үг тэнүүчилж, үй олон гэнэн  цайлган залуу насыг бузарлан буртаглаж, юугаар үл солих, орлуулах аугаа их Хайр, Итгэл, Энэрэл, Хүндлэл, Өршөөл, Нигүүлсэл зэрэг хүний эрхэм дээд хүчирхэг чанарыг сүйтгэх шахлаа. Гэтэл хүмүүн төрөлхтний заяа буян дийлж, соён гэгээрэхүй хийгээд ариусгахуйн үйл түгэн дэлгэрч байгаа нь юутай их завшаан. Өрхийн хөгжлийг бүх талаар дэмжихэд ухаарал, гэгээрэл, ариусгал, оюуны арвин  шимээр эдийн баялгийг бүтээж, амьдралын зөв таашаал авч,  эерэг эрчим хүч хуримтлуулах учиртай.
Хүмүүс өрхийн хөгжлийн тухай хэлэлцэхдээ голдуу аж ахуйн бодлого, эдийн засгийн хүчин чадал, хөрөнгө мөнгөний нөөц, үйлдвэрлэхүй ба бүтээхүйн (айл өрх үйлдвэрлэгч) талаар нь дагнаж яривал өрөөсгөл  болно. Түүнтэй эн чацуу анхаарвал зохих эдийн засгийн боловсрол мэдлэгийг өсвөр үед суулгах, цэвэр тунгалаг хүмүүжил төлөвшил шингээх, ёс суртхууны эрхэм чанарыг эзэмшүүлэх ёстойг умартаж болохгүй билээ.
Монголчууд овсгоотой ажилсаг хүнийг “Суусан газраасаа шороо атгах” самбаатай гэж сайшаан хэлэлцдэг. Эрчтэй хөгжлийн хурдыг гүйцэж, чанартай амьдралыг зохиоход мөнгө цаг хоёр нэг зоосны хоёр тал шиг нягт холбоотойг сайтар ухаарч, “цагийг алт болгон хувиргах” эрдэмд шаламгай суралцахыг нэн эрхэмд  тооцвоос зохилтой. Одоогоос гуч гаруй жилийн өмнө гарсан “Хүн бүр бага балчраасаа туйлын аж ахуйч, аривч хямгайч байж, өөрийн  болон нийтийн өмч хөрөнгийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах” тухай уриа дуудлагад юуны буруу байх билээ. Социализмын үеийн бодлого хэмээн тоглоом шоглоом болгон  ярих нь машид гэнэн явдал бөгөөд түүнийг эрхэмлэж байсан ахмад үе, эцэг эхийнхээ нүүр нүд рүү шороо цацах мэт юм. Үүний цаад утга, үзэл санааг сайн ухаарч, зам мөрөөр нь сурч хүмүүжсэн  өнөөгийн ахмад үе маань их баялаг бүтээсэн, хуримтлуулсан, харин түүнийг  үрэн таран хийсэнд нь хүмүүс ундууцаж бухимддаг.
Монголчуудын эрхэмлэдэг, хүндэлдэг, хориглодог, цээрлэдэг аман хуулийн дотор эдийн баялаг, хөрөнгө мөнгөтэй холбоотой олон ёс ёр, зан заншил, бэлгэдэл сэтгэгдэл онцгой байр эзэлдэг.
Төрийн сүлдтэй төгрөгийг нямбайлан, зориултын түрийвчид хийж, бүсэлхийнээс дээш залж явбал мөнгөний заяа гомдохгүй гэдэг нь улсын мөнгөн тэмдэгттэй соёлтой харьцахын чухлыг сургамжилсны илрэл юм.
Ахмад хүмүүс мөнгө төгрөг гээж алдвал бүү харамс, дахиад олдохгүй амь нас биш. Гарах ёстой юм гарчээ гэж тайван амгалан байхыг сануулж тайвшруулдаг. Нэгэнт байхгүй болсон мөнгөний хойноос хэрэлдэж хэмхэлдэх онцгүй хэмээдэг нь монгол хүний ноён нуруу, уужим ухааны шинж гэж хэлж болно.
Өвгөд хөгшид түрийвчиндээ үе үехэн салхи оруулж, ядуу дутуу хүнд буяны өглөг барь гэдэг. Харин тэрхүү өглөгийг эзэн хүн нь сэтгэлийн таашаалаар хармын бодолгүй, зориуд гаргаж, цаад хүн нь гэсэн уг өглөгийг сүсэг бишрэлтэй хүндэтгэж хүртвэл авсан өгсөндөө ачлалтай ажээ. Өглөгт нэг нь харамлах, нөгөө нь чамлах сэтгэлээр хандвал өлзий бус гэдэг.
Эд өлөг, хөрөнгө  мөнгөнд хэтэрхий шунан сэтгэл догдлох хийгээд үймрэх нь хишиг буян тогтоход саадтай. Хулгайлах, хууран мэхлэх, ёс бусаар бусдыг мөлжиж хохироох замаар хожоо гаргах нь муу үртэй, “буруу аргаар олсон олзоос зөв замаар гарсан гарз дээр” гэдэг.
Монголчууд эд хөрөнгө, мөнгө төгрөгийн орох гарах замыг ямагт цайруулан засаж байхыг хичээдэг учраас орой үдэш, харанхуйд мөнгийг яс тоолох, авлага өр нэхэх, хүний цалин, эд хогшилд шуналтаж асуух, хэтэвч рүү “өнгийх”-өөс болгоомжилдог. Хүүхэд залуучуудыг багаас нь ажил хөдөлмөрийг үнэлдэг, мөнгөний үнэ цэнг мэдэрдэг, арвич хямгач болгохын тулд ахмад үе нь олон арга хэрэглэсээр иржээ. Түүнээс санаа авч хүүхэд багачуудад охин хурга, жимсний суулгац, ногооны үр, шувуу (тахиа, галуу, нугас)-ны дэгдээхэй, туулайн бүжин, хөдөлмөрийн багаж хэрэгсэл, техникийн анги сэлбэг бэлэглэвэл нэг талдаа өрхийн аж ахуйд нэмэртэй, нөгөө талаасаа ажил хөдөлмөрийн дадлага чадвар эзэмшихэд тустай юм. Өрхийн хөгжлийг дэмжихүй нь эдийн баялаг хуримтлуулах эрдмийн сан бүрдүүлэх, сэтгэл санааны урам зориг авах олон талын цогц нэгдэл ажээ. Хүсэл тэмүүлэл, хөгжил дэвшил, таашаал бүхнээс сэтгэлийн баясгалан үүсмүй. Арвижин дэлгэртүгэй!продвижениепродвиженисайтовtopod.inвзломать wi fi androidspeck macbook air 13микрозаймы на киви кошелек онлайн быстроfree online casino keno gamescall girl in pakistanmalpas girnenext vip saleнациональные парки африки altezza travelкикбоксинг в люблиносрочно нужны деньги в долг кривой рогдам деньги в долг во владикавказетур в африку из москвыкилиманджаро тур из киеваприватбанк взять кредитную карту онлайнсезон дождей в танзанииповышение лояльности клиентовразработка программ для андроидфирмы посудыпродвижение в соцсетяхкак хорошо раскрутить сайтстратегия продвижения бренда примерпродам сип панелиподдержка сайтов стоимостьmalaria prevention measures


Та мөнгөний боол биш эзэн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.