Нью Йорк хотод байрлах Мадам Тюссогийн музей өчигдөр жүжигчин Энн Хэтэуэйны лааны тосон баримлыг танилцуулжээ.
Жүжигчин бүсгүй өчигдөр 32 нас хүрсэн бөгөөд тус музейн захирал жүжигчин бүсгүйн фэн учир түүний төрсөн өдөт зориулан ийнхүү лааны тосон баримлыг нь уруулахаар болжээ. Энн Хэтэуэйний энэхүү барималд 2010 онд “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр өмссөн “Chanel”брэндийн гүн цэнхэр өнгийн даашинзийг өмсүүлсэн байна.
Харин энэ бүхний хариуд Энн Хэтэуэйн өөрийн твиттертээ хуудаснаа “Баярлалаа. Жинхэнэ гэнэтийн бэлэг байлаа” гэжээ.