Дэлхийд тэргүүлэгч ТОП 10 гоо сайхны брэнд

Энэ оны ихээр дэлхийд алдартай бүсгүйчүүдэд зориулсан сэтгүүл болох Cosmopolitan-ы Орос дахь салбарын эрхлэгчид өөрсдийн ушигчид дундаа нэгэн сонирхолтой судалгааг явуулсан байна. Энэ нь мэдээж бүсгүйчүүд та бидний өдөр тутамдаа зайлшгүй хэрэглэж байдаг гоо сайхны брэндийг чанараар нь өрсөлдүүлж, жагсаасан явдал юм. Ингээд манай сайтын зүгээс та бүхэндээ зориулж ТОП 10 гоо сайхны брэндийг танилцуулж байна.

1. L`Oreal \4448 санал\

Энэ компаний гоо сайхны бүтээгдэхүүнийг мэдэхгүй бүсгүйчүүд дэлхий дээр ховор байх. 1909 онд байгуулагдаж байсан L’Oreal компани нь одоог хүртэл цэцэглэн хөгжиж, дэлхийн алдартай одууд болод бусад хэрэглэгчдийнхээ сайшаалыг хүртсэн хэвээр байна.

Тэд өөрсдийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд шинжлэх ухааны шинэ шинэ туршилтуудыг хийсээр байна.

Иймээс л энэ бренд нь худалдан авагчдынхаа гайхшралыг өөрийн чанар болоод үр нөлөөгөөрөө төрүүлдэг байх.

 

2. Yves Rocher – \4501 санал\

Ив Роше бол мэдээж хэрэг дэлхий дээрх амжилттай яваа тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг билээ. Хамгийн анх нүүр будалтын бүтээгдэхүүнийг цэвэр байгалын гаралтай ургамал, түүхий эдээр гэрийнхээ дээврийн өрөөнд хийж эхлүүлсэн Ив Роше гэгч энэ эрхэм 50 жилийн турш дэлхийн гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийг эзэгнэж байгаа юм.

3. Christian Dior – \3147 санал\

Бид өмнө нь таньд “Хамгийн баян 10 эрхэм” ТОП 10-аараа хүргэж байсан жагсаалтын 7 дугаарт бичигдэж байсан Бернард Арно гэх эрхмийн амжилттай удирдан яваа компани бол мэдээж хэрэг Christian Dior юм. Энэ брендийн үйлдвэрлэсэн гайхалтай, дахин давтагдашгүй үнэртэнгүүд болон нүүр будалтын бүтээгдэхүүнүүд нь бүсгүй таньд тансаг, ихэмсэг, язгууртан байдлын илэрхийлэл болж чадахуйц билээ. Дэлхийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлоод зогсохгүй гоо сайхны бүтээгдэхүүнээрээ ч тэргүүлэгч байж чадсан Dior брэндийг өдгөө хагас зуун жилийн турш дэлхийн олон орны охид, эмэгтэйчүүд таашаан хэрэглэсээр байна.

4. Guerlain – \2739 санал\

Энэ нэрийг бид цөөнгүй сонсож байсан байх. Учир нь Guerlain брэнд нь 1828 оноос эхлэн үйлдвэрлэлээ үнэртэн болон арьс арчилгааны төрлөөр эхэлж, хамгийн анхны нүдний харандаа, сормуусны будаг, уруулын будаг, энгэсгийг бүтээж байсан юм. Мөн энэ бренд нь 700-аад төрлийн анхилам, өндөр чанартай үнэртэн, сүрчигийг бүтээж байжээ.

5. Clinique – \2469 санал\

Таньд хэрэгцээтэй арьс арчилгаа болон нүүр будалтын хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнийг та зөвхөн Clinique брэндээс сонгож болно. Учир нь энэ брэндийн бүтээгдэхүүний найрлаганд ямар нэгэн өнгө оруулагч болон үнэр оруулагч ороогүй, цэвэр байгалийн гаралтай гэдгээрээ дэлхий дахинаа хэдийнэ алдартай болжээ.

6. Vichy – \2368 санал\

Манай оронд хэдхэн жилийн өмнө борлуулалтаа эхэлж олон Монгол бүсгүйчүүдийн сэтгэлд нийцсэн энэхүү брендийн бүтээгдэхүүн нь дэлхийн нийт эмэгтэй бүрийн арьсны онцлог чанарт тохируулан хийсэн гайхалтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг билээ. Та хэрвээ арьсандаа хайртай бол Vichy брэндийн косметикийг сонгоход алдах зүйлгүй гэдгийг амлаж байна!

7. Max Factor – \2346 санал\

Max Factor нь 1920 оноос эхлэн нүүр будалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байгаа дэлхийд алдартай гоо сайхны үйлдвэрлэгч компани юм. Алдарт жүжигчин Sarah Jessica Parker нэгэн удаа “Хэрэв Max Factor-ын бүдээгдэхүүнийг сонговол ямар ч эмэгтэй хүн Холливудын гялалзсан кино од мэт харагдаж болно” гэж хэлжээ.

8. Калина – \2322 санал\

Герман, Орос болон бусад Европын улсуудын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд хамгийн том, тэргүүлэгч байр суурь эзэлдэг концерн бол яах аргагүй Калина. Калина бренд нь зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй эрчүүдэд зориулсан үс арчилгааны бүтээгдэхүүнийг ч үйлдвэрлэдэг ажээ.

9. Maybelline – \2257 санал\

Анх гоо сайхны бараа худалдаалдаг жижигхэн мухлагаас гараагаа эхлэж байсан Америкийн Maybelline компани нь өдгөө Америкт зогсохгүй дэлхий дахинаа алдартай номер нэг косметик үйлдвэрлэгч болоод байна. Эдний нүүр будалтын бүтээгдэхүүнээр францын загвар өмсөгчид нүүр будалтаа хийлгэдэг ба энгийн эмэгтэйчүүдээс эхлээд дэлхийн одууд хүртэл сайшаан хэрэглэдэг байна. Сүүлийн үеийн технологийн аргыг ашиглан гаргаж авдаг Maybelline-ы нүүр будалтын бүтээгдэхүүнээр та өөрийн байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээ тодруулж, бусдын дунд итгэл төгс гялалзан алхах болно шүү!

10. Bourjois – 2244 \санал\

1863 онд Францад театруудаараа алдартай нэгэн өргөн чөлөөнд анх байгуулагдаж байсан Bourjois компанийг Жозе-Альберт Понзин хэмээх жүжигчин эр үүсгэж байжээ. Анх зөвхөн жүжигчидэд зориулан шинэ төрлийн үнэртэн, нүүр будалтын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байсан тэрээр өөрийн энэхүү жижиг бизнесээ Александр-Напелеон Буржуа хэмээх найздаа шилжүүлснээр өдгөө Bourjois брэнд нь дэлхийд танигдсан билээ. Эрхэм бүсгүй та ч бас энэ брендийн өнгөний хурц шийдэлтэй нүүр будалтын бүтээгдэхүүнийг эх орноосоо худалдан авах боломжтой юм.

 

 

1010.мнраскруткаaracerреклама в интернете и на сайтахwihack mobileна айфон 5 чехлыкредитки без справки о доходахcasino online demo accountuk escort agenciesonline casino turkceLadbrokes comтур прага май 2015порт де брас марьиновзять кредитку в приватбанкеотдых в мае греци¤ погодатур фирма килиманджароальфа банк кредитная карта лимит снятие наличныхтурагентсво килиманджаровосхождени¤ в африкеbirthday celebrations caricaturistиталия путевки лето ценытуры в арабские эмираты ценаалюминиевая посуда с керамическим покрытиемпосуда российского производствакупить радиатор для отоплениятаунхаус из сиппанелейлечение от аскаридкаркасные дома клееный брус


Дэлхийд тэргүүлэгч ТОП 10 гоо сайхны брэнд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Beau Tolbert Огноо: 18 April 2020 Reply

Having read this I thought it was really informative. I appreciate you finding the time and effort to put this informative article together. I once again find myself personally spending a lot of time both reading and leaving comments. But so what, it was still worthwhile!

Нэр: Marge Lawis Огноо: 30 May 2020 Reply

I simply want to mention I am just very new to blogging and site-building and seriously loved this blog. More than likely I’m going to bookmark your website . You actually come with impressive articles. Thanks a bunch for revealing your webpage.

http://www.firsttimeiwhtsb.com

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.