Хошин урлагийн жүжигчин Хүрлээ ”Шинэ үе” продакшнаас гараад хувийн карьераа хөөж, кино урлагт хүч үзэж чамгүй амжилттай яваа. Энэ хэрээр халаасаа зузаалж, нэг киноноосоо 200 сая төгрөг олсон гэж яригддаг. Өмнөговийн харьяат жүжигчин Хүрлээ “Өнгөт инээд” хамтлагийн Өлзийхүүгийн хамаатан бүсгүйтэй гэрлэсэн гэдэг. Хүрлээ хоёр охинтой. Том охин Намуунаа нь жүжигчнээс өөр санхүү эдийн засгийн мэргэжилтэй ч аавтайгаа хамт “Тагнуулч аав” кинонд тоглон олны танил болсон. “Хужирт” усыг рекламддаг Хүрлээгийн хөөрхөн охин Х.Намуунаа “Мix” хамтлагийн Гүнчээтэй үерхээд удаж байгаа. Саяхан Х.Намуунаа Гүнчээтэйгээ авахуулсан зургаа оруулж “Муулж доромжилж, хов хутгадаг хүмүүст баярлалаа. Бидний харилцааг улам бат бөх болгодогт…” гэжээ.
agshin.mn