
Баясаагийн хувьд Х Түц-н залуу уран бүтээлчдийн тэргүүн эгнээнд багтдаг төдийгүй, сүүлийн үеийн Х ТҮЦ-ийн уран бүтээлүүдэд бас зарим нэгэн УСК-нд тоглож нэлээд чадварлаг гэдгээ батлаад буй. Мөн тв8 телевизийн дуудлага худалдаанаас үзэгч та багагүй харж байсан биз ээ.
Харин Зоригоогийн хувьд хуучин с1 телевизийн “Боролдой Долдой хоёр” нэвтрүүлгийг хөтөлдөг байсан бөгөөд одоо Х Түц продакшд харялагдаж Х Коммент хэмээх цуврал номероор нь үзэгчдийн эчнээ танил болжээ. Мөн тэрээр жүжигчний хажуугаар Х ТҮЦ Продакшны менежерийн албийг давхар хашдаг юм билээ.
Харин жүжигчин Ивээлийн хувьд өнгөрөгч зун залуусыг байлдан дагуулсан Миний хайр УСК, Мөн 60секонд нэвтрүүлгээр нь үзэгчид мэдэх билээ. Тэгвэл сүүлийн үед Х ТҮЦ продакшны тоглолтуудад ирээдүйтэй жүжигчин гэдгээ батлаад байна.
Мөн тэд энэ шинэ жилийн нилээд эрэлттэй хөтлөгчдийн тоонд ороод байгаа гэнэ шүү.
Ингээд ирээдүйтээ залуу жүжигчиддээ урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлж ивээж явахыг хүсэн ерөөе…