Энэ өдрийн зурхай /2014.11.18/

зурхайӨнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 18. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 26. Ангараг гараг. Тугчин одтой, 2 хар мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Үр бүтээлтэй өдөр. Та нарийвчлан судалж, сайн бэлдэж чадах юм бол бизнес тань амжилтад хүрнэ. Та ирээдүйтэйгээ холбоотой шийдвэр гаргах хэрэгтэй болно. Энэ нь таны ажиллах чиглэлийг тодорхойлно. Та өөрийгөө хөгжүүлэн фитнесээр хичээллэж магадгүй. Од гараг танд сайнаар нөлөөлнө. Та юунд ч анхаарлаа хандуулсан гарах үр дүн нь сайн байна. Өөрийн арга барилаа өөрчилснөөр төлбөрийн чадвар тань нэмэгдэнэ. Та ирээдүйдээ бусдыг сургах ажилд орж болзошгүй. Таны амьдралын өнгө төрх дээшилнэ.
 

Үхэр (4/20-5/20)

Тайван байх өдөр. Таны нэр хүнд мөн түүнчлэн нийгмийн боломж чинь нэмэгдэх бололтой. Улс төр сонирхдог ба амьдардаг дүүргийнхээ нэр хүнд бүхий удирдагч болохоор сонирхож байгаа бол хүмүүс таны зорилтыг маш ихээр дэмжиж байгааг мэдэж авах болно. Сурталчилгааны төлөвлөгөөндөө сайн нөхдөө оруул. Олон нийтийн арга хэмжээнд оролцолгүй, гэртээ хэн нэгэн онцгой хүнтэйгээ нам тайван байдалд оройг өнгөрөө.

 

Хамтатгах (5/21-6/21)

Хүнд өдөр. Хувь заяа таны болон таны сонгосон замын зөв эсэхийг дахин шалгах өдөр. Эрүүл мэндэд аюултай өдөр болно. Осолд орох, зүрхний шигдээс болох, гэмтэл авах магадлалтай. Ажил хэрэгтээ үсрэлт гаргахад тохиромжгүй. Амжилтанд хүрэх нөхцөл байдал бүрдээгүй байна.

 

 

Мэлхий  (6/22-7/22)

Сонирхолтой өдөр. Хүлээцтэй байх нь маш чухал боловч өнөөдөр цаг амархан өнгөрөх болно. Хэдийгээр шийдэх асуудал ердийнхөөс их байх боловч энерги чинь бага, өөртөө итгэлтэй байдлаа харуулах цаг нь иржээ. Нэгэн хэвийн зүйл хийхээс залхах хандлага ажиглагдах учраас үүрэг даалгавруудаа биелүүлж дуусгахын тулд илүү хүчин зүтгэл шаардагдах болно. Энэ нь мэлхийн зохиолчдыг зөгнөлт юм уу хайрын зохиолоо хянаж засварлах эсвэл итгэмжлэгдсэн мөнгөнийхээ асуудлыг дахин авч үзэх урам зориг хайрлана.

 

Арслан (7/23-8/22)

Их зүйл шаардсан өдөр. Бизнесийн харилцаанд үүссэн асуудал таагүй үр дүн авчрах бололтой. Бусдад өөрийн юу хүсч байгааг хэлэхээс илүү та тэднийг чин сэтгэлээсээ сонсож чадсан уу гэдгээ олж мэд. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд уулзалт, цагийн хуваариа дахин сайн шалга. Хэн нэгнээс ажлын хуваарьт өөрчлөлт орсон эсэхийг лавлаж асуу.
 

Охин (8/23-9/22)   

Холимог өдөр. Ажил дээрээ өөрийн чадварыг харуулах нь ажил олгогчид сайхан сэтгэгдэл төрүүлэх болно. Ажлын өөр талбарт шилжих нь харамсалтай зүйл болно. Энд таны харилцаа хүндхэн байна. Дур хүсэл хүчтэй байна. Өөрийн болгож чадахгүй хүнд сэтгэл татагдах болно. Түүний тухай бодохоос зайлсхийх хэрэгтэй.

 

Жинлүүр (9/23-10/22)

Амжилттай өдөр. Багаараа тун удахгүй амжилтанд хүрэх болно. Хайр дурлалын хувьд танд сонирхолтой зүйл тохиолдохгүй учир нь од эрхэс тэр тал дээр анхаарлаа хандуулахгүй.Хийж бүтээсэн ажлуудаа боссдоо танилцуул. Таны хүсэлтийг харгалзан үзэж магадгүй бөгөөд учир нь таны ажлын гүйцэтгэл болоод хөдөлмөрийн бүтээмж гайхалтай байна. Мөн энэ үед амралт болоод үүрэг хариуцлагын талаар асуухад тохиромжтой.

Хилэнц (10/23-11/21)   

Тэвчээртэй байх өдөр. Өнөөдөр ямар ч зүйл хийх гэсэн бай заавал урьдчилан бодож үзэж байгаад хийгээрэй. Та олон хүнд туслахыг хүссэн ч хийх ажил тун их байх вий. Таныг хүссэн хүсээгүй танилын хүрээ тань ихээр тэлэх бололтой. Шинэ танилууд тантай ойр хэн нэгэнтэй үүсгэсэн асуудал, маргаандаа татан оролцуулах гэж оролдож мэдэх юм. Тэдний хүссэн үед нь очиж туслаад байх цаг зав танд байхгүй гэдгийг ойлгуул. Ингээд л бүх зүйл шийдэгдэх байх.

Нум (11/22-12/21)

Анхаарал тавих өдөр. Та өнөөдөр хайрлаж халамжилдаг хүмүүсээ нэн тэргүүнд тавина. Хүүхдээ найз нөхдийнд юм уу хамаатан садангийнд хүргэж өгөх хэрэг гарах байх. Бусдын эцэг эх танд санал тавьж, урьд өмнө нь уулзаж байгаагүй хүмүүстэй цагийг хамт өнгөрөөх болвол бүү гайхаарай. Шинэ танилууд танд буулт хийх ч та нээлттэй, илэн далангүй байж, бусдад урам зориг хайрлаарай. Заримдаа кино бодит амьдралыг санагдуулам үнэнийг өчиж, үзэгчдэд их зүйлийг ойлгуулж ухааруулж чаддаг. Хүсэл тэмүүлэл, романтик орчныг үгүйлж байгаа бол хайрттайгаа оройг сайхан өнгөрөөгөөрэй.

 

 

Матар (12/22-1/19)

Хөгжилтэй өдөр. Нийгмийн үүрэг даалгавар, хувийн асуудалтай зөрчилдөнө. Тэд зугатаж алга болохгүй тул хувийн асуудлаа гэртээ үлдээж мэргэжил нэгтнүүд, ажлынхантайгаа сайхан харилц. Найзын чинь харилцаанд хүндрэл гарч таны дэмжлэг хэрэгтэй болж магадгүй. Та тус хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бол шалтгааны дагуу хийх зүйлдээ бүү эргэлз.

 
Хумх (1/20-2/18)   

Хүнд өдөр. Танд ойр орчмын эвдрэл сүйрэл уур бухимдал үүсгэх болно. Авто машины түгжрэл сигналийн дуу өглөө эрт таныг сэрээх болно. Гэр орны асуудал шийдэхэд таны авъяас чадвар хөндлөнгөөс оролцох болно. Хэрвээ та томоохон хөрөнгө оруулалт хийхээр бодож байгаа бол сайн судал эсвэл мэддэг найзуудаасаа асуу. Тэдэнд зарим бичиг баримт байж магадгүй. Та хүн бүртэй эөлдэг байх ёстой гэдгээ мэдэх болно.
 

Загас (2/19-3/20)

Эмх замбараагүй өдөр. Өнөөдөр гараг эрхсийн нэгдэл загасны ордны зарим хүмүүсийг ямарч шалтгаангүйгээр урван тэрслэх хэв маягтай болгоно. Та амгалан бус, ширүүн дориун байх боловч яагаад гэдгийг нь өөрөө ч мэдэхгүй. Гэвч шинээр төсөөлсөн зүйлээсээ сэтгэл хөдлөлийг илүү мэдрэх болно. Шинэ санаа бодлоо хэтэрхий хурдан хэрэгжүүлэх нь та нарын ихэнхийг ирээдүйд удахгүй бүтэх шинэ төсөл дээр ажиллах эрч хүчийг өдөөж өгнө.чехол для iphone 5 книжкаdubai guide escorts


Энэ өдрийн зурхай /2014.11.18/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , , , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.