Эзэгтэй танд зөвлөхөд

Бидний алхам тутамд тулгарч байдаг ахуйн бага саг бэрхшээлүүдийг хамгийн хялбараар шийдэх зөвлөгөөг хүргэж байна.
Хоолны давс ихэдчихвэл:
Хоолны давс ихэдчихвэл энэ арга тус болно. Хоолоо болохоос өмнө зүсэм алим эсвэл талх хийгээд 5 минут байлгахад шорвог амт нь алга болно.

Хана тавилган дээр тань толбо тогтчихсон байна уу:
Тостой гарын толбо ханан дээр тань тогтсон бол зүсэм цагаан талхаар үрэхэд хялбархан арилна. Харин чулуун тавцан дээр толбо тогтсон бол нимбэг тус болох юм. Үүний тулд нимбэгийг дундуур нь хувааж дээр нь давс цацаж түүгээр толботой хэсгийг үрэхэд л хангалттай
Мөнгөн эдлэл тань харлаад байна уу
Хэрэв мөнгөн эдлэл тань харлаж байвал 5 минут орчим кетчупанд байлгаад цэвэр усаар угааж хаттал нь арчаарай. Ингэхэд өнгө нь сэргэсэн нь илт мэдэгдэнэ.

Товчийг сайтар бөхлөхийн тулд
Бага насны хүүхдүүд тань хоорондоо ноцолдож хувцасныхаа товчийг тэсгээхгүй байгаа бол шүд цэвэрлэх зориулалттай утсаар товчийг нь хадаж өгөөрэй. Энэ нь жирийн утсыг бодвол илүү бат бөх байна.
Төмөр ээмэгний өнгийг алдуулахгүйн тулд
Дэлгүүрээс саяхан худалдаж авсан ээмэгнийхээ өнгийг алдуулахгүйн тулд өнгөгүй хумсны будгаар будаарай. Одоо усанд хүргэсэн ч өнгөө алдахгүй.

Индүүний уланд юм наалдаж бохирдсон бол
Индүүний ул бохирдсон бол цагаан цуугаар чийглэсэн даавуугаар арчих хэрэгтэй. Хэрвээ индүүдэж байсан хувцсанд тань шар толбо суусан бол сонгины шүүс түрхээд цаг хэртэй байлгасны дараагаар угаахад толбо арилах болно.
Хуушуур шарахдаа тос үсэргэж дуугаргахгүй байя гэвэл
Үүний тулд хуушуурын махыг амталж бэлдмэгцээ махныхаа хэмжээнээс хамааруулан бага зэрэг хуурай гурил хийх хэрэгтэй

Шөлийг амттай болгоход хүйтэн ус чухал
Махыг хүйтэн болон халуун усанд чанах нь ялгаатай. Хүйтэн усанд чанасан махны шөл өтгөн, амттай байдаг бол шууд халуун усанд хийж болговол амт нь сул үлбэгэр болдог байна. Хэрвээ мах шарж байгаа бол хэдэн зүсэм лууванг нэмж өгөөрэй. Ингэснээр хайруулын тавагт наалдаж түлэгдэхгүй байх болно.чехол iphone 5 купитьindependent escort sites


Эзэгтэй танд зөвлөхөд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.