Тэр хамт хонохыг санал болгосон учир бид үнэ хөлсөө тохироод хамт хоносон учир нь би ганц бие эр хүн. Түүнээс хойш миний толгойд тэр бүсгүй яаж байгаа бол яаж ийгээд тусалчих юмсан гэх бодол салахаа болисон даанч тэр Дарханд амьдардаг гэсэн юм. 2 сар орчмын дараа тэр хотод ирлээ тосоод аваач гэж ярьсан би вокзалаас тосож аваад гэртээ авчирч дайлсан тэгээд түүнд ажил ажлын байр санал болголоо. Гэтэл тэр би 48-тай хүнд хайртай болчихсон тэр хүн эхнэр том болсон охинтой уурхайд ажилладаг. Тэр надад маш их хайртай эхнэрээсээ салаад надтай сууна гэсэн яах вэ гэж асуудаг байгаа. Надад хэлэх үг олдсонгүй юу ч гэж зөвлөх юм яач гэж хэлэх юм мэдэхгүй байлаа. Ажил төрөл огт сонин биш тэр хүн л бодогдоод байх юм гэлээ. Бид урьдны адилаар төлбөрийн системээр хамт хоносон тэр залуу эмэгтэй болохоор сайхан байсан. Түүнд итгэж хамгаалалтгүй унтснаас өвчин авсан байсан учир яаралтай шинжилгээ өгтөл Заг хүйтэн гэсэн онош гарсан. Бүтэн 2 сар эмчилгээ хийлгэсэн үнэхээр дургүй хүрч байлаа.
Гэхдээ би түүнд хэлээгүй түүнээс өөр бүсгүйтэй хавьталд ороогүй ч гэсэн. Харин өчигдөр тэр утсаар яриад хотод ирсэн уулзая гэхээр нь хамаг үнэнийг нь хэлье гээд уулзлаа. Гэтэл хөөрхий тэр хүнээсээ 5 сартай жирэмсэн тэр хүнийг эхнэр хүүхдээс нь салгаж нүгэл хийхгүй гэхдээ дахиж уулзахгүй харин хүүхдээ гаргана гэнэ. Харин ажиллаж амьдрах байр хэрэгтэй байна гэж байна. Ийм хэцүү үед нь чамаас өвчин авсан гэж хэлэлтэй биш тойруу замаар чи эмчилгээ хийлгэхгүй бол бэлгийн замын ямар 1 өвчинтэй бол хүүхэд чинь эмгэгтэй төрнө шүү гэхэд тэр ойлгож би эмчилгээ хийлгэнээ гэсэн.
Би чамд ажлын байр олоод өглөө гэхэд бага насны хүүхэдтэй дээрээс нь жирэмсэн байж юм ажиллуулж чадах уу тэр хүн чинь мөнгө төгрөг өгөхгүй юм уу гэж асуухад хайртай хүнээсээ хүүхэдтэй болсон бас тэр хүн амьдралын боломжгүй байгаа учир түүнээс мөнгө авахгүй гэх юм. Би яаж ийгээд амьдарна харин та л надад ажлын байр олж өгч тусал гэж байна. Би тусална гэхдээ байнга туслаад байж чадахгүй гэдгээ хэлсэн тэр ч ойлгож байх шиг байна лээ. Үүгээрээ би хэн нэгнийг муу хэлж өөрийгөө магтах гэсэнгүй магтуулах юм ч хийгээгүй гэхдээ би эхнэрээ араар нь тавиагүй хэн 1 эмэгтэйгийн өмнө хариуцлага хүлээгээгүй хүн гэдгээ хэлье. Хайр гэдэг сохор юм шүү гэдгийг л хэлэх гэсэн юм…