Марсель (18+) – Эротик өгүүллэг -

Марсель завиар хөвсөөр байшинд ирэхэд түүний гүн цэнхэр нүдэнд гайхшрал, бодлогошрол төрөв. Нүднийх нь харц тун өлөн, шунахай, увайгүй аж. Түүний тэрхүү могой мэт хүүхэн харааных нь дээгүүр зэрлэг омгийнхны нэгэн адил өтгөн хөмсөг дурайна. Бужгар үс, өргөн духан дээр нь тэрхүү зэрлэг шинж чанар улам тод харагдана. Түүний арьс булбарай зөөлөн агаад шулуун хамар, нимгэхэн уруултай, гар нь тариач­ных шиг бадриун байх нь түүний хөмсөгтэй их л зохицож, эрч хүчийг нь илтгэх аж.
Түүнтэй юу ч тохиолдож, гарт нь юу ч тааралдаж байсан тэр юм л бол дүгнэн цэгнэж, баримтаар нотлох гэж улайрна. Тэр ч бүү хэл, аливаа дүн шинжилгээ хийлгүйгээр үнсэж, хүсч, эзэмдэж, таашаал авч үл чадна. Өөрийн бүх үйлдлийг тэр­бээр зурхайн тусламжтайгаар урьдчилан төлөв­лөнө. Түүнтэй заримдаа гайхамшиг мэт зүйл тохиолдож, нэг үгээр хэлбэл тэр зүгээр л бүсгүй­чүүдийг урхидах ямар нэгэн илбэ шидтэй гэлтэй. Тэрхүү гайхамшгийг тохиолдох бүрийд өөрийн бол­гох гэж улайрахдаа өөртөө үл итгэсэн янз ажиглагдана.

Тэр хаа сайгүй бэдэрч тэнэн, зурхай зохиож, ургамал болон эрдэс цуглуулна.
-Өөрийн болгох боломжгүй тэр бүхэн бол төгс зүйл гэж тэр ярих дуртай. -Тэр тусмаа эмэгтэй хүний бие бол хэзээ ч судлаж дуусашгүй тэр төгс биет мөн.
Тэр гудамжны хулигаан шиг бүрх малгай дух­дуулж, судалтай өмд углаад зангиагаа хайш яйшхан зүүж явна.  Эс бөгөөс дунд гарын хөдөөний жүжигчин шиг тод шар өнгийн ороолт зүүж, хар хүрэм өмсөнө. Заримдаа Есүс шиг сахал ургуулж, түүнийгээ авчихлаар мажар тэнэмэл хөгжимчин шиг болчихно.
Түүнийг над дээр ямар хувцастай ирэхийг би огт тааж мэддэггүй байв.
-Би чам дээр хэзээ нэгэн цагт очно гэж тэр надад амласан билээ.
Ингээд тэр одоо орон дээрээ тарвалзаж, будсан таазыг ширтэн хэвтэж байлаа. Гараараа орны бүтээлгийг тэмтрээд цонхоор гол руу ширтэнэ.
-Надад энд, усан онгоцон дээр  ирэх таалагддаг. Намайг бүүвэйлэх шиг болдог юм. Гол мөрөн бол хар тамхи шиг л үйлчилнэ. Ийш ирэх болгонд зов­лон гуниг надад тохиолдоогүй мэт болдог шүү гэж тэр хэлэв.
Бороо завин-гэрийн дээврийг бөмбөр мэт нүдэж байв. Яг таван цагт Парисын тэнгэрт ямар нэг эротик зүйл байнга мэдрэгддэг билээ. Тиймээс ч франц нууц амрагууд таваас долоогийн хооронд болздог ч юм бил үү? Ямартай ч энэ явдал хэзээ ч шөнө үйлдэгддэггүй. Учир нь, бүх эмэгтэйчүүд нөхөрт гарсан агаад зөвхөн цайны цагаар л чөлөө­тэй байдаг юм чинь. Миний сэтгэл ч таван цагт ямар нэг байдлаар гэгэлзэж байдаг билээ. Тэр үед л бүсгүй хүн болгон нууц амрагууд руугаа яарч, эрчүүд ч галзуу юм шиг хайрт руугаа гүйдэг гэж би боддог.
Марсель надаас салахдаа хацар дээр минь үнсэхэд түүний сахал арьсыг минь зөөлөн илбэх шиг болдог авай. Ахын ёсоор үнссэн тэр үнсэлт ямар ч байсан дур тачаалаар дүүрэн байдгийг би мэдэрдэг юм.
Бид хамтдаа хооллохоор тохиролцов. Бүжиг­лэж болох газрыг би санал болгож, бид «Баль негре»-г чиглэлээ. Тэнд очоод Марсель шууд л хөшиж орхив. Тэр бүжиглэхээс айдаг байв. Надад хүрэхээс бүүр ч айдаг. Түүнийг бүжигт урихад тэр татгалзав. Тэр айж, хулчийсан байлаа.

Тэгэж, тэгэж нэг юм намайг тэврэхээр болохдоо дагжин чичирч, түүнийг бишрүүлж буйдаа миний сэтгэл тун хангалуун байлаа. Түүний гоолиг өндөр бие надад таалагддаг байв.
-Чамд уйтгартай байна уу? Явмаар байна уу? гэж би асуув.
-Надад огтхон ч уйтгартай биш байна. Миний өнгөрсөн үе л намайг хааш нь ч хөдөлгөхгүй барьчих шиг санагдана. Энэ хөгжим ч дэндүү зэрлэг юм. Амьсгалаа уужим ч гаргаж чадахгүй байна. Би байгаагаараа байж чадахгүй байна гэж тэр гомдоллов.
Би түүнийг дахиж албадсангүй. Нэг хар залуутай бүжиглэхээр явж билээ.
Орой хамтдаа зугаалж явахад Марсель надад өөрийнхөө айдсын талаар ярьж өгөв. Үнэндээ түүнд ямар ч гайхамшиг тохиолддоггүй аж. Би түүнийг юу зовоогоод байгааг сайтар мэдэж байв. Би өөрөө энэ бүхнийг туулж гарсан юм чинь. Би түүнийг чөлөөлмөөр байлаа.
Бид хоёр миний завин байшинд очиход тэнд Ханс намайг хүлээж байв. Дараа нь Густаво ч шөнө дунд ирэхэд Марсель хардсанаасаа болоод ер  явж өгсөнгүй. Эцэст нь салах ёс гүйцэтгэнгээ Густавог туйлын жигшсэн харцаар харав.
- Хоромхон зуур хамтдаа гаръя гэж тэр надаас хүслээ.
Бид завинаас гарч харанхуйд голын эргээр алх­лаа. Бид хоёулахнаа үлдэхэд тэр бөхийгөөд миний уруулыг шунаглан озож, тачаангуй гэгч нь үнсэв. Би түүнд дахин үнсүүлэхээр уруулаа цорвойлгов.
- Чи намайг эргэхээр хэзээ ирэх гэж байна даа? гэж тэр асуув.
- Маргааш Марсель. Маргааш чам дээр очъё.

Маргааш нь тэднийд очиход тэр надад гайхуулах гэсэн мэт биеэ барьсан хувцас өмсчээ.
Гэр нь байнга бэдэрч явдаг хүний оромжийг санагдуулна. Амьтны арьс, тод өнгийн хана, уран баримал тэр бүгд туйлын эротик шинжтэй байв. Би энэ бүх зөөлөн арьсан дээр унаж, түүн дээр намайг эзэмдээсэй гэж ихэд хүсэмжлэв.
Би тэрхүү улаан өнгийн өрөөнд ороод хөшөө шиг зогсоход Марсель миний хувцсыг тайчиж эхлэв. Тэр нүцгэн бэлхүүсээр минь тэвэрч, гараараа зөөлөн гэгч нь тэмтрэн бүдүүн гуяыг илж эхлэв.
- Би жинхэнэ эмэгтэй хүнтэй анх удаагаа учирч байна гэж тэр хэлэв. Энд олон хүүхнүүд ирж байсан ч гоо үзэсгэлэнд нь сөхрөн унамаар жинхэнэ эмэгтэйг би одоо л харж байна гэж тэр шивнэв.
Намайг орон дээр хэвтэхэд амьтдын арьсны үнэр Марселийнхтэй холилдсон мэт санагдав. Хардалт түүний ичимхий занг даван гарчээ. Тэр яг л зэрлэг араатан шиг намайг байдаг бүхий л аргаараа танин мэдэхийг хүсч байх шиг санагдав. Уруулыг минь шуналтай гэгч нь озож, байн байн хазлана. Араатны арьсан дээр хэвтээд миний хөхийг үнсэж, хөл, бөгс болон эрхтэнг минь илж байлаа. Дараа нь тэрбээр бүрэнхийд босоод бэлэг эрхтэнээ гаргаад миний аманд хийв. Би шүдээрээ түүнд нь хүрч буйг мэдэрч байсан ч түүнийг нааш цааш хөдөлгөхөд өөрт нь туйлын таатай байгаа нь мэдрэгдэж байв. Тэр намайг харан баясч, энхрийлэн илбэж, бүрэн танин мэдэх гэсэн мэт гар нь дуртай газраараа тэнэж, онгичиж байлаа.
Би хөлөө мөрөн дээгүүр нь дээр гэгч нь давуулахад тэр байдаг чадлаараа эрхтэнээ оруулж эр, эмийн явдлыг хэрхэн үйлдэж байгааг ажиглах боломжтой болов. Тэр бүхнийг харахыг хүсчээ. Хатуурч хөвчирсөн том эрхтэн миний биед хэрхэн орж, гарч байгааг харахыг хүсчээ. Би бөгсөн дороо гараа атгаж ивээд түүний цохилтод тааруулан биеэ өргөв. Тэгтэл тэр намайг эргүүлж, нохой шиг мордоод хөхийг минь илбэн байж араас минь эрхтэнээ хийв. Тэр ядарч цуцашгүй агаад дуусгахыг огт хүсэхгүй байлаа. Би хамтдаа дуусгахын тулд түүний дур тавих мөчийг хүлээж байсан ч тэр улам удсаар л… Тэр огт яаралгүй миний биеийг бүрэн мэдэрч, сэрлээ улам бүр хөдөлгөхийг оролдож байв. Би бүр ядарч, эцэс сүүлдээ «Марсель! Алив дуусгаач!» хэмээн тэсэлгүй хашгирчихав. Тэгтэл ч тэр хөдөлгөөнөө түргэсгэж, улам бүр хүчтэй бүлсээр намайг хашгирах тэр мөчид дур тавилаа. Сульдаж ядарсан бид хоёр арьсан дээрээ нуран унав.

Бүрэнхийд өрөөний энд тэнд гутал, орос халбага, далайн хясаа зэрэг бүдэгхэн үзэгдэнэ.
- Чиний хэмнэл надад таалагдлаа шүү гэж Марсель хэлэв. – Ихэнхдээ эмэгтэйчүүд дэндүү яаруу байдгаас би ч сандарч, унтууцаж эхэлдэг. Тэдний дур ханасны дараа би дахин эрхтэнээ оруу­лахаас айдаг юм. Би тэднийг мэдэрч, тэдний гүнд хүрч амждаггүй. Харин тэднийг явсаны дараа нүцгэнээр нь төсөөлж, ямар ч таашаал авч чадаа­гүйдээ ихэд зовж шаналдаг. Харин чи бол яарахгүй юм. Яг над шиг гэж байна.
Намайг хувцасласны дараа бид задгай зуухны дэргэд зогсоод юм ярьж байлаа. Тэгтэл Марсель банзал доогуур минь гараа оруулаад ахин намайг энхрийлж эхлэв. Гэнэт жолоогүй их сэрэл, тачаал бид хоёрыг ахин эзэмдэхэд би түүний гар хэрхэн биеийн бүх хэсгийг илбэхийг мэдэрч нүдээ анив. Тариачных шиг хүчирхэг гараараа тэр хонгыг минь хүчтэй базлахад бид ахиад л оронд орох нь гэж би бодов. Тэгтэл тэр:
- Даашинзаа сөх дөө! гэдэг юм байна.
Би хананд налж зогсоод түүнд биеэ бүрэн ту­шаалаа. Тэр хоёр хөл доогуур минь толгойгоо шургуулаад өгзгийг минь базлаж, хэлээрээ хэлүүг ирвэгнүүлж байснаа зөөлхөн хөхөхүйд миний дор нойт оргив. Тэгтэл ч тэр эрхтэнээ гаргаж ирээд намайг хананд шахаж зогссон чигээр эзэмдэв. Түүний эрхтэн хатуу, чилгэр аж. Түүний ханаж цадашгүй их дур тачаалд уусан ортол тэр намайг бүлж, цохиж байлаа.

Надад ер нь Марселиэс илүү Густавотой сексдэх нь  таалагддаг байв. Түүнд айж ичих, хулчийх зан огт үгүй. Бид бие биеэ илэн таалж нэг хэсэгтээ л хорвоог умартдаг авай. Би түүний хүзүүг зөөлхөн ирвэгнүүлж, гэдэс, хөл, гуяыг нь яаралгүйхэн үнсдэг. Түүний нурууг өгзөг хүртэл нь илэхэд хамаг биеэр нь таатай гэгчийн мэдрэмж гүйх нь мэдрэгдэнэ. Тэр эмэгтэйчүүдээс дутуугүй илж таалуулахыг хүсдэг бөгөөд тэр тусам эрхтэн нь хатуурч босдог бөлгөө. Түүний эрхтэн чичирхийлж босохоос наана би үл хүрнэ. Тааламжтай байдлаас амьсгаа нь өндөрсөж эхлэхэд би эрхтэнийг нь гартаа чангахан бариад дээш, доош нь хөдөлгөнө. Зарим үед хэлнийхээ үзүүрээр шүргэхүйд тэр аманд лав хийгээд хөдөлж эхэлнэ. Тэр чигтээ үрийн шингэнээ аман дотор сад тавьж, би түүнийг нь амтархан залгилах тохиолдол ч бий. Зарим үед тэр санаачлагыг гартаа авч намайг энхрийлж эхлэнэ. Хуруунууд нь туйлын бүлээхэн, бас туршлагатай учраас хэлүү минь тэр даруй л чийг дааж, памбайн хөөнө. Заримдаа сэрэл дээд цэгтээ хүртэл хөдөлснөөс миний биед дөнгөж хүрэх төдийд л би дур ханачихна. Намайг байж ядан чичирч байгааг хараад түүний сэрэл улам хөдөлдөг билээ. Намайг дур тавихыг хүлээлгүйгээр тэрбээр эрхтэнээ оруулж дураараа эдэлнэ. Түүний эрхтэн намайг бүрэн эзэмдэж, зөвхөн надад зориулагдсан мэт санагддаг авай. Хэлүүгээрээ би эрхтэнийг нь хамж аваад хөхөж эхлэх шиг санагдана. Зарим­даа түүний эрхтэн байдгаасаа илүү томорч цахил­гаанаар цэнэглэгдсэн мэт болдог юм. Тэр үед хэзээ ч ханаж цадахгүйгээр таашаал эдэлж, дур тавихгүй энэ чигээрээ үргэлжлүүлээд байхад ч бэлэн болдог билээ.

Хүүхнүүд түүнийг заримдаа өднө. Гэвч тэр өөрөө яг л эмэгтэй хүн шиг биеэ авч явдаг билээ. Хайртай эсэхдээ итгэлтэй байж түүнд ойртоно. Сайхан бүсгүй түүний сэрлийг өдөөж болох авч хэрэв тэр сэтгэлийг нь татахгүй байх аваас тайган хүн шиг л загнана.
Хансын хувьд түүний эрхтэн хэзээ ч зөөлөр­дөггүй, тиймээс ч тэр өөртөө итгэлтэй учир хэзээ ч яардаггүй билээ. Тиймээс ч тэр бүрэн гүйцэд дуус­тал нь дур тачаалаа тайлж чаддаг нэгэн. Харин Марсель бол өөртөө итгэлгүй, тайван хүн. Түүний эрхтэн босчихсон байхад ч тэрбээр бүх хүчээ шавхалгүй удахгүй хүч чадал нь дуусах гэж байгаа юм шиг яарч эхлэнэ.
Би урьд өдөр нь Хансын хэд хэдэн эротик өгүүллэгүүдийг уншаад бодолд автан хэвтэв. Тэгтэл ч дор нойт даагаад явчихлаа. Тиймээс Ханс бид хоёр харанхуйд төгс төгөлдөр секс хийхээр шийдлээ. Надад тэр үед түүний эзэмдэж, эдэлж явсан бүх бүсгүйчүүдийг эзэмдэж, хуруу нь хүрч байсан бүх газрыг мэдэрч, уруулын үнэр, хэлээрээ шүргэх, сексийн талаархи садар үгсийг бүгдийг мэдэрч байх шиг санагдаж байж билээ.

Марсель бид хоёр орон дээр хэвтэж байлаа. Бүрэнхийд тэр өөрийн эротик мөрөөдлийн талаар ярьж тэрэндээ хүрэхэд ямар хэцүү байдгийг дур­сав. Эмэгтэй хүнд үй олон банзал байх агаад тэр доогуур нь харж байхыг хүсдэг ажээ. Анх удаа бага байхдаа асрагч эмэгтэйнхээ банзал доогуур санаандгүй харчихсанаа хуучлав. Тэр үед л төрсөн анхны эротик сэтгэгдэл одоог хүртэл оршсоор байдаг гэнэ.
Эцэст нь би :
- Би энэ бүхнийг давтахад бэлэн байна. Хүссэн бүхнээ хийцгээе л дээ. Урьд маань бүхэл бүтэн шөнө байна. Ашиглаж болох олон зүйл энд байна. Чамд олон янзын хүрэм байдаг шүү дээ. Хүссэнээ­рээ хувцасла л даа гэж хэллээ.
- Нээрээ юу? гэж Марсель гайхав. Чиний хүссэн, гуйсан бүхнийг би хийхэд бэлэн байна.
- Эхлээд надад хүрэмнүүдээ үзүүлээтэх. Чамд надад таарчихаар тариачны банзал байдаг биз дээ? Чиний мөрөөдлөөс эхэлж гүйцэлдүүлэх хүрт­лээ зогсохгүй шүү. Харин одоо би хувцсаа солиодхоё гэлээ.
Би хажуу өрөөнд орж, түүний Грек, Испаниас авчирсан олон янзын банзлыг давхарлан өмсөв. Эргэж очиход Марсель шалан дээр хэвтэж байлаа. Намайг хараад нүүрэнд нь мишээл тодров. Би орны ирмэг дээр суулаа.
- Одоо бос доо гэж Марсель хэлэв.

Би бослоо. Тэр шалан дээр хэвтээд банзал доогуур минь шагайж байв. Би хоёр хөлөө үл ялиг алцайлгаад зогссоор байв. Намайг ажиглаж байгааг анзаарсан миний сэрэл хөдөлж, араб хүүхнүүд яадгийг санан байж Марселийн нүүрний дээр бэлхүүсээрээ хөдлөн бүжиглэж эхлэв. Намайг бүжиглэхэд тэр хормой доогуур минь таатай гэгч нь харсаар л байлаа. Дараа нь тэр тэсвэр алдан намайг татаж, уруулдаа хүргээд озон хазлаж эхлэв. Би түүнийг болиулж:
- Хүлээж бай. Тэгэхгүй бол би тавилаа гэж хэллээ.
Би өрөөнөөс гарч дараачийн мөрөөдлийг нь биелүүлэхээр хар эсгий гутал өмсөөд нүцгэн гарч ирлээ. Одоо намайг хэрцгий байгаасай гэж Марсель хүсэв.

Эсгий гутлыг эс тооцвол чармай нүцгэн би түүнд янз бүрийн доромжлонгуй тушаалыг өгч эхэллээ.
- Гудамжинд гараад надад сайхан залуу олоод ир. Чиний нүдэн дээр намайг эзэмдээсэй гэж би хүсч байна гэв.
- Би үүнийг хийж чадахгүй ээ гэж Марсель дургүйцэв.
- Би чамд тушааж байна. Миний гуйсан бүхнийг чи биелүүлнэ гэсэн шүү дээ.
Марсель босоод гарч одов. Хагас цагийн дараа хөрш болох царайлаг орос эрийг дагуулж ирлээ. Надад тэр орос таалагдсаныг анзаараад түүний царай барайв. Тэр юу хийх ёстойг тайлбарлаж өгөв. Орос эр инээмсэглээд над руу харж зогслоо. Түүний сэрлийг хөдөлгөхөд ядах юмгүй байлаа. Над руу дөхөж ирэхдээ л өмссөн эсгий гутал, нүцгэн биеийг минь хараад тачаадсан нь ил аж. Би түүнд эзэмдүүлээд зогсохгүй удаан үргэлжлүүлэхийг гуйж байлаа.
Намайг том биетэй оростой сексдэн таашаал авч байхад Марсель зовж шаналж байв. Марсель биднийг ажиглаж, дараа нь хөвчирсөн эрхтэнээ гаргаж ирлээ. Орос эр бид хоёрыг зэрэг дур тавих тэр агшинд Марсель эрхтэнээ миний ам руу хийх гэтэл би зөвшөөрсөнгүй.
- Наадхаа гамна! Би чамаас өөр олон юм хүснэ. Чамайг би дуусгачихаасай гэж хүсэхгүй байна! гэж ориллоо.
Орос эр хүссэн зүйлээ ханатал авчээ. Дур тавьсны­хаа дараа тэр эрхтэнээ гаргалгүй байлгаж, үргэлжлүүлэхийг хүссэн ч би түүнийг түлхлээ.

Тэгтэл тэр:
- Одоо надад ажиглах боломж олгооч дээ гэх нь тэр.
Марсель үүнд нь дургүйцэж, түүнийг явахыг хүс­лээ. Орос залуу үлдэхийг хүссэн авч туйлын жогтойгоор талархал илэрхийлээд явлаа.
Марсель миний хөлд сөгдөж:
- Энэ дэндүү хэрцгий байна шүү дээ. Миний чамд хайртайг чи мэднэ. Дэндүү хэрцгий байна гэлээ.
- Гэхдээ энэ бүхэн чиний дур тачаалыг хөдөл­гөсөн биз дээ? Тийм үү?
- Тийм ээ. Гэхдээ бас зовлон, шаналлыг ч амсууллаа. Би чамайг бол хэзээ ч ингэхгүй!
- Чи л өөрөө хэрцгий байхыг надаас гуйсан биз дээ?
- Одоо чи юу хүсэх вэ?
- Би цонхоор хүмүүс намайг харж байхад сексдмээр байна гэж хэлэв. Чи намайг ар талаас минь эзэмдэх ёстой. Гэхдээ бидний юу хийж байгааг хэн ч харах ёсгүй.
Би цонхонд дөхөж очлоо. Эсрэг талын бай­шин­гийн хүмүүс намайг харах боломжтой тэр үед Марсель намайг эзэмдэв. Би тэр үед сэрж тачаадсан ямар ч шинжийг үзүүлсэнгүй, харин энэ нь Марселийг улам тачаадуулж байв. Тэр амьсгаадаж, байж ядаж байсан бөгөөд би байн байн:
-Тайван, Марсель. Хэн ч биднийг анзаарахгүй байхаар хийгээрэй гэж хэлж байв.

Хүмүүс биднийг харж байв. Гэхдээ биднийг зөвхөн юм ярин цонхоор харж байна гэж бодохоор байлаа. Гэвч бид эгээ л орцонд, эсвэл Парисын аль нэг гүүр дор эр, эмийн ажил хийсэн хосуудын эдэлдэг тэр таашаалыг мэдэрч байв.
Бид туйлдсан учир цонхоо хаагаад түр амс­хийхээр суув. Харанхуйд бид ярилцан, мөрөөдөж, дурсаж суулаа.
- Хэдэн цагийн өмнө ид ачаалалтай үеэр би метрогоор явж байлаа. Хүмүүс чихцэлдэн вагонд суулгаад энд тэндээс шахаж байв.
Тэгтэл надад Альроны ярьсан нэгэн түүх санаанд орчихлоо. Ханс байна шүү дээ. Метроны шахцалдаанд хэн нэг эмэгтэйн биеийг илбээд авах боломжийг огт алддаггүй гэсэн. Яг тэр агшинд хэн нэгний гар миний даашинзанд санаандгүй хүрэхийн би мэдэрлээ. Миний цувны энгэр задгай байсан бөгөөд даашинз маань туйлын нимгэхэн, тэгтэл тэр гар тун болгоомжтойгоор бүсэлхийн доогуур тэнэж байдаг байгаа. Би ч биеэ холдуулсангүй. Миний өмнө зогсож байсан эр дэндүү өндөр байснаас би нүүрийг нь ч харж чадахгүй байв. Надад дээш харах ч сонирхол байсангүй. Хэн байсныг нь ч мэдэхийг хүсээгүй.
Тэр гар миний даашинзыг илбэж, дараа нь улам улам наалдаж, эрхтэнийг минь мэдэрч байсан шүү. Би түүний хурууны эсрэг хөдлөхийг оролдов. Түүний хуруунууд улам л шаламгай, хөнгөхөн хөдөлж, бэлэг эрхтний уруулын шугамны дагуу илж байсан шүү. Биеэр таатай мэдрэмж жирсхийхийг би мэдэрлээ. Галт тэрэгний шахцалдаан биднийг хооронд нь улам шахаж, би ч байдаг чадлаараа алганд нь наалдаж, харин тэр хэлүүг минь бүр бариад авдаг байгаа. Би дур тачаалаасаа болж галзуурах шахаж, удахгүй дур тавих нь гэдгээ ч мэдэрлээ. Би үл мэдэг биеэ займчуулан гаранд нь биеэ үрж байлаа. Тэр гар үүнийг мэдэрсэн бололтой улам бүр илбэсээр, би ч дур ханасан юм. Дур тавьсанаас болоод хамаг бие минь чичирч, зүрх амаараа гарах шахаж байсан шүү. Галт тэрэг ч зогсож, биднийг үй олон хүмүүс вагоноос гаргачихав. Харин тэр эр алга байсан гэж ярилаа.

* * *

Гэнэтхэн дайн эхэлснийг зарлав. Гудамжинд эмэгтэйчүүд уйлж бахирна. Эхний шөнө л гэрэл цахилгаан хязгаарлаж эхэллээ. Урьд сур­гуулилтын үеэр л ингэж хязгаарлаж байснаас биш одоогийнхтой харьцуулах юм биш. Тэр үед туйлын таатай санагддаг байсан ч одоо Парис хот үнэхээр түгшүүрт автжээ. Хотын гудамж тэр чигтээ харанхуй байв. Зөвхөн хаа нэгтээ туйлын бүдэгхэн, сүмийн гонхны өмнө асаасан зул шиг цэнхэр, ногоон, улаан өнгийн дохионы гэрлийг харж болохоор байв. Бүх цонхыг хар даавуугаар бүтээжээ. Кафед ч цонхыг нь хөшгөөр битүүлж, эсвэл  бараан  өнгөөр будсан байдаг байв. Есдүгээр сарын нэгэн намуухан шөнө байв. Харанхуйгаас болоод бүр нам гүм санагдана. Ямар нэг адал явдал тохиолдох вий гэж хүн болгон эмээнэ.
Би Распай гудамжаар тайван алхаж, өөрийгөө ихэд ганцаардаж байгааг мэдэрсээр ядаж хэн нэгэнтэй яриа өрнүүлэхээр «Купол» кафег зорив. Тэнд пиг дүүрэн байлаа. Хүмүүсийн тэн хагас нь цэргүүд, нөгөө хэсэг нь янханууд, жирийн иргэд байх аж. Энд олноор байдаг байсан гадаадын хөлсний хямдхан зураачид одоо үгүй болжээ. Америкчууд ч, испанчууд ч, герман цагаачид ч үгүй болсон. Кафед ахин франц уур амьсгал тогтсон аж.

Намайг ширээний ард суухад надтай урьд нь олон удаа яриа өрнүүлж байсан Жизель хэмээгч залуу бүсгүй дэргэд минь ирж суулаа. Тэр намайг хараад ихэд баярлажээ. Гэртээ ганцаараа суух нь тэсэхийн аргагүй юм гэж тэр хэлэв. Ахыг нь цэрэгт татжээ. Дараа нь бидэнтэй Роже хэмээх залуу нэгдэв. Тэгтэл ч бүр тавуулаа болов. Бид бүгд л ганцаардахгүйн тулд кафед ирсэн нь энэ аж. Харанхуйд бүгд түгшиж, гадуур гарахаа больжээ. Бид бүгд л хаа нэг байранд, гэхдээ ганцаар биш байхыг бодож байв. Тэнд бид бүдэгхэн гэрэл харан юм ууж суух дуртай болжээ. Цэргүүдийн сэтгэл хөөрч, бүгд л туйлын найрсагаар харьцана. Ингээд бүхий л саад хориг үгүй болж. Бүгдэд л нүүрлэж буй аюулын өмнө тэгш эрхтэй байж, бүгд л адилхан хайр энэрэл, дулаан уур амьсгалыг үгүйлж байсан билээ.
Дараа нь би Рожед:
- Эндээс явъя гэж хэллээ.
Надад ахиад л харанхуй гудамжинд байх хүсэл төрөв. Бид удаан гэгч нь алхаж байснаа нэгэн тун дажгүй араб ресторан руу орцгоов. Хүмүүс нь туйлын намхан ширээн дээр сууцгаажээ. Том биетэй араб хүүхэн бүжиглэнэ. Харчууд түүнд мөнгө өгч, тэр энгэртээ хийгээд үргэлжлүүлэн бүжнэ. Тэр үдэш тэнд дан цэргүүдээр дүүрэн, тэд бүгд араб хатуу архинаас нэлээд халамцжээ. Бүжиглэгч эм мөн л согтуу байв. Өмссөн хувцас гээд байх юмгүй. Хөнгөхөн, гэрэлтдэг банзалны цаанаас мариалаг биеэрээ гэдэсний бүжиг хийх агаад бэлэг эрхтэний нь үс ч гэрэлтэн харагдана.

Офицеруудын нэг нь түүнд арван франкийн зоос сунгангаа:
- Чи үүнийг эрхтэнээрээ ав даа гэж тушаав.
Фатима огтхон ч сандарсангүй. Түүний ширээнд дөхөж очоод, хөлөө яльгүй алцайлгаад бүжиглэж буй мэт огцом хөдлөөд хэлүүгээрээ зоосыг шүргэв. Эхэндээ тэр нь бүтэлгүйтэв. Тэр их л хичээж, зоосыг сорон авах гэж уухилахад цэргүүд инээлдэж, үзсэн зүйлээсээ болж бүгдийнх нь сэрэл хөдөлсөн бололтой. Ингэж, ингэж эцэст нь хэлүү нь памбайн хатуурч зоосыг хавчаад ширээнээс шүүрч чадав.
Бүжиг үргэлжилсээр байв. Нэгэн залуу араб харц салгалгүй ширтэнэ. Бүжигчнийг гайхан биширсэн Роже миний дэргэд суугаад таатай нь аргагүй инээмсэглэж байв. Араб залуугийн харц намайг төөнөж байлаа. Бүгд л согтуурхацгааж, дуулж, инээлдэж байв. Намайг өндийхөд араб эр ч мөн өндийв. Би юу хийж байгаагаа бүрэн ухамсарласангүй. Орох хаалганы дэргэд гадуур хувцас өлгөдөг жижигхэн өрөө бий. Түүнийг хариуцдаг бүсгүй цэргүүдтэй хамт сууж байв. Би дотогш оров.
Араб эр бүхнийг ойлгожээ. Би түүнийг бөөн хүрэмний дунд хүлээж байв. Араб эр нэгийг нь авч шалан дээр дэвсээд намайг хэвтүүлэв. Бүдэгхэн гэрэлд түүнийг аугаа том, гоёмсог эрхтэнээ гаргаж ирэхийг би анзаарав. Дэндүү гоёмсог байснаас амандаа хийх хүсэл надад төрсөн ч тэр зөвшөөрсөнгүй. Тэр зөөлхөнөөр над руу хийв. Түүний эрхтэн хатуу бөгөөд бүлээн байлаа. Бид баригдчих вий гэж айснаас би түүнийг хурдлахыг шаардав. Би байж ядталаа хүсч байсан болохоор тэр даруй л дур тавьчихав. Харин одоо тэр үргэлжлүүлж, намайг цохиж эхлэв. Тэр огт цуцашгүй нэгэн ажээ.

АНАИС НИН /ФРАНЦ/
Францын зохиолч эмэгтэй Анаис Нины “Тачаангуй бүсгүй” түүвэр зохиолоос орчуулсан болой.
Орчуулсан Ц.Мөнхүүшоригинальные чехлы для iphone24 hour escorts dubai


Марсель (18+) – Эротик өгүүллэг -
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex