2022-08-16 03:25
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Мэдээ Гадаад мэдээ

ЗАГВАРЫН “ХАТАН ХААН” ЭННЕ БУРДА

tonshuul tonshuul
2014-11-19
0 0
0

Өнөөдөр бид монгол гадаад гээд олон төрлийн сэтгүүлийг уншдаг болжээ. Зарим нь ч шууд монгол хэл дээр орчуулагдан гардаг болсон. Тэгвэл 20 жилийн өмнө ийм боломж байсангүй. Монгол хэл дээр орчуулагдсан сэтгүүл бүү хэл гадаад хэл дээрх ориг сэтгүүлч ховор байсан цаг. Магадгүй Монгол эмэгтэйчүүдийн хамгийн анх хуудсыг эргүүлсэн сэтгүүл бол алдарт “БУРДА” байсан биз ээ. Ингээд түүний түүхийг таалан уншина уу.

Германы гэрийн эзэгтэй Энне Бурда 40 насандаа хувийн ажил хэргээ нээж, загвар моодонд дуртай эмэгтэйчүүдийн сэтгэл зүрхийг байлдан дагуулав. Эгэл төмөр замчны охин загварын ертөнцөд журам гаргаж, хэвлэлийн салбарт хатан хаан болон хувирсан нь одоо болтол гайхамшиг мэт санагдан үнсгэлжин охины бодит дүр биелсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Гэвч энд ямар ч шидэт дагина байхгүй. Энне Бурда өөрийн шаргуу хөдөлмөрөөр алдар хүндэд хүрчээ.

Гэр бүл

Анна Магдалене Леммингер 1909 оны долдугаар сарын 28-нд Оффенбурт мэндэлжээ. Охин өөрийн нэрийг тэр үед ихэд тархсан “Anchen von Thаrаu” дууны ачаар олж авсан гэдэг. Гурван хүүхэдтэй Аннагийн гэр бүл ядуусын эгнээнд тооцогдож, эцэг нь жирийн машинчаар ажиллаж, эх нь чимээгүй ноомой гэрийн эзэгтэй байв. Гал тогоондоо сүүтэгнэн зогсоо ээжий нь төрх, үргэлж зуухны дэргэд зогсч, цагаан хэрэглэл угаахыг үл хүсэгч охины сэтгэлд үлджээ. Тэрээр гарцаагүй илүү их зүйлд хүрнэ гэж өөртөө байнга амладаг байлаа. Бусадтай адил байхгүйн тулд өөрийн нэрээ дуртай дууныхаа гол баатар шиг сольж Энне болгов. Тэр цагаас хойш түүний нэр Оффенбургт бүгдийн чихнээ дуурссаар байсан.

Энне 17 насандаа сүмийн бүрэн бус дунд сургуулийг төгсөж эрчим хүчний компанид кассын нярваар ажиллав. Тэр үед л бүсгүй маань гэзэг үсээ богиносгон тайрч халимаг үстэй гүйж байхад үе тэнгийн охид тэгж явах зориг хүрдэггүй байлаа. Аав нь охиндоо ухаангүй хайртай эрхлүүлдэг бол ээж нь аашилж загнан “зэвүүн охин” гэж зүхдэг байв. Энне өөрөө хэзээ “сахиусан тэнгэр” шиг хаана жинхэнэ “чөтгөр” шиг байхаа мэддэг байсан гэдэг.

1930 онд тэр нийтлэлч доктор Франц Бурдатай танилцав. Тэр бол “Burda Group”-г үндэслэгч том Франц Бурдагын хүү байлаа. Залуу хүү охины гоо үзэсгэлэнд өвдөг сөхөрлөө. Бүр хэдэн арван жилийн дараа тэр түүнийг Оффенбурги дэхь хамгийн сэтгэл татам бүсгүй гэж цөхөрөлтгүй магтсаар байсан юм. Энне 1931 оны долдугаар сард Бурдатай гэрлэсэн бөгөөд тэдний амьдрал тийм ч ядуу биш байв. Бүсгүй хэвлэх үйлдвэрийн бүртгэл тооцоог хөтөлж нөхөр нь номоо хэвлэсээр байжээ. Тэднийх гурван хүүхэдтэй болсон ба Франц 1932 онд, Фридер 1936 онд, Хуберт 1940 онд төрсөн байна. Хэдийгээр нөхөр хүүхдүүддээ чин хайртай байсан ч Энне гэрийн ажилд хөл гараа чөдөрлүүлсэн эзэгтэй болоогүй юм. Тэр “Энэ залхуутай ажлаас” зайлсхийж гэрийн асрагч, зарц хөлсөлдөг байв.

Burda

Эннегийн хувьд 1939 он эрс өөрчлөлтийн жил байв. Нөхөр нь түүнд Лар хотын тааруухан хэвлэлийн газрыг бэлэглэжээ. Бараг үеэ өнгөрөөж байгаа жижиг компaни Эннед ирэхдээ хөөрхийлөлтэй байдалд байв. Хэдийгээр 48 хүний орон тоотой ч ажлын байр хуучин ресторан байсан байшинд байрлаж байлаа. Энне амжилт олно гэдэгтээ итгэлтэй байв. Тэр өөрийн гэсэн ажил хэрэгтэй болохоор ханцуй шамлан орлоо. Энне “Биеэ даан тодорхойлогдох хэрэгтэй” гэсэн өөрийн амьдралын уриаг ямагт үнэнчээр сахин мөрдөж байлаа. Энне оёж шидэж чаддаггүй, хэвлэлийн үйлдвэрийн өчүүхэн ч мэдлэггүй боловч шаргуу өөрийгөө дайчилдаг чанар нь ямар ч дадлага чадвараас илүү тус болж байлаа. Тэр ажлын ур чадварын цагаан толгойг эзэмшихийг хичээж байсан юм. Ажил дээрээ Энне үйл явцыг нэг бүрчлэн хянахыг илүүд үздэг байв. Сэтгүүлийн дугаарыг гаргахад шууд оролцон нарядыг шүүрэн авч сэтгүүлийн төлөвлөгөө гарган хавтасны чимэглэлийг сонгож нэрд гарсан мэргэжилтнүүдтэй уулздаг байлаа. Загвар зохион бүтээгчид түүний Бурда сэтгүүлд зориулж тухайн цаг үеийнхээ хамгийн алдартай загварыг бүтээдэг байсан юм. Жишээлбэл: Хайнц Отсергард 1959 онд сэтгүүлд зориулж торгон “Дюшес”-ээр хатгамалтай дайшинз урлаж өгч байв. Агуу их мастерууд Жил Сандер, Карл Лагерфельд , Вольфганг Иопп нар сэтгүүлтэй хамтран ажиллаж байлаа.

Дэлхийн 2-р дайны дараагаар Бурда сэтгүүлийг хэвлэгдэж эхэлж байх үед Германы улс хүнд бэрх үеийг амсч байсай үе юм. Дайны ялагдал дэглэмийн өөрчлөлт, улс орны хуваагдмал байдал жирийн хүмүүсийн амьдралд хүчтэй нөлөөлсөн байна. Тэр жилүүдийн хахир хатуу хомсдол бэлэн хувцасны үл хүрэлцэх байдлаар илэрч байв. Тийм болохоор хэрэв эмэгтэй хүн сайхан хувцаслая гэж хүсвэл юм оёж сурах хэрэгтэй байлаа. Ийм үед сэтгүүлийн хувцасны эсгүүр хийц загварын зөвлөгөө нийтлэх санаа цаг үеэ олсон асуудал байсан юм. Энне турьхан бүсгүйчүүдийн төлөөлөлд эсгүүр загварын моодны санааг санал болгодог. Хэдийгээр эсгүүрийн санаа шинэ зүйл биш байсан ч (өмнө нь сэтгүүлүүдэд хэвлэгддэг л байлаа.) чухамдаа Бурда л “ноу-хау”-г төгс төгөлдөр болголоо.

Эхлээд сэтгүүл “Favorit” нэртэй байсан боловч гэр бүлээрээ хэлэлцээд “Buroda moden” гэж нэрлэх нь зохистой юм гэж шийдэв. Сэтгүүлийн эхний дугаар овор сүртэй 100,000 хувь хэвлэгдсэн ч тэр дороо алга болжээ. “Вurdа Moden” сэтгүүлийг үйлдвэр аж ахуйн газарт үйлдвэрчний эвлэлийн шугмаар тараадаг байсан тул дэлгүүрүүдэд үзэгддэггүй байв. Тийм болохоор сэтгүүлийг олж авч чадаагүй нэг хэсэг нь дамчдаас тэнгэрт хадсан үнээр худалдан авч байлаа. Нэг сэтгүүл 50 маркын үнэ хүрч байсан нь тухайн үеийн жирийн инженерийн цалингийн 3-ны 1-тэй тэнцэж байв. Хүүхнүүд сэтгүүлээс хэрэгтэй зүйлээ хуулан авах дугааруудаа солилцох эсгүүрүүдийг хувилан авах зэрэг арга сэдэж байлаа.

Цагийн аясаар хэвлэлийн тоо хагас саяд хүрч байв. 1963 онд ид цэцэглэлтийнхээ үед Энне өрсөлдөгчийнхөө “Bayer Moden” сэтгүүлийг худалдан авах шийдвэр гаргаж сэтгүүлээ 1.2 сая хүртэл хувиар хэвлэн гаргадаг болов. Эсгүүрийн өвөрмөц шийдэл жирийн зүйлийг ерийн бус аргаар шийдсэн хэт богино хормой хурц тод өнгө хараа булаасан оруулга наалт гэх мэтийн шинэлэг чамин зүйлс нь Бурда Моденг дэлхийн №1 сэтгүүлд болгож чадлаа.1970-аад он гэхэд тус сэтгүүл 2 сая хувиар хэвлэгдэн дэлхийн 14 хэлээр уншигдаж байсан юм.

Эмэгтэйчүүдэд зориулсан хэвлэлийн зах зээлд Бурда өрсөлдөгчгүй байсныг дурдах хэрэгтэй юм. Учир нь загварын бусад сэтгүүлүүдийг Энне зүгээр л худалдаад авчихдаг байлаа. Гэхдээ л хүндрэл гардаг байв. Нэгдүгээрт ийм хэмжээний сэтгүүлийг эрхлэн гаргахад нүд цавчилгүй хянах хяналт сэтгэл зүйн болон бие мах бодийн асар эрч хүч зарцуулж нөр их хөдөлмөр ордог. Хоёрдугаарт шинэ өрнөж байгаа бэлэн хувцасны зах зээлийн хямд чанартай бүтээгдэхүүнтэй өрсөлдөх нилээд хүнд байлаа. Олонх эмэгтэйчүүд бүхнийг дэлгүүрээс худалдаж авахыг илүүд үзэж, цаг заваа болж бүтэхгүй ч байж магадгүй гоёлын хувцас хийхээс татгалзаж байв. Бас хүн бүхэнд авьяас билэг байдаг бил үү!

Герман дахь зах зээлийн хөгжил Эннег дэлхийн зах зээлд гарахаас өөр аргагүй болгов. Бараг олон улсын контент болсон сэтгүүл нь олон улсын шилдэг борлуулалттай сэтгүүл боллоо. Германы хэрэглэгчдийн хөөрлийн үед Энне Бурда Скандинавын орнууд, Австри, Щвейцари, АНУ, Канад, Аргентин, Грек, Италийг байлдан дагууллаа.

Орос оронд сэтгүүл анх 1987 онд “өөрчлөн байгуулалтын” ид үеэр нэвтэрчээ. Энэ явдлыг тохиолдуулан зөвлөлүүдийн ордны баганат танхимд загвар үзүүлсэн ёслолын арга хэмжээ зохиогдов. Энэ нүсэр арга хэмжээнд дэлхийн алдартай загвар өмсөгчдийг урин зөвхөн нам төрийн дээдсүүдэд загвар үзүүлэхээр урилга тараажээ. Тэр үеэд Раиса Горбачёва “Burda Moden” сэтгүүлийг ЗХУ-ын эмэгтэйчүүдийн ардчилалд том хувь нэмэр боллоо гэж тэмдэглэв. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр сэтгүүл ч бас өөрчлөгдөв. Сэтгүүл өөр уншигчдад зориулан өөрчлөгдөх ёстой гэж Энне ойлгож байлаа. Одоо сэтгүүлийг хувцас худалдаж авахыг хүсэгчид төдийгүй юм оёх дуртай зав чөлөөтэй хүмүүс уншдаг болов. Тийм болохоор сэтгүүлийн хуудас эмэгтэйчүүдийг “уран бүтээлч дээдэс” гэж байнга бичдэг болсон байна. Түүнээс гадна Бурда эмэгтэйчүүдэд хувцас зохион бүтээхэд тусалж хэрэгцээтэй материал даавууг редакцаар дамжуулан захиалахыг санал болгож байлаа. Сэтгүүлийн агуулгад ч өөрчлөлт орж өгүүлэмжийн материал ба бэлэн хувцасны фото зураг их нийлүүлдэг болов. Сэтгүүлийн редакторууд сэтгүүлийн дугаарыг бэлтгэхдээ эстрадын одод, кутюрье, алдартай загвар өмсгөгчдийг урьж оролцуулдаг байлаа.

Энне Бурда 1990 оны эх хүртэл сэтгүүлийг удирдаж байсан. Тэгээд зохиогчийн өгүүлэл бичиж , ажилтнуудынхаа ажлыг хянадаг байв. Харин тэтгэвэрт гарсныхаа дараа Энне өөрийгөө бүрэн бүтнээр нь уран зурагт дайчилсан. Түүний Италид дуртай байдал алдартай уран зураач Ханс Кунтай танил байсан нь насан эцсээ хүртэл туйлбартай үлдсэн уран зургийн сонирхлын эхийг тавьжээ.

Суу алдар нэр хүнд

Энне Бурда бол жинхэнэ ертөнцийн эмэгтэй байв. Тэр бүх тивийг тойрон эргэж бараг бүх оронд очжээ. Тэдгээр орны оршин суугчид түүний ирж байсныг ямагт санагалзан тэр сэтгэл татсан дур булаам эмэгтэйд дурласан байлаа. Даян дэлхийд алдартай нэгэн болсон ч Энне өөрийн төрсөн газар Оффенбургиа хэзээ ч үл мартан ямагт талархаж явдаг байсан. Энэ жижиг хотын оршин суугчид ч өөрийн ээлжинд “газар нутгийн төрөл” загварын ертөнцийн хатан хаанаараа бахархдаг. Тэрээр 95 насныхаа ойн өмнөхөн Оффенбурги хотын хүндэт иргэн Энне Бурда хотын даргын гараас “Энне Бурдагийн цэцэрлэгт гудамж” гэсэн бичигтэй дурсгалын самбар гардан авав. Түүний төрөлх хотын нэгэн гудамж ийм нэртэй болжээ.

Энне Бурдагийн төрсөн өдрийг холбооны улсын төвшинд хүндэтгэл үзүүлж өнгөрөөв. 1974 онд түүнийг “ХБНГУ-ын өмнө байгуулсан гавьяаны их загалмай” одонгоор шагнаж байсан бол бараг 30 жилийн дараа “гавьяаны төлөө од” ХБНГУ-ын загалмайгаар шагнагджээ.

Энне Бурда 2005 онд 95 насандаа ертөнцийн мөнх бусыг үзэв. Түүний намтар дууриах жишээ болж, түүний сэтгүүл эмэгтэйчүүдийн амьдралын үлгэр загвар боллоо. Тэр өөрийгөө хүмүүст үйлчлэх үйлд зориулж амьдарсан бөгөөд шүтэн бишрэгчдийнхээ сэтгэл зүрхэнд урьдын адил 90 оронд 16 хэлээр гарч байгаа сэтгүүлийнхээ шинэ шинэ дугаарын хуудаснуудад үргэлжлэн амьдарсаар байна

Азтай амжилтай үйлдвэрийн эзэн, аз жаргалтай эх, хайртай эхнэр Энне Бурда өөрийн онч мэргэн үгс, утга төгөлдөр сургамжуудаараа алдартай хүн. Гайхамшигийг өөрийн гараар урлаж болно гэгдийг би батална.

-Би зүрх сэтгэлээрээ үл хөгширөн амьдралын баяр баяслаа дотроо хадгалж сурсан.

-Сайн сайхан руу тэмүүлсэн сэтгэл, хямардаггүй.

-Үгээр илэрхийлсэн энхрийлэл бол буяны өглөг.

-Хүн байна гэдэг хүнлэг байхын өөрөөр хэлбэл өрөвч сэтгэлтэй өр зөөлөн, сайхан сэтгэлтэй байхын нэр.

-Тал засах нь үгээр илэрхийлсэн найрсаг сэтгэл. Энэ нь үнэ төлбөргүй ч гайхамшгийг бүтээх шидтэй.

-Хамгийн чухал нь өөртөө болон өөрийн хүчинд итгэх итгэл.

Орчуулсан Жамбалдоржийн Бадарч

businessnews

сумка дляchinese escorts in dubai

redtube

hd porn

bokep

indo bokep

daily hd porn

porno
pornici
xxx video
ShareTweet
tonshuul

tonshuul

Холбоотой нийтлэл

2027 онд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээл $352 тэрбумаар үнэлэгдэнэ
Гадаад мэдээ

2027 онд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээл $352 тэрбумаар үнэлэгдэнэ

munkhzul
2022-08-12
Ботокс болон филлерээс татгалзсан 32 АЛДАРТАН
Хүмүүс

Ботокс болон филлерээс татгалзсан 32 АЛДАРТАН

munkhzul
2022-08-11
Брүүклин Бекхэм ээж, эхнэр хоёрынхоо “ХҮЙТЭН ДАЙН”-Д тайлбар өгчээ
Оддын амьдрал

Брүүклин Бекхэм ээж, эхнэр хоёрынхоо “ХҮЙТЭН ДАЙН”-Д тайлбар өгчээ

nomun
2022-08-11
Монгол хувцсыг мooдонд opyулсан Г.Эрдэнэчимэгийн шинэхэн зургаас
Хүмүүс

Монгол хувцсыг мooдонд opyулсан Г.Эрдэнэчимэгийн шинэхэн зургаас

munkhzul
2022-08-10
Селена Гомез бие давхар болсон уу!
СКАНДАЛ

Селена Гомез бие давхар болсон уу!

munkhzul
2022-08-09

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Д.ОДЗАЯА: Бид хогоо цэвэрлээд, ачаад явсан дүрс бичлэг бий

    0 shares
    Share 0 Tweet 0
Мянган нутгийн “уран гар”
Мэдээ

Мянган нутгийн “уран гар”

munkhzul
2022-08-15
0

Мянган нутгийн “уран гар”     Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Батхаалга суурингаас гараад Жимстэй уул - Баянбогд овоо...

Цааш унших
С.Мөнхчулуун: Үндэслэлгүйгээр зээлийн шимтгэл авсан банкуудаас иргэд мөнгөө буцаан авах боломжтой

С.Мөнхчулуун: Үндэслэлгүйгээр зээлийн шимтгэл авсан банкуудаас иргэд мөнгөө буцаан авах боломжтой

2022-08-15
ЗУРГААН настнуудаа СУРАГЧ болоход нь хэрхэн бэлтгэх вэ?

ЗУРГААН настнуудаа СУРАГЧ болоход нь хэрхэн бэлтгэх вэ?

2022-08-15
БНСУ-ын бяцхан жүжигчин Со И Сү зураг авалтандаа орохын тулд Монгол хэл заалгажээ

БНСУ-ын бяцхан жүжигчин Со И Сү зураг авалтандаа орохын тулд Монгол хэл заалгажээ

2022-08-15
​Кофе эрүүл мэндэд тустайг нотолсон таван судалгаа

​Кофе эрүүл мэндэд тустайг нотолсон таван судалгаа

2022-08-15

Санал болгож байна

Хол ойрын хов,живийг эндээс үзнэ үү
Хов жив

Хол ойрын хов,живийг эндээс үзнэ үү

2012-02-15
Мэдээ

Camsoda Evaluate

2022-07-27
Найз ирсэн үед халуун ногоо, мөстэй коланоос түр татгалз
Гоо сайхан

Найз ирсэн үед халуун ногоо, мөстэй коланоос түр татгалз

2014-07-15
Таны гар утасны цэнэг хурдан дуусахаас сэргийлэх аргууд
Tехнологи

Таны гар утасны цэнэг хурдан дуусахаас сэргийлэх аргууд

2018-09-22
Нигери охидын байгаа газрыг тогтоожээ
Гадаад мэдээ

Нигери охидын байгаа газрыг тогтоожээ

2014-05-27
Нара: ” Амьдрал хэцүү байна, өөрчилье” гээд гараад ирэхээр намайг шоолоод байх юм
Хүмүүс

Нара: ” Амьдрал хэцүү байна, өөрчилье” гээд гараад ирэхээр намайг шоолоод байх юм

2016-03-02
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • What makes online slots casino games different from traditional slot machines?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • What makes online slots casino games different from traditional slot machines?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In