Гала хамтлагийн дуучин гэх нэрээр олны танил болсон дуучин Ану хувийн уран бүтээлдээ илүү анхаарах болсон. Нэг хэсэг айл гэрийн эзэгтэй болох нь гэсэн яриа тасраагүй. ОССК-ын захирал Адаржавхланг түүний экс найз залуу гэдэг ч тэрээр үүнийг үгүйсгэсэн юм. Тэрээр хуучин найз залуугаа удахгүй хүнтэй сууж хурим хийх гэж байгаа ч гэсэн одоог хүртэл хайрладаг тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурьдаад авчээ.
Түүний хувьд найз залуугийнхаа алдааг уучилж чадаагүй гэх бөгөөд хуримын тухай одоогоор төлөвлөөгүй байна гэсэн юм. Хувийн амьдрал гэхээсээ илүү уран бүтээлдээ цаг заваа зарцуулахаар болсон дуучин Ану “Нэг хайрласан хүндээ үнэнч, ирээдүйд учрах хайртай хүнээ заяаныхаа хань болох хүнээ байгаасай хэмээн хүсч байна” гэжээ.
factnews.mn