Энэ өдрийн зурхай /2014.11.21/

зурхайӨнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 29. Сугар гараг. Хонгорцог одтой, 8 цагаан мэнгэтэй улаан бич өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Тодорхойгүй өдөр. Чухал асуудлууд тавигдан оновчтой маргааныг үүсгэнэ. Асуудал нь таны ажилтай холбоотой бол шийдвэр гаргахдаа бүү ай. Охины орд дахь сар таны хувийн харьцааг гэрэлтүүлнэ. Та үргэлж зугтааж байдаг тэр асуудлаа энэ өдөр л хөндөн ярилцаарай. Шударга байсныхаа хариуд эрх чөлөөг мэдэрнэ. Санхүү тань таныг зовооно. Та цагтаа өрөө төлбөл өр таныг тийм ч их зовоохгүй.

 

Үхэр (4/20-5/20)

Таатай өдөр. Өнөөдөр хойш тавьсан хуучин асуудлууд цэгцэлж, анхаарал тавихгүй орхигдсон хүмүүстэй уулзаж асуудлыг шийд. Өөрийгөө эерэг нөхцөл байдал, хүмүүсээр хүрээлүүл. Тайвшруулах хөгжим сонсож, өөрийнхөө бие махбодь, оюун ухаан, сэтгэл санааны ба дотоод цэнэг хуваагуураа хангалттай цэнэглэгдэж, ирж буй төрсөн өдрийн чинь сард бэлэн эсэхийг шалга. Таны зурхайн жил дуусаж байгаа тул энэ сард хийсэн бүтээснээ дүгнэж, шинэ сонирхолтой адал явдал, төсөлд бэлд.

 

Хамтатгах (5/21-6/21)

Тааламжгүй өдөр. Ажил хэргийн болон хувийн уулзалтнууд таагүй явдал, сэтгэл гонсойлт, урам хугаралт авчирна. Энэ өдрийн таагүй хандлагуудыг бүү эмзэглэн хүлээн ав. Цагаа олоогүй сэтгэлийн хөнгөн гутралд автах бололтой. Бодолдоо дарагдаж, өөрөө өөрийгөө шүүмжлэх хэрэггүй. Учир нь ингэснээр юуг ч өөрчилж чадахгүй.

 

 

Мэлхий  (6/22-7/22)

Анхааралтай байх өдөр. Долоо хоногийн төгсгөл ойртох тусам од гаригуудын нөлөө сайжирч байна. Мэлхийн ордныхны сайн чанарт тулгуурлан урсгалаар өдөр тутмынхаа асуудлыг шийдэхэд хялбар болгож, сэтгэлийг чинь амраана. Тулгарах нөхцөл байдал, бэрхшээл таны санааг ердийнх шиг ихээр зовоохгүй бөгөөд энэ нь зорилго, тусгай төлөвлөгөөг чинь тодорхой болгож өгнө. Найз нөхөд хамтрагчдынхаа хүрээнд анхаарлаа төвлөрүүл. Эргэн тойронд чинь зарим нэг өөрчлөлт гарч байж болох юм. Өөрчлөлтийг хүлээн авахад бэлэн бай.

Арслан (7/23-8/22)

Хүсэл тэмүүлэлтэй өдөр. Харилцааны хэрэгслээр хүнтэй харилцахдаа хянуур байхад илүүдэхгүй. Ялангуяа имэйлээр харьцах үедээ нэн түрүүнд анхаараарай. Бусдад илүү сайн харагдах гэсэн хүсэл тань өөрийгөө бодитоор үнэлж дүгнэхэд үүл хурааж мэдэх юм. Өөрийн бодол санаагаа олны өмнөх илэрхийлэх үед бодлогогүй үг хэлэхгүй байхыг хичээ. Үүнд цаг хугацаа шаарддаг.
 

Охин (8/23-9/22)   

Та өөрийн хуучин бүхнээ халах нь үр дүнтэй. Cap таны ордонд байрлаж, сэтгэл санааг тань удирдана. Харьцаа холбоо бол энэ өдрийн түлхүүр юм. Та бусдад өөрийн талаар мэдээ дамжуулах нь сайн зүйлд хүргэх магадлалтай. Таны оюуны чадавхи өндөр байж, хэд хэдэн гайхалтай санааг сэднэ. Гэвч та туйлын болгоомжтой ханд, учир нь алдаа тань их мөнгөөр хэмжигдэж болзошгүй. Үгүй юмаа гэхэд цаг, хүч хөдөлмөрөөр тань хэмжигдэхийг сана.
 

Жинлүүр (9/23-10/22)

Capохины ордонд зочлох бөгөөд энэ нь таатай уур амьсгалыг бүрдүүлнэ. Бизнесийн хамтрагчдаа анхаарлаа хандуул. Өөрийн хамтрагчаа тусалж дэмжихэд тун таатай. Харилцаа холбоондоо гүүр барь. Өнөөдөр ажил дээрээ юм нүүлгэх нь маш хэцүү байх болно. Яарч сандрах нь асуудал үүсгэж болзошгүй. Аливаа зүйлийг бүү хэтрүүл. Амлалтандаа хүрч чадахгүй бол бүү амла. Хэн нэгнийг хайрласандаа таны урам хугарах болно.

Хилэнц (10/23-11/21)   

Холимог өдөр. Өнөөдөр хайрттайгаа хамт үдшийг романтик өнгөрүүлээрэй. Харин та гэнэн нэгэн бол зүрх сэтгэлээр тань бусад хүн тоглохыг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Мөн ямарваа гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжил.Харин таны эгч юм уу ах хууль цаазтай холбоотой хэрэгт хутгалдсан бол тэдний өмнөөс мэдүүлэг өгч, шүүхийн өмнө хаацайлан гарахыг хүсэх байх. Та өөрийн чадах чинээгээрээ тэдэнд тусалж, аминд нь орно. Зар сурталчилгаанд хэт их автах хэрэггүй. Зарлага гаргахын өмнө банкны үлдэгдлээ нэг шалгаад үзээрэй.
Нум (11/22-12/21)

Бизнесийн аливаа гэрээ хэлэлцээр, бичиг цаасан дээр гарын үсэг зурахын өмнө мэргэжлийн хүнээс заавал зөвшөөрөл аваарай. Та санхүүгийн байгууллагаасаа зээл тусламж авахыг хүсдэг бол одоо хүсэлт гаргах цаг нь ирлээ. Хэрэв та ганц бие биш бол ажилдаа дарагдан хувийн амьдралаа жаахан цалгардуулж мэдэхээр байна.
 

Матар (12/22-1/19)

Тогтворгүй өдөр. Олон нийтийн цуглаан, хэлэлцээрээ хойшлуулж өөр өдөр товло. Хамтран ажиллах нь бараг боломжгүй зүйл юм. Хамтрагчтайгаа өрсөлдөх нь цаашид хамтран ажиллах боломжгүй байдлыг үүсгэнэ. Бусад бүх зүйлийг мартан, хийж буй зүйлдээ анхаарлаа хандуулбал зорилгодоо хүрч чадна. Та өрсөлдөөнд шилдэг нь байх болно. Хуулийн асуудал шүүхэд шилжих бөгөөд энэ нь таны хэр их мөнгө төлөхөөс шалтгаална. Санаа зовох хэрэггүй, бүх зүйл хараахан болоогүй байна.
 
Хумх (1/20-2/18)   

Энгийн өдөр. Таныг амьдралд хайртай байр суурь эргэн тойрныхонд юуны өмнө гэр бүлийнхэнд чинь нөлөөлнө. Хүүхдүүдтэйгээ биөийн тамираар хичээллэж аяллаар хамтдаа явбал тохиромжтой. Хэрэв та өөртөө итгэвэл бусад зүйлээс үл шалтгаалан ажлынхаа оргилд хүрнэ. Магадгүй татварын алба хандив ба том өдрүүдийг төлөх хэрэгтэй болно.

 

Загас (2/19-3/20)

Хүнд өдөр. Хуурамч энергүүд бүтэн сартай холбоотой байх бөгөөд энэ нь өдрийн турш үргэлжилнэ. Гэр орныхоо асуудлыг ажил төрөлтэйгээ хольж солих нь их хүндрэлтэй байна. Хайртай хүн чинь эсвэл хамтрагч чинь таныг бухимдуулна. Физиологийн энерги их доогуур түвшинд байна. Сэтгэл хөдлөлөө сайн дар. Өнөөдөр тийм ч сайхан өдөр биш учраас янз бүрийн асуудал шүүрч авалгүй, өөрийнхөө байдлыг бүү өөрчил.чехол бампер для iphone 4independent escorts dubai


Энэ өдрийн зурхай /2014.11.21/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.