Золгүй тохиолдлоор амиа алдсан сайхан бүсгүйчүүдийн эмгэнэлт түүхийг хүргэж байна.
Оскар Писториус нь паралимийн рекордыг олон удаа эвдэж, гүйлтийн 6 алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль зүүсэн хамгийн өндөр амжилттай тамирчин билээ.
29 настай Моника Спир уг нь Венесуэльд амьдрахаа болиод АНУ-д оршин суудаг болсон байж. Тэрээр шинэ жилийн баяраар охиноо баярлуулахаар хуучин нөхөртэйгөө хамтдаа гэр бүлээрээ Венесуэльд амрахаар ирээд байжээ. Мисс бүсгүй өмнө нь зургаан ч удаа дээрэмдүүлж байсан учраас эх орноо аргагүйн эрхэнд орхиод байсан нь энэ гэнэ.
3. Мариа Хосе Алварадо
Миссийн эгч 23 настай Софиа Тринидадын найз залууг бүсгүйчүүдийг буудан хороосныхоо дараа цогцсыг нь нуухыг оролдсон хэмээн сэжиглэж, баривчиллаа. Энэ хэрэг хардалтаас үүдэлтэй хэмээн таамаглаж байна.
Хатагтай Алварадо нь ирэх арванхоёрдугаар сард Лондон хотноо болох Дэлхийн миссийн тэмцээнд оролцохоор өнгөрсөн дөрөвдүгээр сард титмээ гардаж авсан юм.
Супермодель, жүжигчин, телевизийн хөтлөгч, 21-р зууны домогт секс билэг тэмдэг Anna Nicole Smith 2007 оны 2-р сарын 8-нд 39 настайдаа нас баржээ. Удаан хугацаанд хэлэлцсэний дараагаар Америкийн шүүх загвар өмсөгч Анна Николь Смитын үхэлд түүний сэтгэл зүйч Харвард Штерн буруутай гэж үзсэн байна. Харвард Штерн их тунтай нойрсуулагч эмийг Аннад өгсөн нь түүний үхлийн шалтгаан болсон хэмээн шүүх дүгнэлт гаргажээ.
Бразилын мисс Мариана цусны халдвараар 2009 онд эмнэлэгт нас барсан юм. Үхлийн шалтгаан нь шээсний замаас үүдэлтэй идээт цусан халдвар гэж тогтоожээ. Дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан энэ сайхан бүсгүйг оршуулах ёслолд 1000 гаруй хүн оролцсон байна.
7. Даул Ким
Солонгосын загвар өмсөгч Даул Ким 2009 онд 20 насандаа амиа хорложээ. Нью-Йорк, Милан, Парисын сэтгүүлийн нүүр царай болж явсан энэ бүсгүй Франц дахь гэртээ хоолойгоо боомилсон байна. Сөүл, Сингапурт загвар өмсөж байсан Даул Ким 2007 оноос Францад гэрээ байгууллан ажиллаж байв. Түүнийгээ найз залуудаа хорлогдсон гэж хэвлэлүүд бичиж байсан ч батлагдаагүй юм.
8. Лилиана Лозана
Колумбын мисс Лозана бусдын гарт харамсалтайгаар амиа алджээ. Тэрээр улсынхаа зартай хар тамхины наймаачин, тэрбумтан Леонидас Варгастай романтик харилцаатай байсан юм. Лозанаг 2009 онд эмнэлгийн өрөөнд хоёр мэргэжлийн алуурчин буудаж хөнөөжээ. Цагдаа нар түүний үхэлд Варгасын кокаины наймаатай холбоотой дээрэмчид хөнөөсөн болохыг нотолсон байдаг. Тухайн үед бүсгүйн үхэлтэй холбоотой мэдээллийг 50 сая песогоор үнэлэж байжээ.
9. Пичес Гелдоф
Английн алдарт сэтгүүлч, хөтлөгч 25 настай Пичес Гелдоф өчигдөр орой Кент дахь хувийн байрандаа нас барсан байжээ. Шинжээчдийн хэлсэнээр түүний биед ямар нэгэн гаднын шарх сорив байгаагүй аж. Мөн архи болон хар тамхи хэрэглэсэн шинж тэмдэг илрээгүй байна.
Түүний эцэг Ирландын алдарт хөгжимчин, дуучин Боб Гелдоф билээ. 1970-1980 онд Boomtown Rats компанийн ерөнхийлөгч байсан ба удаа дараа хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулдаг байснаараа нэр хүндтэй болсон юм.
Пичес Гелдоф нь 1989 онд төрсөн. Тэрээр 15 наснаасаа эхлэн Elle сэтгүүлд өөрийн булангаа хөтөлж эхэлсэн юм. Цаашлаад Guardian болон Daily Telegraph сайтуудад нийгэм улс төрийн буланг мөн хөтөлж байжээ.
24tsag.mn