Үл үзэгдэх “тахал” буюу дуу чимээний гамшиг

61f29d61-0fd0-48cb-b080-b3833cbe68b3Нүүрстөрөгч болон хүлэмжийн хийн тухай түр ч атугай март. Бид гариг дэлхийг өөр нэгэн хүчтэй “зэвсэг”-ээр бохирдуулж байгаа нь хүний хэрэгцээг хангадаг алгын чинээ iPod-ноос эхлээд суудлын хөнгөн тэрэг, нүсэр том өрөмдөгч хүртэлх цахилгаан хэрэгслүүдийн гаргадаг бүх төрлийн дуу авиа юм.

 

“Metallica”-г эцэст нь хүртэл чангалдаг үе ард үлджээ. Эдүгээ нам гүм илүү үнэ цэнэтэй болов. Огт анир чимээгүй байх нь өөр хэрэг.

Харин механик болон электрон дуу авиагүй орчинд байгалийн сайхныг мэдэрч сэтгэл, оюунаа амраах нь энэ цагт улам л боломжгүй болсоор. Дуу чимээ гэдэг голдуу үл хүссэн авиа байдаг.

 

Харин тэр хүсээгүй дуу авиа хэрээс хэтэрч, яршиг түвэгтэй болбол түүнийг дуу чимээний бохирдол гэнэ.

 

Дуу чимээний бохирдол олон эх сурвалжтай. Гудамж, зам талбай, нийтийн тээврийн хэрэгсэл, тоглоомын талбай, худалдааны төв болон үйлдвэр, станцуудын дуу гээд тоочоод байвал энэ жагсаалт төгсгөлгүй.

Дуу чимээг децибел гэх нэгжээр хэмждэг.

 

Дуу авиа чухам хэдэн децибелд хүрвэл бохирдол болдгийг нарийн тогтоогоогүй ч гэнэтийн болон зогсолтгүй чанга авиаг дуу чимээний бохирдол гэж үзэх нь тодорхой юм.

Европын олон оронд болон АНУ-ын зарим мужид өдрийн цагт 65, шөнийн цагт 55 децибел хүртэлх дуу авиа гаргаж болохыг зөвшөөрсөн байдаг.

Энэ хязгаарыг эвдсэн хэн ч орчныг дуу чимээгээр бохирдуулагч болно.

Гэвч дэлхийн ихэнх хэсэгт иймэрхүү журам мөрддөггүй.

 

Мөрдсөн ч ихэнх үйлдвэр, өрхөд дуу хэмжигч байхгүй. Дуу чимээний бохирдлын дараах эх сурвалжуудыг бид мэддэг атлаа бохирдол үүсгэдгийг нь анзаардаггүй, мэдсэн ч сөрөг нөлөө нь хэчнээн их байж болох талаар боддоггүй, хайхардаггүй билээ.

 

• Холигч, тоос соруулагч, угаалгын машин зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд дунджаар 87 децибел чимээ гаргадаг. Энэ нь зарим оронд зөвшөөрөгдсөн хэмжээнээс ч хэтэрсэн үзүүлэлт юм.

 

• Сэтгэцэд хамгийн их нөлөөлж, хүнийг уцаарлуулдаг гэр ахуйн гол цахилгаан хэрэгсэл бол зурагт юм.

Зурагт, хөгжим зэргийг эцэст нь хүртэл чангалдаг хүмүүс орчны тав тухыг хамгийн их алдагдуулагчид. Тэд бусдын төдийгүй өөрсдийн эрүүл мэндийг ч хордуулдгаа мэддэггүй.

 

• Үйлдвэрийн ердийн суурь машины дундаж чимээ 98 децибел. Харин том үйлдвэрүүд хэдэн арван машин, төхөөрөмжтэй гэхээр үйлдвэр, станцууд хотжилтын дуу чимээг үүсгэгч гол бохирдуулагчийн нэг юм.

 

• Онгоц дуу чимээний бохирдолд хамгийн их “хувь нэмэр” оруулагч. Хот суурин газрын бүх л дуу чимээнээс хамгийн чанга буюу 150 децибел дуутай нь онгоц юм. Гэхдээ давхар зам олонтой, зам нь байнга шахуу түгжирдэг их хотуудын хувьд автомашин онгоцноос дутахааргүй дуу чимээний бохирдуулагч болдог. Түгжрээтэй авто замын дуу чимээ дунджаар 90 децибел байдаг.

 

• Хот суурин газрын орчин тойронд анзаарахгүй байхын аргагүй олон дуу чимээ бий.

Ялангуяа үргэлжийн юм уу тодорхой давтамжтай дуу авиа хамгийн тээртэй.

 

Гоожуурын ус дуслах, цагийн зүү цохилох зэрэг нь нам гүмийг хамгийн ихээр эвддэг, тархинд хамгийн яршигтайгаар нөл өөлдөг “хортнууд” юм.

 

 

ДУУ ЧИМЭЭНИЙ БОХИРДОЛ ЭРҮҮЛ МЭНДЭД

 

Хэт чанга болон үргэлжийн их дуу чимээтэй газар удсан хүний биед олон сөрөг өөрчлөлт ажиглагддаг. Мэдээж тэдгээр нь богино хугацаанд илрэхгүй ч хожим ихэд хор хөнөөлтэй байх нь бий.

Олон сар, жилээр таагүй дуу чимээтэй газар ажиллаж, амьдарсан хүнд дараах шинжүүд илэрнэ.

 

• Их дуу чимээ юуны түрүүнд сэтгэцэд нөлөөлдөг. Жишээ нь, нисэх онгоцны буудалд ойр амьдардаг хүмүүс цочимхой, нойр муутай болдог. Байнгын дуу чимээтэй орчинд ажиллаж, хотын төвд амьдардаг хүм үүс нам гүм орчинд байдаг хүм үүстэй харьцуулахад илүү уур уцаартай, аймхай, өөртөө итгэлгүй, гутранги байдаг нь хэд хэдэн судалгаагаар тогтоогдсон байна. Дуу чимээ ихтэй орчинд анхаарал төвлөрүүлэх амарг үй тул ажлын бүтээмж ч багасна.

 

• Дуу чимээний бохирдлын сөрөг нөлөөг шууд мэдэрдэг гол эрхтэн бол чих. Хэдий богино хугацаанд үргэлжилсэн байлаа ч гэнэтийн чанга дуу хүнийг дүлийрүүлж ч мэднэ.

 

• Их дуу чимээ зүрхэнд халтай. Ялангуяа машины хөдөлгүүрийн хүнгэнээн, дуут дохиолол дунд удаан байвал зүрхний хэмнэл алдагддагийг судлаачид тогтоожээ.

 

Энэ нь дархлаа муу хүмүүст амьсгал давчдах, багтрах зэрэг шинжээр илрэх бол зүрх муутай хүнийг зүрхний шигдээст ч хүргэх аюултай.

 

• Дуу чимээний бохирдол хүүхэн харааг мөн тогтворгүйжүүлдэг. Энэ нь нас тогтох үед хараа хурдан муудахад нөлөөлдөг байна.

• Хоол боловсруулах эрхтэнд ч их дуу чимээ нөлөөлнө.

Чанга дуу чимээтэй орчинд дотор тавгүйтэх нь их тул ходоод гэдэсний үйл ажиллагаа саарч, энэ нь олонтаа давтагдвал хоолны шингэц мууддаг.

 

Америк эрдэмтдийн 2009 онд хийсэн судалгаагаар үйлдвэрийн ажилчид ердийн орчинд ажилладаг албан хаагчидтай харьцуулахад илүүдэл жинтэй болох магадлал нь 34 хувиар илүү байдаг нь тогтоогджээ.

 

АМЬТАД ДУУ ЧИМЭЭНИЙ ГОЛ ХОХИРОГЧ

 

Эргэн тойронд нь тэсвэрлэхийн аргагүй дуу чимээ гарвал хүнд юутай ч нэг арга олдоно. Тэр нь амьдралынх нь хэв маягийг тэр бүр эвдэхгүй.

Харин орчин цагийн үл үзэгдэгч тахал гэгдсэн дуу чимээний бохирдлын гол хохирогч нь ан амьтад юм.

 

Мэргэжилтнүүдийн анхааруулдгаар авто техник, үйлдвэр, станц зэргийн дуу чимээ ан амьтдын хоол хүнсээ олох болон үржилд ороход нь саад болдог. Энэ нь даамжирсаар биологийн олон талт байдал, төрөл зүйлүүдийн тоо толгойд ч нөлөөлж эхлэв.

Байгалийн цогцолбор газар болон дархан цаазат бүсэд нутагладаг амьтад хүртэл дуу чимээний бохирдлын нөлөөнд автах болжээ.

 

 

Тухайлбал, Канадын хот суурин газрын дуу чимээнээс болж нутгийн нэгэн зүйлийн мэлхийн тоо толгой буурсан бол Африкт авто замаас 30 метр ба түүнээс бага зайд нутагладаг бич, сармагчны тоо толгой сүүлийн 15 жилд 45 хүртэлх хувиар буурсан байна.

Харин Нидерландын ойн шувууны 60 орчим хувь дуу чимээнээс дайждаг нь тогтоогджээ.

 

Хүний бий болгодог элдэв дуу чимээний хохирогчдоос зарим шувуу л орчиндоо тохируулан чанга дуугарах юм уу өөрөөр харилцах чадвартай байдаг.

 

Гэвч ихэнх нь ийм чадваргүй тул чичиргээн төдий авиагаар хоорондоо харилцдаг сарьсан багваахай, шар шувуу зэрэг амьтан дуу чимээний бохирдол ихэссэнээс болж идэш тэжээлээ ч олж чадахаа больжээ.

Хамагч багваахайн нэг төрөл Бехш Бехштейний сарьсан багваахай (Myotis bechsteinii) зөвхөн энэ шалтгаанаар мөхөх аюулд тулсан байна.

 

Далай тэнгисийн амьтад дуу чимээний бохирдлын нөлөөг хамгийн ихээр мэдэрдэг.

Арилжааны завь, хөлөг онгоц болон цэргийн зориулалтын шумбагч, тээвэрлэгч хөлгүүд усны амьтдын харилцааны багагүй хэсгийг, далайн зарим хэсэгт бүр бүхлээр нь үгүй хийж байна.

 

Далай судлаачдын анхааруулдгаар дуу чимээний бохирдлоос болж далайн амьтад ижлээсээ төөрөх, хоолг үйдэх явдал ихэсчээ.

Мөн ааль зан нь тогтворгүйжиж, илүү балмад, дээрэнгүй болдог нь ч дуу чимээнээс үүдсэн тавгүйтэлтэй холбоотой гэнэ.

 

 

БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ НЬ 

 

Хэт их дуу чимээ байгаль орчныг бохирдуулагч гэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрснөөс хойш дэлхий дахинд дуу чимээний бохирдлыг бууруулах талаар цөөнгүй арга хэмжээ авчээ.

Гэхдээ тэдгээр нь үр дүнтэй байх эсэх нь гагцхүү иргэд, олон нийтээс л шалтгаална.

Өнөөгийн түм түжигнэж, бум бужигнасан дэлхий ертөнцийг бага ч атугай тайван амгалан газар болгохын тулд энгийн хүмүүс бид юу хийж чадах вэ?

 

• Гэр ахуйн цахилгаан хэрэгсл үүдээ хэр их дуу гаргадгийг анзаарч, боломжтой бол дуу багатай бүтээгдэх үүн сонгож бай.

Шинэ цахилгаан бүтээгдэхүүн худалдаж авахдаа дуу намсгагчтай эсэхийг нь шалгаарай

 

• Ажиллаж, амьдардаг орчиндоо мод тарь. Энэ нь дуу чимээний бохирдлыг бууруулаад зогсохгүй орчны агаарыг цэвэршүүлж, чийг хураан, амар амгалан, нам гүм мэдрэмж төр үүлнэ.

 

Мод тарьж, арчлан ургуулах нь хүний байгальд барьж чадах хамгийн үнэт бэлэг юм.

 

• Зайлшгүй шаардлагатай биш л бол машиныхаа дуут дохиог битгий хангинуул. Ялангуяа хөдөө хээр.

Гэнэтийн нүргээнт чимээнээс хэчнээн амьтан сэрдхийдгийг хүмүүс бид яаж мэдэх билээ.

 

• Дуу чимээ ихтэй орчинд ажилладаг бол чихэвч юм уу дуу намсгагч байнга зүүж бай. Бохирдлыг бууруулах нь бусдаас гадна өөрт ч тустай байх учиртай.

 

Г.Лхагвадулам

gereg.mnчехол на macbook air 13best websites for escorts


Үл үзэгдэх “тахал” буюу дуу чимээний гамшиг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex