Эхнэрээ араар тавьснаас болж гэр бүлээ цуцлуулсан Эштон Катчерын гэрээс саяхан нэрт дуучин Рианна шөнө дүлээр гарч яваад папараццийн дуранд өртөж байв. Хэвлэлийнхэн үүнийг Эштон Катчертай амрагийн холбоотой гэж тайлбарлаагүй. Харин Эштонийг байраа зарах гэж байгаа тул Рианна ирж үзсэн байх, урьд нь Жастин Бибер байрыг нь үзэж байсан хэмээн бичиж байлаа.
Харин Эштон Катчерын гэрт Рианна саатсан нь тэдний анхны болзоо биш хэмээн London Sun сонин бичжээ. Энэ сонинд өгүүлснээр Эштон, Рианна нар өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн уулзах болсон бөгөөд Лос-Анжелест болсон дундын найзуудынх нь үдэшлэг дээр анхлан харилцаа тогтоосон гэнэ.
Дуучин бүсгүй Лос-Анжелест шинэ цомгийнхоо бичлэгийг хийлгэхээр ирснээс хойш Эштон, Рианна нар байнга уулзах болсон байна. “Рианна, Эштон нар анхны үдэшлэг дээр утасны дугаараа солилцсон. Тэд үүнээс хойш байнга нэг нэгэн рүүгээ ярьж, мессеж явуулах болсон юм. Хэдэн долоо хоногийн өмнө тэд Санта-Моника дахь зочид буудалд шөнийг өнгөрүүлсэн.
Хоёулаа алдартай хүмүүс тул харилцаагаа аль болохоор нууцлахыг оролдож байгаа. Рианна найзууддаа түүнтэй байхад таатай, сонирхолтой байдаг гэж ярьсан байна. Тэрбүү хэл Эштоны шашныг судалж эхэлж байгаа нь түүнтэй бат бэх харилцаатай байхаар эрмэлзэж байгаагийн илрэл” хэмээн Sun сонинд бичжээ.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”