Хүний зан чанарыг хөнжилдөө ямар хувцастай унтдагаар нь тодорхойлж болдог аж.
Эмэгтэйчүүдийн хувьд
Унтлагын хувцастай унтдаг бол: Мэдрэмтгий, зөөлөн, мөрөөдөх дуртай, дандаа шинийг санаачилдаг. Амьдралдаа хайртай, зан араншингийн хувьд их тайван, үргэлж тэмүүлэлтэй байдаг.
Унтлагын зөөлөн хувцастай унтдаг бол: Ойр тойрныхон болон бусдад их халамжтай, аливаа ажлыг уриалах их дуртай, инээмтгий боловч их туршлагатай, агаарт амрах дуртай.
Шөнийн богинохон болоод дэрэвгэр хувцастай унтдаг бол: Эмэгтэй хүний зан чанар давамгайлсан эрхлэх, хайрлуулж халамжлуулах дуртай. Тод гэрэлд оройн хоол идэх дуртай.
Хүүхдийн юм шиг дотуур хувцастай унтдаг бол: Халуун сэтгэлтэй, бусдаас илүү даруухан, хайртай хүнээ үргэлж халамжлахыг хүсдэг.
Футболк болон майктай унтдаг бол: Сайхан сэтгэлтэй, өөдрөг үзэлтэй, хүнтэй амархан нөхөрлөж чаддаг боловч амархан салдаг муу зантай.
Нүцгэн унтдаг эмэгтэй бол: Чөлөөт сэтгэлтэй нэгэн. Хэнээс ч хамаарахгүй, мэдрэмтгий. Хэний ч сэтгэлд амархан хариу өгдөг түс тас зантай нэгэн байдаг аж.
Эрчүүдийн хувьд
Унтлагын хувцастай унтдаг эр хүн: Юугаа ч нуудаггүй, хоёр нүүр гаргадаггүй. Мөн хэлсэн нь бол хэлсэндээ хүрдэг. Ажилдаа их дуртай ба хотын захад амьдрах сонирхолтой.
Дотуур өмдтэйгөө унтдаг эр хүн: Амьдралын жижиг сажиг юманд нямбайлах дуртай. Ойр дотныхон болон нөхөддөө их анхаарал тавьдаг. Зөөлөн сэтгэлтэй, халамжтай, эелдэг, хэний төрсөн өдөрт баяр хүргэхээ мартдаггүй.
Урт унтлагын хувцастай унтдаг эр хүн: Маш их туршлагатай, өөртөө их хайртай. Хүний юманд хошуу дүрж сонирхдоггүй, хувиа бодсон, өөрийнхөө төлөө юу ч хийхээс буцахгүй.
Цамцтай юм уу, футболктой унтдаг эр хүн: Маш залхуу, чанга хэлэхийг ч тоохгүй, амьдралын хэрэгцээг сонирхдоггүй, мөн ойлгодог ч үгүй нэгэн. Чармай нүцгэн унтдаг эр хүн: Маш их мөрөөдөмтгий, их уран бүтээлч, шантрашгүй зүтгэгч, эвгүй байдгаас өөрийгөө амархан гаргаж чаддаг.