Үнэндээ ингэж бодоход хүргээд байна, энэ реклам. Сүүлийн үед цэнхэр дэлгэцийн суваг солих бүрт л X түц хамтлагийн жүжигчин Д.Батаа энд тэндэхийн реклам сурталчилгаанд тоглоод байнга гарах болжээ.
Бүр сүүлдээ энэ Монгол Улсад чинь ганцхан жүжигчин байдаг юм байх даа гэж эргэлзэх сэтгэл төрж байна. Нээрэн ч хараад байх нь жүжигчин Д.Батаагүй кино бас реклам гэж алгаа. Туйлширлаа туйлширлаа гэхэд арай л биш юм аа.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”