Дур хүсэлд саад болдог хүчин зүйлс ба эерэг нөлөө…

-Хүнтэй огт унтаж үзээгүй эмэгтэй хүний хувьд анхны шөнөө хайртай эр хүнтэйгээ өнгөрүүлэхэд багагүй асуудал гардаг. Учир нь хүнтэй унтаж үзээгүй эмэгтэй хүний хувьд онгон хальс зузаан байх нь бий. Энэ нь таагүй мэдрэмжийг төрүүлж, багагүй өвдөлт өгдөг.

Түүнчлэн сексийн туршлагагүйгээс болж хайртай залуугаасаа санаа зовох ч явдал гардаг. Иймд сексийн анхны давлагааг амжилттай давж гарахын тулд эхний ээлжинд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, онгон хальс тань ямар байдалтай байгааг мэдэх хэрэгтэй. Ингэснээрээ та эмчийн тусламжтай асуудлыг шийдэж чадах болно.
just_kiss_me-550x400_c
-Сексийн чанар хийгээд тоо хэмжээ нь партнёртойгоо үүсгэх сэтгэлзүйн холбооноос шалтгаалдаг. Хэдий чинээ партнёртойгоо сэтгэл хөдөлгөм байж чадна төдий чинээ хурц мэдрэмжийг авч чадна.

-Цистит өвчний үед хурьцал үйлдэх нь таагүй мэдрэмжийг төрүүлж, өвдөлт өгдөг Нэн ялангуяа хурцлын дараагаар цистит өвчин илүү хүчтэй мэдрэгддэг ажээ. Иймд цистит өвчний анхны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шууд эмчид хандах хэрэгтэй. Эмчилгээ хийгдэж бүрэн эдгэртлээ сексийн талаар бодсоны ч хэрэггүй юм шүү.

-”Одоо л биш шүү хонгор минь! Толгой аймшигтай өвдөж байна” хэмээн хайртыгаа хэлэхийг сонсоод хүлээн зөвшөөрөхийг хүссэн ч гэлээ дотроо гомдолтой үлддэг шүү дээ. Энэ үед нөхөр нь ч энэ үгийг хэлэхгүй байж, эхнэр нь ч зүгээр хараад гомдоод суух хэрэггүй! Харин ч эсрэгээрээ сексийн ажлыг хийхэд зүгээр гэнэ шүү. Учир нь толгой таллаж өвдсөн үед секс нь өвчнийг намдааж өгдөг ажээ.

-Хэрэв танд секс хийх дур хүсэл төрөхгүй байгаа бол түр зуур завсарлага авч, өөрийгөө хэт их ачаалалд оруулж буй ажлаасаа хэсэг хугацаанд хөндийрөхийг зөвлөх байна. Тамир тэнхээ барагдаж, сексийн мэдрэмж мохоо байдалд хүрнэ гэдэг бол яах аргагүй ядаргаа, стрессийн шинж тэмдэг мөн. Иймд “цэнэг” авч амьдралыг идэвхтэй болгох хэрэгтэй.чехол для айфона 5pakistani call girl


Дур хүсэлд саад болдог хүчин зүйлс ба эерэг нөлөө…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.