
Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь орчуулбал “Эрэгтэй, эмэгтэй хүмүүст эн тэнцүү байна гэсэн ойлголт байхгүй. Хэзээ ч тэнцвэржихгүй. Байгалиас өгөгдсөн өгөгдлийг өөрчлөх аргагүй юм. Энэ хоёр хүсний систем үндсээрээ өөр байдаг юм. Эмэгтэйчүүдийг эрчүүд ажилладаг газар ажиллуулж болохгүй.” гэжээ.
Туркийн эмэгтэйчүүдийн байгууллага Режип Таип Эрдоганы үзэл санааг хүчтэй эсэргүүцэж, жендерийн асуудлыг цаашид улам хурцаар хөндөхөө мэдэгдлээ. Ноён Эрдоган өмнө нь эмэгтэйчүүдийг багадаа гурван хүүхэд төрүүлж, үр хөндөлтөөс байнга зайлсхийж явахыг анхааруулснаар бас л олны дургүйцлийг төрүүлж байлаа. Мөн тэрбээр энэ сарын эхээр лалын шашинтнууд Христофер Колумбаас урьтаж, Америк тивийг нээсэн гэж хэлж, түмний анхаарлыг татаж байлаа.
Тобби
– See more at: http://world.time.mn/content/51476.shtml#sthash.AeshlsyQ.dpuf