Жастин Биебэр хамгийн өндөр ашиг орлоготой залуу одоор шалгарчээ

Дуучин Жастин Биебэрийн хувьд энэ жил үнэхээр дуулиан шуугианаар дүүрэн жил болсон бөгөөд тэрээр хөрш айл руугаа өндөг шидэж танхайрсныхаа үр дүнд 80,000 ам.долларын төлбөрт унасан хэдий ч түүний санхүүгийн байдал маш сайн байгаа аж. Учир нь тэрээр жил бүр Forbes сэтгүүлээс гаргадаг 30 доош насны хамгийн өндөр ашиг орлоготой оддын жагсаалтыг 80 сая ам.долларын ашиг орлоготойгоор тэргүүлсэн байна.
justin-bieber-thr
Энэхүү жагсаалтыг одуудын 2013 оны зургадугаар сараас энэ оны зургадугаар сарын хооронд буюу нийт 12 сарын хугацаанд зөвхөн шоу бизнесийн салбараас олсон ашиг орлогын хэмжээг нь судлан гаргасан байна. Ийнхүү гаргахдаа зөвхөн олсон цэвэр ашиг орлогоор нь жагсаасан бөгөөд татвар болон өөр бусад зардлуудыг нь хасаагүй байна.

Тус жагсаалтын хоёрдугаар байранд Английн One Direction хамтлаг нийт 75 сая ам.долларын ашиг орлоготойгоор, гуравдугаарт дуучин Taylor Swift 64 сая ам.долларын ашиг орлоготойгоор, дөрөвдүгээрт 29 настай дуучин Bruno Mars 60 сая ам.долларын ашиг орлоготойгоор, тавдугаарт дуучин Rihanna 48 сая ам.долларын ашиг орлоготойгоор бичигдсэн бол зургадугаарт тус жагсаалтад багтсан цорын ганц жүжигчин болох Jennifer Lawrence 34 сая ам.долларын ашиг орлоготойгоор тус тус бичигджээ.чехол для iphone 4 кожаныйbest escort site


Жастин Биебэр хамгийн өндөр ашиг орлоготой залуу одоор шалгарчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.