Сэтгэл дутвал гэрэл гэгээтэй ирээдүйг бүтээх хэцүү

гэр бүлМонгол Улс ардчилсан нийгэмд шилжснээр гэр бүлийн хүчирхийлэл гаарч, цаг хугацааны эргэлтэд нуугдмал байдалд шилжих болсныг гэр бүл судлаачид хэлдэг. Судлаачдын хэлснээр гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн нэн ядуу, эмзэг амьдралтай айл өрх гэхээс илүү нийгмийн дунд давхаргынханд түлхүү ажиглагддаг байна. Гэхдээ энэ нь дээр дурдсанчлан нууц хэлбэрээр давтан үйлдэгддэг аж. Тэгвэл миний амьдралд яг ийм явдал тохиож байсныг энэ нийтлэлээрээ өгүүлэх гэсэн юм. Энэ явдал намайг наймдугаар ангид байхад болсон.

Манай ангид Ц гэдэг нэгэн хүү байлаа. Үеийнхнээсээ өсгелүүн биетэй, нүдэнд дулаахан тэрээр газарзүй, нийгмийн хичээлд онцсайн. Ирээдүйд хуульч болох мөрөөдөлтэй, хичээлийнхээ хажуугаар МУИС-иас давтлага авдаг байв. Манай сургууль хэдийгээр захын хорооллынх ч чадварлаг багш олонтой, энэ хэрээрээ сурагчид нь аливаа олимпиад, уралдаанд заавал шагналт байр эзэлдэг байлаа. Тиймээс их, дээд сургуулийн багш нар манай сургуулиас хүүхэд элсүүлэх их дуртай байв. Энэ л шугамаар бидний хэсэг хүүхэд МУИС-ийн бэлтгэл ангид суралцсан нь энэ. Ц үеийнхэнтэйгээ гэмгүй найзалж нөхөрлөх ч хүүхдүүд түүнийг “гажиг” хэмээн гоочилно. Ном их уншдаг болохоор ингэж гоочилдог болов уу гэж боддог байлаа. Гэтэл тэр үнэхээр үе үе сонин ааш зан гаргаж, хүний анхаарал татсан үйлдэл үзүүлэх нь цөөнгүй. Нэг уурлахаараа хавь ойрын хүүхдүүдийг “хядчих” гээд л. Гарт таарсан болгоноороо зэвсэг хийдэг муу зуршилтай болохоор хүүхдүүд түүнээс дөлнө. Гэсэн ч өнөөх нь үүнийг тоохгүй, харин ч “Хүүе ээ, сайн уу” гэж ирээд бидэнтэй нэгдчихнэ.

Хаврын нэг өдөр манай ангид бөөн хөл хөдөлгөөн боллоо. Чухам юу болсныг найз охиноосоо асуутал “Өнөө “гажиг” Ц чинь хүүхэд зодчихож. Ээж нь ирсэн. Одоо Ц-г “будаа” болгох байх” гэж шивнэв. Завсарлагааны хонх дуугарч хичээл эхлэх болсныг илтгэлээ. Самбарын урд зогсох эгч “Чи миний хүүг зодсон гэл үү” гэж их л ууртайгаар хэлээд хүүе гэхийн завдалгүй Ц-г алгадаж, үсдэснээ “Ингээд миний хүүг зодоорой, гар хүрсэн хүн болгоныг…” гээд толгой түрүүгүй   зодоход   “Эгчээ, өвдөж байна шүү дээ. Би ахиж ингэхгүй ээ” гэж уйлав. Бид ч айснаасаа болж дуугарч чадахгүй газар шагайв. Нүдний булангаараа багш руу хартал багш ч гэсэн чухам юу хийхээ мэдэхгүй хөдөлгөөнгүй суусаар. Харин өнөө хүүгийн ээж ялалт байгуулсан баатар аятай ангиас гарч одов. Төд удалгүй хүүхдүүдийн цурхирч уйлах чимээ ангиар нэг хадлаа. Үнэндээ уйлахаас ч өөр аргагүй дүр зураг өмнө минь харагдсан юм. Дүрэмт хувцасных нь зах урагдаж, үс нь сэгсийж, хамраас нь цус гарах Ц эхэр татан уйлна. Хэсэг хугацааны дараа багш “Одоо тайвширцгаа. Хүүхэд зодвол ийм аюултай” гэж хэлэв. Манай ангийнхан багшийн хэлсэн энэ үгэнд ихэд эгдүүцэв. Үеийн хүүхдүүд нэг нэгнийгээ шоглох нь байдаг л зүйл. Харин том хүн жаахан хүүхэд зодно гэдэг байж боломгүй зүйл. Тэр тусмаа эрдмийн их өргөөнд сурагч найз нарынх емнө хүүхэд зодож байхад багш хүн энэ хүчирхийллийг хараад гар хумхин сууна гэдэг байж боломгүй зүйл билээ. Биднийг хамгаалахгүй юм чинь багш гэж дуудах шаардлагатай юу гэсэн гэнэн асуултыг нэгнээсээ асуугаад амжив. Хэсэг хугацааны дараа энэ явдал намжсан ч “Ц-г аав нь “гажиг” болгосон гэнэ. Аав нь өдөр бүр суран тэлээ, ташуураар зоддог.

Нуруугаар нь дүүрэн улаан эрээн сорви байдаг юм байна. Аав нь эодчихоод гар, хөлийг нь хүлээд орон доогуураа нуудаг. Тэгээд л Ц толгойдоо гэмтэл авч “юмтай” болчихсон гэж байна. Ангийн багшид нэг эмч ирж хэлсэн” гэсэн яриа ангиар нэг тархав. Уг нь Ц-гийн аав нэгэн төрийн байгууллагад “хурган” даргын алба хашдаг. Тэдний амьдрал бусдаас илүү гарна уу гэхээс дутах зүйл гэж үгүй. Ганц гэм нь аав нь үе үе бор дарс хэтрүүлэн балгачихдаг тул тэднийд хэрүүл тасардаггүй байлаа. Энэ ярианаас хойш Ц хичээлдээ ирэхгүй бараг сар гаруй болов. Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн гэдгийг нь дүүгээс нь сонсч очтол хоёр гараа шохойдуулж, толгойгоо боолгосон тэрээр биднийг хараад бөөн баяр хөөр боллоо. Гэмтэл авсан шалтгаанаа ЗИЛ-130 машины дээрээс унасан гэж тайлбарлав. Хэдий тэр бидэнд аавыгаа хамгаалж, худал хэлсэн ч дүүгээс нь бүх үнэнийг сонссон учир сургуулийн захиралд энэ тухай хэлтэл “Гэр бүлийн асуудалд оролцох хэрэггүй” гээд харин ч биднийг “Хэрэгт дуртай шумуулнууд, хичээлээ хий” гэж зандрав. Ингэж л манай ангийнхан ангийн багш болон сургуулийн захирал хоёрт дургүй болсон юм. Удалгүй бид сургуулиа төгсч өөр өөрсдийн зам мөрөө хөөлөө.

Ангийнхан хааяа цуглахаараа “Ц маань тэтгэлгээр …. сургуульд сурч байгаа. Гэхдээ аавынх нь зодуур улам ихэссэн. Хүнтэй ярихаа больж, байнга ганцаараа байх болсон” гэхчлэн түүнийг өрөвдсөн, хайрласан яриа өрнөнө. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд их сургуулиа төгсөх боллоо. Гэтэл аймшигтай нэгэн мэдээ дуулдав.

Энэ нь 2000 оны дунд үеэр нэгэн залуу найз охиныхоо амь насыг нь хөнөөжээ гэх мэдээ байв. Гэтэл энэ хэргийн эзэн холбогдогч нь ангийн анд Ц байж таарлаа. Бид ч сандралдаж, хэсэгтээ л учраа олохгүй тэвдэцгээв. Гэтэл Сүлдээ (Ц-гийн сайн найз) “Энэ -бүхэид аавг нь буруутай. Түүнтэй хариуцлага тооцох ёстой. Ц-г аав нь зодсоор байгаад тархийг нь гэмтээсэн. Түүнийг хэрэг хүлээх чадваргүй гэсэн эмчийн дүгнэлт гарсан. Та нар мэднэ биз дээ. Наймдугаар анги хүртлээ бидэнтэй адилхан эрүүл саруул өссөн хэрнээ Гэмтлийн эмнэлгээс гарч ирснийхээ дараа их сонин болчихсон. Багаасаазодуулжөссөн хүүхэд том болохоороо хүүхдээ зоддог гэсэн” гэж хэлээд цурхиран уйлав. “Аавтай нь хариуцлага тооцох ёстой” гэдэг үгийг тухайн үёд бид ойлгоогүй юм. Сүлдээ үргэлжлүүлэн “Аав нь буруутай, би хэзээ ч хүүхдээ зодохгүй, би сургуулиа төгсч хуульч болчихоод хүчирхийллийг зогсоохын төлөө тэмцэнэ” гэж амандаа бувтана. Ингээд шүүхээс Ц-д цаазын ял оноосноор’ түүний амьдралын түүх төгссөн юм. Эргээд харахад түүний амьдралд аз жаргал, баяр бөөр гэхээс илүүтэй хүчирхийлэп, дарамт шахалт их байж.

Монголчууд биднийг буруу ярьж зөв ойлгодог гэдэгтэй утга нэг “Хүүхдийг хатуу гараар өсгөх ёстой” гэсэн буруу ойлголт бидний дунд бий. Тэгвэл монголчууд бидний эх түүхэнд “хүүхдийг хатуу гараар туульс, ерөөл, магтаал зэргийг ярьж өгч, өөрийн үйл хөдлөлөөрөө хүүхддээ үлгэр. дууриал болох ёстой гэжээ. Энэ утгаараа бид бүхэн үр хүүхддээ эд хөрөнгө өвлүүлэх гэхээс илүүтэй хүнлэг сайхан сэтгэлийг өвлүүлэх нь юу юунаас чухал билээ. Ардчилсан нийгэмд шилжснээс хойш гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа хүчирхийлэл нэмэгдсэн гэх тоон судалгаа бий. Энэ талаар төрийн болон төрийн бус байгууллагынхан шат дараалсан арга хэмжээ авч, статистик дүн мэдээг олон нийтэд байнга түгээдэг ч энэ байдал өнөөг хүртэл буурахгүй харин ч нуугдмал байдалд шилжиж буй нь эмзэглэл төрүүлж байна. 199©г 2000 оны үед гэр- бүлийн хүчирхийллийн хохирогч болсон иргэдийг төрийн бус байгууллагууд өөрсдийн хамгаалалтад авч эрх зүйн туслалцаа үзүүлж ирсэн түүхтэй. Харин энэ жилээс хяналтгүй хүүхдийг түр саатуулах төвийг өөрчилж Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах байр болгон зохион байгуулсан нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг анх удаагаа цагдаагийн байгууллагын хамгаалтад буюу төр хамгаалдаг боллоо. Удахгүй Гэр бүлийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцсэний дараа Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хэлэлцэнэ гээд хууль, эрх зүйн -орчинг сайжруулсан олон алхам хийж байна. Гэхдээ зөвхөн энэ мэт механик арга хэмжээ авснаар дээрх зүй бус үйлдлийг бүрэн таслан зогсох уу гэвэл бас үгүй ээ. Үүний тулд таны хүүхэд ирээдүйд ямархуу хүн болж төлөвших нь гэрийн боловсрол тэр дундаа эцэг, эхээс 100 хувь хамааралтай гэдгийг иргэдэд ойлгуулах нь зүйтэй. Улсаас дэмжсэнгүй, төрийн дарамт их байна, хэдэн мянган хүүхэд орон гэргүй байна, ийм тооны хүүхэд хүчирхийлэлд өртжээ, гэр бүл салалт нэмэгдлээ, үүнийг зохицуулахад хөрөнгө мөнгө   алга гэгчлэн бид олон бэрхшээл тоочдог. Тэгвэл хэчнээн ч тэрбум төгрөг байгаад үр хүүхдээ гэх сэтгэл дутвал гэрэл гэгээтэй ирээдүйг бүтээх хэцүү. Харилцааны болон ухамсрын доголдолтой иргэн өөрийнхөө зүрх сэтгэл рүүгээ өнгийж, ямар буруу үйлдэл хийснээ бүрэн ухамсарлаж чадахгүй байх. Тэгвэл хорооны цагдаа, нийгмийн ажилтан цаашлаад ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш, эцэг, эхчүүдийг энэ чиглэлийн сургалтад хамруулж, цаашлаад сурагчид, хорооны иргэдийнхээ дунд тандалт судалгаа хийх, хэрвээ эрсдэлтэй байдал ажиглагдвал шат дараалсан арга хэмжээ авдаг эрхзүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй болов уу. Ингэж байж тг гал болж цогшоод байгаа энэ хүчирхийллийг цурманд оруулах боломжтой.

Шүүх хурлын үеэр Ц-гийн аав “Энэ бүхэнд би буруутай, гэмшиж байна” гэдгээс өөр зүйл хэлээгүй гэнэ лээ. Хожимдсон гэмшил шиг харамсал, харуусал энэ хорвоо дээр үгүй биз ээ. Хэрвээ Ц-гийн аав түүнтэй эцэг, хүүгийн ёсоор хандаж, түүнийг хайрлаж, халамжилдаг байсан бол өдийд тэр хуульч болчихоод эх орондоо ихийг бүтээж явах байсан биз. Түүний гарт амиа алдсан хөөрхий охин ч гэсэн өдийд ээж болчихоод элэг бүтэн амьдралыг цогцлоох байсан ч юм билүү, хэн мэдлээ. Магадгүй тэр үед сургуулийн захирал, ангийн багш хоёр хорооны цагдаад хэлж, аавд нь хуулийн арга хэмжээ авахуулсан бол дээрх аймшигт хэрэг үйлдэгдэхгүй байсан биз ээ. Тиймээс хүчирхийллийн эсрэг иргэн бүр дуу хоолойгоо хүргэдэг, хүргэхдээ чин сэтгэлээсээ үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Зүрх сэтгэлээ сонсч, аливаад сэтгэ-лээсээ ханддаг хүн хэзээ ч буруу үйлдэл хийхгүй. Тэр тусмаа үр хүүхэддээ хүчирхийлэл хэрэглэнэ гэж үгүй. Ингэж чадаж байж хүчирхийлэлгүй, эв найрамдалтай Мон-гол Улсыг бид бүхэн цогцлоохын үндэс тавигдах билээ.

 

Г.НАЦАГ-ЭРДЭНЭspeck macbook air 13hot massage dubai


Сэтгэл дутвал гэрэл гэгээтэй ирээдүйг бүтээх хэцүү
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Anonymous Огноо: 5 April 2015 Reply

бурхан минь. Ямар эмгэнэлтэый түүх вэ. Нээрээ л бид бүхэн хүчихрийллийн хажуугаар нүдээ наиад өнгөрч болохгүй гэдэгтэы санал нэг байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex