Монгол улсын төрийн соёрхолт зураач С.Саранцацралт хэмээх аз жаргалд умбасан нэгэн бий.
Тэрээр “Хэрвээ тэр хүн аз жаргалтай л байвал яаж амьдрахыг нь заахгүй”. Хамт амьдарч байгаа ханиа өөртөө өмчлөх эрх хэнд ч байхгүй, бүр нөхрөө хэдэн ч эхнэртэй байсан хүлээн зөвшөөрнө хэмээдэг.
Түүний энэхүү үзэл бодол нь хоёр охинд нь халдварлаж орхисон аж. Тэд ээжийгээ хэзээ ч эмээ болгохгүй гэдгээ олонд зарлаж тусыг нь хариулсан.
Хэтэрхий гэмээр үзэл бодолдоо үнэнч, эрх чөлөөтэй мэт санагдах боловч хүн болсны утга учир болох үр хүүхэд өсгөж бойжуулах эрх үүргээ умартах нь хачирхалтай.
Үүнээс гадна эндээс бас нэг эмгэнэлт дүр зураг харагдаад байгаа юм. Монголын хоёр сайн авъяастай зураачдын удам охидынх нь хэт эрх чөлөөнөөс болж тасрах л хамгийн их харамсалтай биш гэж үү.
gogo.mn