Та доорх асуултанд хариулж үзнэ үү.
– Нойр муудсан нь миний хувьд хэцүү байна.
– Би унтахыг маш их хичээдэг.
– Би шөнө сэрчихвэл эргээд унтаж чаддаггүй.
– Би шөнөжингөө унтсан боловч өглөө сэрэхэд нойр ханаагүй хэвээрээ л байдаг.
– Заримдаа би унтах үедээ нойр хүрэхгүй байх вий гэж санаа зовдог.
– Би өглөө хэт эрт сэрдэг.
– Нойрсож эхлэх хүртлээ цагаас илүү хугацаа зарцуулдаг.
– Өглөө босоход бие хөшүүн, хөндүүр байдаг.
– Би унтаж чадахгүй үедээ сэтгэлээр унаснаа мэдэрдэг.
Хариулт:
Зөвхөн нэг үзүүлэлтэд тийм гэж тэмдэглэсэн бол:
Та өөрийгөө нойрны хямралгүй гэж үзэж болно.
Хэрэв уг асуудалд сэтгэл зовниж байвал эмчид хандан зөвлөгөө авч болно.
Хэрэв та 2-3 үзүүлэлтийг тэмдэглэсэн бол:
Та ямар нэгэн нойрны хямралгүй байж болох. Энэ нь санаа зовохоор нойрны эмгэг биш, ердөө л таны тухайн үеийн амьдралын онцлогтой холбоотой гэдгийг харуулж байна.
Хэрэв та 4-6 хэсгийг тэмдэглэсэн бол:
Та ямар нэгэн нойрны хямралтай байж болно. Иймд та ажил амьдралын хэвшлээ өөрчлөх нь таны нойрсох байдлыг сайжруулахад туслана гэдгийг зөвлөж байна. Хэрэв танд тусламж хэрэгтэй байвал эмчид хандаарай.
Хэрэв та 7-9 хэсгийг тэмдэглэсэн бол:
Та нойрны нэлээд хямралтай байна. Та сэтгэлзүйч, өөрийн өрхийн эмч болон нарийн мэргэжлийн эмчид хандана уу.