Хүйтнээс харшилдаг хүмүүст зөвлөхүй

харшилХаршил зөвхөн зуны цагт гараад байдаггүй ажээ. Хүйтний улиралд ч харшил хүмүүсийг зовоодог юм байна. Арьс харшлын эмч нарын яриагаар бол халуун, хүйтний харшилт өвчин тэр дундаа хүйтний чонон хөрвөс гэдэг өвчин элбэг тохиолддог аж. Энэ нь бүдүүн гэдэсний үйл ажиллагааны алдагдалтай, цусан дахь иммуноглобулины дутагдалтай хүмүүст ихэвчлэн тохиолддог. Бүдүүн гэдэс бие махбодид дулаан зохицуулалтын үүрэгтэй байдаг. Тиймээс энэ өвчний тусах магадлалтай болж байгаа юм. Хүйтний чонон хөрвөс өвчин олон төрөл байдаг байна.

Жишээлбэл: Хоол хүнсний, нарнаас шалтгаалсан эмийн бодисоос харшилсан гэх мэт. Эдгээрийн шинж тэмдэг нь адил байдаг учраас хоорондоо их андуурагддаг байна.

Шинж тэмдгүүд нь арьсан дээр гүвдр үүт, бүлцрүүт тууралтууд гарна. Ихэвчлэн нүүр, гар, шилбэ, гуяны дотор тал хамгийн их өртдөг. Энэ нь хүйтнээс халуун, халуунаас хүйтэн газар руу орох үед тод мэдэгдээд дулаацахаар өөрөө аяндаа алга болдог. Энэ нь сорилын оношлоогоор ялгагдаад гараад ирдэг гэдгийг эмч нар онцолж байгаа юм. Харшлын өвчнүүд хавсарч тохиолдох нь элбэг байдаг. Арьсны харшлын өвчин амьсгалын замын өвчинтэй хавсарч тохиолдох магадлал өндөр. Удамдаа харшлын өвчтэй хүмүүс ингэж хавсарсан байдлаар тохиолдох нь их. Мөн нүдний салстын үрэвсэл, амьсгал боогдох шинжүүд давхар илэрч болдог ажээ. Ямар ч өвчинд хүндрэл гэж байдаг. Энэ өвчний хувьд амьсгал боогдсоноос болж хаван үүсэж амь насанд нь аюул учирч болно. Тиймээс эрт эмчлэх, урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм байна. Зарим хүн нэгэнт хүйтний харшилтай болсон бол хүйтэн юм ууж, идэх зэргээс хүртэл харшилдаг гэж ойлгодог. Тэгвэл бодит байдал дээр тийм биш юм байна. Гадна орчны температурын нөлөө л чухал аж. Харин төрсний дараа гам алдсан эхчүүдэд халуун хүйтний харшил илрэх тохиолдол байдаг. Тэгвэл эмч нар жил бүр сэдэрнэ гэсэн ойлголт байхгүй,эмчилгээ бүрэн хийж чадвал дахихгүй байх боломж бий гэж хариулж байна. Энэ нь хувь хүний биеийн онцлогоос хамаардаг ажээ. Хүйтний чонон хөрвөс олдмол өвчин. “Удамшлын шалтгаан нөлөөлдөг боловч төрөлхийн гэж байхгүй. Даарч хөрдөггүй хүн гэж байдаггүй, тийм учраас даарч хөрсөн хүн бүхэн тусна гэж ойлгож болохгүй. Хооллолт, хувцаслалт, чийрэгжүүлэлт чухал. Биеийн эсэрг үүцлээ дэмжиж витамин, амин дэм үүдийг сайн хэрэглэх хэрэгтэй. Харшил гарсан л бол заавал эмчид хандах шаардлагатай. Тос түрхэх нь уг өвчнийг тогтонги болгочихдог. Хүйтний чонон хөрвөс өвчин бол гаднаасаа биш дотроосоо эмчлэгддэг өвчин. Тиймээс дур мэдэн эсвэл эмийн санчийн санал болгож буй тосыг хэрэглэж болохгүй. Мөн халуун ногоо ихтэй, хурц хоол, архи айраг, шар өнгийн жимс, жүүс хэрэглэх хориотой байдаг” гэж мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

Хүйтний харшлын үед арьсан дээр ягаан, цайвардуу өнгөтэй тууралт, гүвдрүү гардаг. Ийм тууралт гарсан үед маш хүчтэй загатнуулахаас гадна хавагнадаг байна. Нэг ёсондоо, халгайд түлэгдсэнтэй адил шинж тэмдэг илэрдэг. Заримдаа хүйтний харшилтай хүн аяга хүйтэн ус уусны дараа хэл, залгиур нь хавагнаж, гэдэс нь өвдөх тохиолдол ч байдаг. Ер нь хүйтэн, чийг хоёр хосолсон үед харшлын илрэл нь бүр хүчтэй мэдрэгддэг. Нүүр, сарвуу, шилбэ,  гуяны дотор тал хамгийн их өртдөг.

Ийм үед хуурай, дулаан байр, хуурай хувцас, халуун цай, гистамины эсрэг үйлчилгээтэй эмүүд уух хэрэгтэй аж. Гэхдээ энэ эмийг харшлын эмчид үзүүлж, зөвхөн эмчийн бичиж өгсөн жорын дагуу хэрэглэх шаардлагатай. Харин синтетик даавуун хувцас харшлын илрэлийг хүчтэй болгодог гэдгийг анхаарах хэрэгтэй.

Манайхан дархлаа суларснаас харшилтай болсон гэж ярьдаг. Ингээд дур мэдэн дархлаа сайжруулдаг эм тариа хэрэглэдэг муу зуршилтай. Зарим эмч нар ч ингэж зөвлөх нь бий. Энэ бол буруу ойлголт юм. Мэдрэг байх нь дархлаа хэт мэдрэмтгий болсонтой холбоотой. Тэгэхээр эсрэгээрээ  дархлааг сулруулах үйлчилгээтэй эмчилгээ хийгдэх ёстой юм. Ер нь удмын эсвэл төрсөн цагаас хэт мэдрэг арьстай хүмүүс байдаг. Тэр нь тодорхой хугацаанд мэдэгдэхгүй явсаар гэнэт задрал өгөх маягаар харшил болон илэрч байгаа юм.

Жирийн үед хүн ямар нэг хэмжээгээр орчны температурт дасан зохицдог. Гэтэл хүйтний харшилтай хүмүүсийн хувьд өөр. Хүйтэнд гадаа гарах эсвэл хүйтэн усанд орох, бороонд цохиулах үед биед нь ямар нэгэн зовиур илэрдэг. Энэ бол температурын зөрүүнээс болж илэрч байгаа шинж тэмдэг юм. Уг нь хүн тодорхой хэмжээний температурын зөрүүд дасан зохицдог, түүнийг бие организм нь зохицуулж байх ёстой. Гэтэл зарим хүний хувьд эрүүл мэндийн байдлаас хамаарч  энэ мэт зохицуулалт нь алдагдсан байдаг. Үүнээс болж, биед нь халуун, хүйтний харшил илэрч, тууралт гардаг.  Эсвэл даарч байснаа дулаахан газар орж хөлөрснөөс болоод бүх биеэр нь тууралт гардаг харшлын хэлбэр ч бий. Өөрт нь ийм зовиур мэдрэгддэг хүмүүс, хүйтэн усанд гараа дүрэхгүй, бороонд цохиулахгүй байх хэрэгтэй юм. Эсвэл их, бага хэмжээний температурын зөрүүнээс тухайн хүн зайлсхийх хэрэгтэй. Гэвч амьдрал дээр хүмүүс тэр бүр хүйтэн ус, борооноос  сэргийлээд байж чаддаггүй шүү дээ.

Гол нь хүйтэн, дулааны температурт дасан зохицуулах эмчилгээ чухал байдаг.

Жишээ нь, баннтай усанд ороход биеэр нь тууралт гардаг бол усныхаа халуун, хүйтнийг хэмжиж үзэх хэрэгтэй. Ингэсний дараа нэг хэсэгтээ температурыг бага багаар багасгаж сэрүүхэн усанд бие дасгах хэрэгтэй юм л даа. Гэхдээ ийм арга, эмчилгээг хэрэглэхдээ харшлын эмчийн зөвлөгөө чухал.

Харшил архаг өвчин. Нэгэнт харшил туссан л бол төгс эмчлэгддэггүй ч тухайн хүн өвчнөө цааш нь даамжруулахгүй, давтан сэргийлж эмчилгээгээ зөв хийлгэвэл элдэв зовиур багатай. Хүйтний харшилтай хүмүүс эм хэрэглэхгүйгээр илааршихийг хүсвэл  хүйтэнд л  дасан зохицох төрөл бүрийн аргуудыг харшлын эмчийн зөвлөснөөр хийх хэрэгтэй.

Ugluu.mnчехлы для iphone 6pakistani escort


Хүйтнээс харшилдаг хүмүүст зөвлөхүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: sara Огноо: 6 January 2015 Reply

Saihn chanarlag medelelt yma tna sait my odr tutmin heregle

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex