Хэн нэгэнтэй өнгөрүүлсэн анхны шөнийн өглөө сэтгэл зовоосон асуудал олон гарч ирдэг. Амны эвгүй үнэр, өглөөний хурц наранд нүцгэн тэврэлдээд хэвтэж байгаагаа мэдрэх гээд л…тэгээд мэдээж сексийн дараа та хоёрын харилцаа ямар түвшинд очих тухай бодол толгой өвтгөнө. Энэ зөвлөгөөг дагаж, хэтэрхий олон зүйлд анхаарахаа болиорой.
Түүнтэй хамт удаан байх гээд хэрэггүй
Хатуу үг хэлэх гээгүй юм шүү. Гэхдээ чи түүнтэй унтсан гээд, тэр чамд хайртай болсон гэсэн үг биш. Тиймээс түүний нүцгэн биеийг тэврээд хэвтэж байхдаа, маргааш өдөржин түүнтэй цуг хийх зүйлсээ төлөвлөх хэрэггүй. Шударгаар хэлэхэд эрэгтэй хүн бүр бүсгүйтэйгээ анхны шөнөө өнгөрүүлсэнийхээ дараа, “Ингээд л дөнгөлүүлчих вий дээ” гэсэн бяцхан айдас өвөртөлж эхэлдэг. Тиймээс хэрвээ чи түүний сонирхлыг төрүүлсэн хэвээр байлгархыг хүсч байвал цуг өглөөний цай уучихаад, хийх ажил ихтэй учраас явах цаг боллоо гэж хэл.
“Би ч уг нь ингэдэггүй л дээ” гэж битгий хэл
Магадгүй чамд бодож байснаасаа арай л хурдан өвөрт нь орчихсон юм шиг сэтгэгдэл төрж байгаа байх. Гэхдээ юу гээч? Хэдий үнэн байсан ч, иймэрхүү үг чамайг тэдний хувьд “гэнэн цайлган болох гэж хэт хичээдэг” эмэгтэйн дүрээр харуулах болно. Тэглээ ч, бүх юм болоод өнгөрсний дараа ингэж хэлвэл тэр өөрийгөө гэм буруутан мэтээр мэдэрч болно. Өөрийнхөө хийсэн сонголтонд итгэлтэй бай, тэгвэл тэр ч бас чиний дэргэд байхдаа тайван амгалан байна. Үүнээс ч илүү зөвлөгөө сонсмоор байвал, зүгээр л өөрийнхөөрөө бай гэж хэлмээр байна. Түүний франц үнсэлт, сексийн хэмнэл нь таалагдсан бол тэр тухайгаа хэл. Илэн далангүй байдал түүний сэтгэлийг улам татна.
“Хэргийн газар”-ыг бүү цэвэрлэ
Түүний хувцаснууд шалаар нэг тарж, хөнжлийнх нь даавуу эмх цэгцгүй болчихсон байсан ч, битгий цэвэрлэ. Хэдий чи зүгээр л замбараагүй зүйл харж тэвчдэггүй, эсвэл бүх юманд өөриймсөг ханддаг бай, түүний гэрт нэг, хоёр удаа хонолоо гээд эзэгтэй шиг аашилах нь зохисгүй юм. Эрчүүдийн 30 хувьд нь л ийм үйлдэл халамжтай санагддаг. Үлдсэн 70 хувь нь харин шинэхэн найз бүсгүйгээ эхнэр шиг нь цэвэрлэгээ хийхийд хараад “айдаг” гэнэ. Тэр өөрөө зөвшөөрөл өгөхөөс нааш хувийн орон зайд нь бүү нэвтэр.
Түүнийг босохоос өмнө зугтах гэж оролдох хэрэггүй
Чи түүнийг нэг сайн “зальдмаар” байж болно л доо. Гэхдээ анхны шөнийнхөө дараа зугтаад явчихсан найз бүсгүйгээ хараад тэр өөрийнхөө сексийн чадварт ямар нэг асуудал байна хэмээн бодож эхэлдэг. Тэгээд чамтай дахин уулзахаас эвгүйцэж мэднэ. Хэрэв чамд явах яаралтай хэрэг гарвал, ядаж чихэнд нь баяртай гэж шивнээд гараарай.
Харин:
-Уруул дээр нь үнсэж, өглөөний мэнд хүргэ
-Түүнийг сэрэхээс өмнө хөөстэй халуун ванн бэлдэж тавь
-Эсвэл хөнгөн чанарын кофе бэлдэж өг
-Бүүр эсрэгээр нь, түүнийг сэрээхээс нааш босохгүй байсан ч болно
-Цугтаа нохойг нь салхилуулъя гэж хэл
Танд зөвлөж байна: Хэрвээ чамд өнөө оройны болзоо түүний гэрт өндөрлөж магадгүй гэсэн совин төрвөл, юмыг яаж мэдэх вэ, эрэгтэй бэлгэвч аваад цүнхэлчихээрээй. Эрчүүдийн “өнөөх нь” босоод ирэх юм бол, хамгаалалтын талаар бодох ч сөхөөгүй болчихдог улс. Чи л өөрөө өөрийнхөө аюулгүй байдлыг хангах хэрэгтэй шүү дээ. Durex, Contex хоёрыг хамгийн сайн нь гэж боддог. Харин чамд ямар бэлгэвч таалагддаг вэ?
Goolingoo.mn