Ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлдог “Гоёл-2015” наадам эхэллээ.
Энэ жилийн наадамд Монголд үйл ажиллагаа явуулж буй 22 хувцас загварын агентлаг, салон оролцож байна.
Тэд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг модель”, “Шилдэг зохион бүтээх товчоо” номинацид бүтээлээ өрсөлдүүлэх ажээ. Тэдний загварыг агентлагуудын 50 шилдэг модель тайзнаа амилуулах юм. Харин энэ жилийн шилдгүүд энэ лхагва гаригт Соёлын төв өргөөний тайзнаа тодорно.