Германы залуу багш Тугсе Албайрак 23 насны төрсөн өдрөөрөө харамсалтайгаар нас баржээ. Албайрак өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд Оффенбах хотын ресторанд найзуудтайгаа хамт зочилсон байна. Тухайн үед 18 настай Санел хэмээх этгээд өсвөр насны хоёр охин руу дайрч давшлан, цохиж гарчээ. Ингээд Албайрак охидыг хамгаалахаар хэрүүл дундуур орж, өөрөө толгойдоо хүнд гэмтэл авсан байна. 10 гаруй хоног комд байсан Албайрак өчигдөр амьсгал хураасан ажээ. Түүний амийг хөнөөсөн хэрэг нийгэмд бухимдал төрүүлж байгаа энэ үед Германы ерөнхийлөгч Йоахим Гаук ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлээд, хүндэт медалиар шагнана гэдгээ амлажээ.