Холливуудын нэрт жүжигчин Сара Жессика Паркер “Bazaar”сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудсыг чимсэн бөгөөд мөн ярилцлага өгсөн байна.
Тэрбээр “Надад уран бүтээлийн санал үргэлж ирдэг. Гэхдээ би хэтэрхий олон жил урлагт хүчин зүтгэж, гайхалтай дүрүүдийг бүтээж чадсан ч энэ хугацаанд их тамирдсан. Тиймээс амрахыг хүссэн юм. Гэхдээ ирэх онд урлагтаа эргэн очиж, кинондоо тоглож эхэлнэ” гэжээ.
Жүжигчин бүсгүй өнгөрсөн оноос урлагийн карьерээ хэсэг хугацаанд завсарлуулаад байгаа бөгөөд ирэх оныг хүртэл амралтын байдалтай өнгөрүүлэхээр төлөвлөсөн аж.