Урлагийн топ модель МУГЖ У.Уранчимэгийн гоо үзэсгэлэн

20141201072130“Нас бол ердөө л тоо, эгч нь үүний нотолгоо” хэмээн адтай нь аргагүй дуулах жүжигчин бүсгүйг уншигчид маань “Зүрхээр наадагч” уран сайхны киноны “Гэдий түмбий хотой оцой” гэх өвөрмөц дуугаар нь шуудхан санаж байгаа биз ээ. Тэгвэл урлагийн ертөнц дэх топ модель гэгддэг МУГЖ У.Уранчимэгийн авьяас чадвар, гоо үзэсгэлэнгийн “нууц жор”-ыг  үзэгч фэнүүд нь үргэлж сонирхдог нь нууц биш.

Урлагийн ертөнцөд хөл тавихаар зориг шулуудсан улаан хацартай, махлаг шар охины зүтгэл хэрхэн бүтэлгүйтэж басхүү хэн болохоо харуулж чадсан сонирхолтой түүх 20-иод жилийн өмнө хөвөрнө… СУИС-ийн кино-драмын ангид шалгалт өгсөн ч “Тэнцээгүй” гэх урамгүйхэн хариу сонссон У.Уранчимэг дөрвөн жил мэргэжлийнхээ мөн чанартай танилцан, суралцаж яваад дахин шалгуулж 1998 онд сургуулиа амжилттай төгссөн гэдэг. Хүсэл зорилгодоо хөтлөгдөн чадварлаг жүжигчин болохын тулд Улсын драмын эрдмийн театрт өлгүүрчин, үйлчлэгч хүртэл хийж явсан тэрбээр өдгөө хэн хүний хайр талархлыг хүлээсэн эрхэм уран бүтээлч болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.

Ийн авьяас чадвараараа гайхуулан ид гялалзаж яваа дайчин, цоглог жүжигчин маань өдгөө дөчин насны босго давсан гэхээр эргэлзэх хүн олон таардаг гэсэн. Энэ нь ч аргагүй биз. Гоо үзэсгэлэн, гоолиг бие галбираараа хэнбэ гуайн ч харцыг эрхгүй татдаг адтай бүсгүй маань энэ давуу талаа “Зүрхээр наадагч” киноныхоо дүрээр харин ч нэг батлаад авсан шүү.

 

Х.Хорлоо

agshin.mnimac air 13best websites for escorts


Урлагийн топ модель МУГЖ У.Уранчимэгийн гоо үзэсгэлэн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: zochin Огноо: 1 December 2014 Reply

үнэхээр чадварлаг бас хөөрхөн жүжигчин би бүх тоглолтыг нь үзэх дуртай танд амжилт хүсье :-)

Нэр: gigi Огноо: 10 April 2015 Reply

Ёстой гоё биетэй,тасархай,чадварлаг эмэгтэй шүү.Таниар бахархдаг шүү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.