Мадонна Малави улсад 300 сургууль барина

Попын хатан хаан хэмээн өргөмжлөгдсөн дуучин Мадонна сайн үйлсийн ажилд идэвхтэй нэгэн.

Тэрээр Африкийн Малави улсаас хоёр ч хүүхэд өргөж авсан бөгөөд тиймдээ ч энэ улсад чиглэсэн буяны ажлыг түлхүү хийдэг. Энэ удаад тэрээр Блантир хотод нээгдсэн 50 ортой хүүхдийн эмнэлгийн санхүүжилтийг гаргажээ.

Мадонна өөрийн өргөмөл охин Мэрси Жэймс, хүү Дэвид Банда болон төрсөн хүү Рокко Ричи нартайгаа Африкийн орнуудаар аялж байгаа аж. Нэрт дуучин маань Малави улсын Касунгу тосгонд зочлохдоо тус улсад 300 сургууль барихаар төлөвлөж буйгаа ярьжээ. Тус тосгонд байдаг 10 сургуульд нийт 5600 сурагч сурдаг байна.

Хүү Дэвид Бандагийн хамт

Өдгөө 56 настай дуучин маань аяллынхаа хугацаанд тус улсын эмнэлэг, сургууль зэргээр зочилж нөхцөл байдалтай биечлэн танилцжээ. Энэ хугацаанд Мадонна сурагчидтай тоглож, инээж баясан цагийг зугаатай өнгөрөөжээ.

Тэрээр сурагчидтай уулзахдаа “Боловсрол бол та бүхний ирээдүй. Миний өгч чадах хамгийн том бэлэг бол боловсрол юм шүү” гэжээ.

Хүү Рокко Ричигийн хамтОхин Мэрси Жэймсийн хамт

Тэрээр төслөө ядуу буурай орнуудад сургууль барьж өгдөг “BuildOn” байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Эх сурвалж: www.dailymail.co.uk

крышки на айфон 5anal escort dubai


Мадонна Малави улсад 300 сургууль барина
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.