Энэ өдрийн зурхай /2014.12.03/

рхайӨнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 3. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 12. Буд гараг. Шийдэм одтой, 5 шар мэнгэтэй шар бич өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Авахуй.  Суудал Төмөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Адал явдлаар дүүрэн өдөр. Хайрттайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөх боломжийг хэрхэвч бүү алдаарай. Хэрэв та хүүхэдтэй бол тэдний гэрийн даалгаврыг хийлгүүлэх гээд гэрийн ажил мундахгүй. Амьдралын хэв маягаа дээшлүүлэх гээд хичээвэл жаахан ч гэсэн үр дүнд хүрэх болно. Зарим нэг нь ажлаа гэрээсээ хийвч садаа болох зүйлсээс зайлсхийж эхэлнэ.

 

 

Үхэр (4/20-5/20)

Завгүй өдөр. Эрүүл мэнд, сайн сайхан байдлаа дээшлүүлэхийн төлөө, ялангуяа муу зуршил таны одоогийн амьдралын хэв маягийн нэг хэсэг бол түүнийгээ хаяхын төлөө ажилла. Сэтгэл хөдөлгөсөн сайхан тохиолдол тохиолдох боломжтой ба хуучин эсвэл амрагтайгаа уулз. Настангуудын үгийг сонсоод өнгөрөх биш харин хэрэгжүүлж чадсан хүмүүс зөв алхам хийсэндээ баярлах болно.

 

Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр ихрийнхэн хол газар аялахаар чухал уулзалт эсвэл цугларалтанд оролцож магадгүй. Найз нөхөд болон хайрттайгаа үдэшлэг рүү шилжих болно. Та найзыгаа дагуулж ирэхийг хүснэ. Өөрийнхөө төлөвлөгөөнд бүтээлч хандан хүсэж байсан зүйлсийнхээ үр дүнгээс таашаал ав. Биеийн хэлэндээ анхаар мөн хуучин шигээ байгаа эсэхээ шалга ингэснээр үр дүн нь таатай байх болно.

 

 

 

Мэлхий  (6/22-7/22)

Cайхан өдөр. Цагийг тооцоолдог байдал тань өнөөдөр бага зэрэг буруу байна. Замаасаа хазайхгүй төлөвлөгөөгөө дага. Жижигхэн зүйлийг нь үр дүнтэй болгохдоо цаг заваа их зарцуул. Хурал цуглаан, уулзалтанд явахдаа хэтэрхий эрт очвол хоцорч ирсэн хүмүүст ядаргаатай байна гэдгийг сана.

Арслан (7/23-8/22)
Ашигтай өдөр. Буд гариг танд үл ойшоож байсан ажил хэргээ дуусгах боломжийг өгөхөөс гадна өнгөрсөнд гарсан ажил хэргийн шийдвэрээ эргэн шалгах, хамтарч ажиллаж байгаагүй хамтран ажиллагчаасаа болсон сэтгэлийн дарамтыг бууруулах боломжийг олгоно. Оршин суугаа газартай тань холбоотой бичиг хэрэг эсвэл өмч хөрөнгөтэй тань холбоотой зар сурталчилгаа зэргийг илгээхээсээ өмнө сайтар шалга. Өнөөдөр арслангуудыг стресс эзэлж магад. Учир нь та нар өөрийн үнэ цэнээ бусдад тулгахыг хичээдэг.

 

Охин (8/23-9/22)   

Ээдрээтэй өдөр. Юу ч хийсэн хялбар байхгүй. Чухал ажилдаа хангалттай цаг зарцуулснаар сэтгэлээр унахгүй. Эцсийг нь үзэхийн төлөө шийдэмгий байх бөгөөд асуудлыг нухацтай үзсэний дараа бага зэрэг өөр зүйл хийхээр шийднэ. Нээлттэй байх нь амьдралыг ихээхэн хялбар болгодог. Хамт ажиллагч тань азгүй яриагаар сэтгэл санаа тавгүйтүүлэхийг оролдоно. Гэхдээ энэ бол тэдний ажил хийх арга барил гэдгийг санаж, нэлээд хэмжээний мөнгийг зээлүүлэхээсээ өмнө илүү ихийг олж мэдээрэй.

 

Жинлүүр (9/23-10/22)

Сэргэлэн өдөр. Сар далай ван гарагтай нэгдэх ба таны мэдрэмтгий зан, зөн совинг тодотгоно. Та өдий хүртэл анзаарч байгаагүй нэгэнтэй үдшийн зоог хамт барьж болзошгүй. Буд гараг сугар гарагтай нэгдэн матрын ордонд байрлаж, таны харьцаа холбоог ирж байгаа хоногуудад саадгүй болгоно. Хүүхдүүдтэйгээ харьцах нь хөгжилтэй байдлыг авчирна. Та нууц асуудлаар тэдэнтэй ярилцана. Мөн хайрын романс цэцэглэх бололтой.

Хилэнц (10/23-11/21)   

Эрч хүч буурах өдөр. Cap арслангийн орд руу шилжиж байгаа тул аль болох ганцаараа байхыг хичээ. Cap хоёр өдрийн турш арслангийн ордод байрлах тул таны эрч хүч нэлээд буурна. Тиймээс алдагдсан эрч хүчээ нөхөж авахын тулд сайн амрахыг хичээ. Хэдийгээр бие даасан байдал чухал ч ойр дотны хайртай хүмүүсээсээ бүх асуудлаа нууцлах гэж оролдох хэрэггүй. Энэ үл ойлголцол үүсгэх болно. Хайр дурлалын харилцаа сайн байх хэдий ч хайртыгаа хардаж, хэт өмчирхөх гэснээс болж харилцаанд асуудал гарах магадлалтай.

Нум (11/22-12/21)

УЯрвигтай өдөр. Од эрхэсийн зүгээс таны мөнгө санхүү, гэр бүл, хайр дурлал болон хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд нөлөө үзүүлэх болно. Өнөөдөр урьдчилан тооцоолоогүй олон саад тотгор тохиолдох бололтой. Бүх зүйлийг хяналтандаа байлгах гэж оролдолгүй зүгээр л хийж чадах зүйлээ хий. Энэ нь хамаагүй илүү үр дүнтэй байх болно.

Матар (12/22-1/19)

Хязгаарлагдмал өдөр. Яг одоо хүсч буй бүх зүйлээ худалдан авах боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөр. Өнгөрсөн үөийн дурсамжууд чинь түүх бичихийг хүсдэг зохиолчдод хэрэг болох болно. Ердөө гэр бүл болон найз нөхөддөө зориулан мэргэжилийн бус хүн намтар бичихийг сонирхож магад. Тоглоом наргиан хийхдээ болгоомжтой бай. Учир нь танд даргатайгаа асуудал үүсгэх хэрэг байхгүй.

 

 
Хумх (1/20-2/18)   

Хоёрдмол, зөрчилтэй өдөр. Энэ ордныхон өөрийгөө буруушаах хандлагатай. Эргэлзсэн үедээ таны дотоод эрхэм чанар бол өөрийгөө басан доромжлох явдал бус, жинхэнэ даруу зан гэдгийг санах хэрэгтэй. Үдээс хойш хувийн ажлаа амжуулахад таатай.

 

 

Загас (2/19-3/20)

Онцгой өдөр. Танд их зүйл хийж бүтээх боломж байна, гэвч үүнийг хэрхэн ашиглахыг та л шийдэх болно. Өөртөө болон бусад хүмүүст үнэнч байж, тэдэнтэй хэлэлцэлгүй шийдвэр гаргах хэрэггүй. Хэн нэгэн таны төлөө юу хийж чадах вэ гэдэгт нь бус, та тэр хүнд юу юун дээр итгэж болох вэ гэдгээ тооцож үзээрэй. Таны араар хэн нэгэн нууц явуулга явуулж байж мэдэх тул нууцаа хэнд итгэж хэлэхээ анхааралтай сонгоорой. Бүх бизнесийн хамааралтай ажлаа хамгийн эхэнд хийж дуусга.сумки для macbook air 11independent dubai escorts


Энэ өдрийн зурхай /2014.12.03/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.