Обамагийн охидыг шүүмжилсэн шадар туслахыг ажлаас нь халжээ

khn;Kонгрессын гишүүний шадар туслах Ерөнхийлөгч Барак Обамагийн охидыг шүүмжилснийхээ төлөө ажлаасаа халагджээ. Сенатч Стефен Финчерийн харилцаа холбооны туслах Элизабет Лаутен өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд болсон цацагт хяруулаас уучлалт гуйх арга хэмжээний үеэр Малия болон Саша Обама нарыг хурцаар шүүмжилсэн нь шуугиан дэгдээсэн юм.

Тэрээр Талархлын баяраар Ерөнхийлөгчийн жил бүр уламжлан явуулдаг арга хэмжээний үеэр охидыг хэт энгийн хувцасласан бөгөөд мөрөө хавчин зогссон, нүдээ эргэлдүүлэн хүмүүстэй мэндчилсэн зэргээр шүүмжилсэн байна.

Элизабет Лаутен “ерөнхийлөгчийн охид өөрсдийн үүргээ хүндэтгэх хэрэгтэй. Эцэг эх чинь албан тушаалаа хүндэлдэггүйтэй адил байх хэрэггүй бөгөөд өөрсдийгөө боловсруулах хэрэгтэй” хэмээн хурцаар шүүмжлэн Фэйсбүүктээ бичсэн нь Америкийн нийгмийн сүлжээнд ихээхэн маргаан дэгдээжээ.

Тэрээр өөрийнхөө бичсэн зүйлийг утсгаж, уучлал хүссэн ч ажлаасаа халагджээ. Харин түүний яг ямар шалтгаанаар халсныг Финчерийн албаныхан мэдээлэхээс татгалзсан байна. Цагаан ордон ч энэ үйл явдлын талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.

Б.Ариунцэцэг /Zindaa.mn/iphone 5c чехлыfemale escort service


Обамагийн охидыг шүүмжилсэн шадар туслахыг ажлаас нь халжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.