Энэтхэгийн Мумбай хотын “Raw star” телевизийн шууд нэвтрүүлгийг хөтөлж байсан Болливудын од, хөтлөгч Г.Ханыг ислам шашинт үзэгч алгаджээ. Уг шоу нэвтрүүлгийн зураг авалтад 2500 үзэгч оролцож, 250 хамгаалалтын ажилтан аюулгүй байдлыг хангаж байсан аж. Гэтэл тэдний дундаас нэгэн этгээд үсрэн гарч ирэн хөтлөгч рүү дайрч улаан нүүрэн дундуур нь алгадаад авчээ.
Албаныхан түүнийг газар дээр нь баривчилж, цагдаагийнханд хүлээлгэн өгсөн байна. Гэмт этгээд нь Алик Малик гэдэг 24 настай залуу байсан гэнэ. Тэрбээр Г.Ханыг “хэт задгай хувцаслалаа” гэж буруутган биед нь халдсан гэж цагдаа нарт мэдүүлжээ.