Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэл сайд ойрдоо нэлээн бухимдалтай яваа. Хуримынхаа 10 жилийн ойн үеэр Японд явж таараад америк нөхөртэйгөө авхуулсан кимонотой зургаа цахим ертөнцөд байршуулснаасаа болоод баахан гөвүүлээд авсан.
Тэгтэл өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Засгийн газрын бүтцийг ярилцах үеэр тэвчээр нь алдарч, нэлээн хэдэн хатуу үг чулуудна лээ. Өөрийнх нь толгойлж байсан ССАЖЯ-ыг татан буулгах гэж байгаад бухимдсан сайд “Ганцхан яамыг татан буулгахаар шийдэж, манайхны ярьдгаар бялуу хуваахдаа ССАЖЯ руу халдлаа. Эрүүл мэнд, боловсролын яам руу нийлүүлснээр соёл, спортын салбар шидэгдэнэ” хэмээн дургүйцлээ илэрхийлэв.
Ер нь товчхондоо Ж.Батзандан гишүүний гаргаж ирсэн “гадаад нөхөртэй” гэдэг үндэслэлээр Ц.Оюунгэрэл сайдад хатуурхчихаагүй байгаа даа. Энэ бүхэнд дүгнэлт хийвэл ойрдоо Ц.Оюунгэрэл сайдыг бухимдуулах зүйл ар араасаа гарч ирсээр л байна.
Эх сурвалж: