Ял шийтгэл гэдэг таны амьдралд авч болох хамгийн том хар толбо

10445953_388414754650215_1961084770311999391_n73248046201412080113ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЛБАНААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Ял шийтгэл гэдэг таны амьдралд авч болох хамгийн том хар толбо учраас хэсэгхэн зуурын уур бухимдал, үзэн ядалтаас болж насан туршдаа харамсах зүйл хийхгүйн тулд өөрөө болон найз нөхөддөө энэ талаар сануулж байгаарай.

Та яг одоо хэн нэгний зургийг нь зөвшөөрөлгүйгээр хуулж авч өөр зүйлд ашиглах гэж байна уу эсвэл хэн нэгэнд уурласандаа болон өөр бусад шалтгаанаар түүний талаар таагүй мэдээллийг олон нийтэд тараах гэж байна уу тэгвэл энэ үйлдэл тань зөв эсэхийг дахин дахин бодож үзэхийг зөвлөе.

Та хууль зөрчсөн юм биш биз таны дээрх буруу үйлдэл хуулинд юу гэж зохицуулагдсныг үзье.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйл “Доромжлох”
110.1.Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

111 дүгээр зүйл “Гүтгэх”
111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
111.2.Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

Ял шийтгэл гэдэг таны амьдралд авч болох хамгийн том хар толбо учраас хэсэгхэн зуурын уур бухимдал, үзэн ядалтаас болж насан туршдаа харамсах зүйл хийхгүйн тулд өөрөө болон найз нөхөддөө энэ талаар сануулж байгаарай.

PHOTONEWS.MNчехлы айфон 4dubai massage


Ял шийтгэл гэдэг таны амьдралд авч болох хамгийн том хар толбо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.