Шагайндаа бэртэл авч хагалгаанд орсон Жереми Лин 6 долоо хоногийн дараа сагсан бөмбөгийн талбайдаа эргэн ирлээ. “Буцаж ирсэндээ баяртай байна. Миний хувьд өнгөрсөн 6 долоо хоног маш урт санагдлаа.
Талбайдаа гарч, багтаа хувь нэмэр оруулахын тулд яарч байна” гэж Жереми Лин ярьсан юм. Гуравдугаар сарын 14-нд болсон тоглолтын үеэр тэр зүүн хөлийн шагайндаа гэмтэл авч хагалгаанд орохоор болсон юм.
Тэрээр 14,1 оноо, 6 дамжуулалт нэг тоглолтонд дунджилж байгаа билээ. Жереми Лин сагсан бөмбөгийн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч байгаа бөгөөд Коби Брайнтаас ч илүү тоглох бүрэн хүч бололцоо байгааг удаа дараа мэдэгдсээр байгаа билээ.
“Тэр үнэхээр чадварлаг. Од болох бүх л хүч бололцоо ур чадвар түүнд бий. Ямар ч тэр одоо байгаа залуусаас илүү гэдгийг нь би харсан” гэж Коби Брайнт ярьж байсан юм.
Б.БОЛОРСҮХ /news.mn/