Үдэлтийн цайллага /өгүүллэг/

Болд ажил нь дуусаж өгдөггүй жаахан оройтож ирлээ. Цайллага гаднаас нь харахад тун сайхан болж байлаа. Ширээг П үсэг хэлбэртэй зассан бөгөөд дүүрэн архи дарс, пиво, жимс, чихэр өржээ. Цайллага эхлээд нэг цаг болсон бөгөөд хүмүүс аль хэдийн халж , түрүүчээсээ дуу шуу нь жаахан өндөрсөж, зарим нь бүүр улаа бутарсан харагдана.

happy people in a restaurant!

Нэг өрөөний хэд нь тэрүүхэндээ бие биеэ бараадан суусан харагдана. Үйлчлэгч нар хоосорсон дарс, пиво, архийг зогсоо зайгүй шинээр сольж авчирна. Хойморын ширээний голд үдэлтийн эзэн болох байгууллагын дарга Дүгэржав сууж, хоёр хажуу талд нь түүний талын хүмүүс болох Чимэд, Баатар нар суужээ. Харин шадар хүмүүс болох Доржоо, нарийн бичиг хүүхэн Чимгээ хоёр харагдсангүй. Уг нь тэр хоёр л өнөөдөр даргадаа хамжаа болон ирсэн хүмүүст үйлчлэх гол ажлыг удирдах ёстой байсан биз дээ гэж Болд бодож байлаа. Болдыг дээш нь суулга гэж хүмүүс хэлсээр нэг мэдэхэд ширээний дээд буланд оччихлоо.Хожигдож ирсэн Болдод торгуулийн гурван хундага шахан өгснөөр тэр бусдын адил халж ирлээ.

Дүгэржав энэ байгууллагыг өнгөрсөн дөрвөн жилд удирджээ. Удирдсан гэхээсээ илүү томилогдон ажилласан гэвэл илүү онох байх. Хоёр сарын өмнө болсон сонгуулиар Дүгэржавын нам сонгуульд ялагдан цөөнх болж, ялсан намын талын хүн өнгөрсөн долоо хоногт шинээр тус байгууллагад даргаар томилогдон ирснээр Дүгэржавын энэ байгууллагыг удирдах явдал эцэс болж, өнөөдөр үдэлтийн цайллагаа хийж байгаа нь энэ. Багцаагаар харвал ирэх ёстой уригдсан хүмүүсээс тал нь алга.

Бодвол тэд шинэ даргад яаж таалагдах вэ гэж элдэв арга чарга хайн ухаанаа чилээж яваа биз.
Тус байгууллагад дөрвөн жил болоод шинэ дарга ирдэг уламжлал тогтоод одоо гурав дахь даргынхаа нүүрийг үзэж байгаа нь энэ билээ.
Дарга ингэж олон солигдох нь сүүлдээ бүүр тамын ажил болжээ. Эхэндээ шинэ хүн ирэх нь зүгээр юм гэж бодох хүмүүс олон байсан ч яваандаа хүмүүсийн ажил хийх идэвх суларч, өөрийн хариуцсан үндсэн ажлаа яавал сайн хийх вэ гэхээсээ илүү шинэ даргадаа яаж таалагдах вэ гэсэн уралдаан хүссэн хүсээгүй өрнөөд байх болжээ.

Даргын танил тал, хамаатан садан, нэг нутаг нуга, хамт сурч байсан нөхдүүдийг эрж олоход мэргэжсэн хэсэг нөхдүүд бий болоод, тэр олсон хэлхээ холбоогоо ашиглан, ажил, албан тушаалд ахицгааж, хуучин хамт нэг дор ажиллаж байсан нөхдүүдээ дорд үзэн хүнээ байх нь олон гарах боллоо.

Ирсэн шинэ даргад долигонон, чадал дорой, бие хамгаалах чадвар муутай, эсвэл ажилдаа сайн ч жаахан идэж уудаг нөхдүүдийг элдэв шалтаг гарган халж, даргын хамаатан садан, найз нөхдийг ажилд уралдан оруулж, бие биенээсээ өрсөн даргад тал засан нэр нүүр олж авах ажээ.

Угаасаа ингэж хамаатан садан, найз нөхдөөр нь дамжуулан өөрийн гартаа оруулж авдаг нь жам юм.
Хуучин дарга явмагц үтэр түргэн мартаж, дараагийн даргыг өмнөх даргыг яаж хүлээн авч өөрийн болгосон тэр аргаараа өөрийн болгох нь нэн чадмаг. Ирж байгаа дарга нар ч гэсэндээ, өмнөх дарга нараасаа дээрдэх юм алга ажээ. Харин ч мэдлэг боловсрол нимгэн, чадал муутай, хүн чанар ядмаг, улам ч нэр алдарт дуртай, өөрийг нь магтан зусардахад нэн дуртай байх нь сонин.

Болд тамхи татахаар гадаа үүдэнд гарлаа. Үүдэнд тамхи татсан, халууцсан хүмүүс их байлаа. Хүмүүсээс жаахан холдох санаатай нилээн хол яваад буланд дөхөж очтол жигтэйхэн танил хоолойтой хүмүүс инээд алдан чанга чанга ярьж байх нь тэр. Найрын ширээний голд Дүгэржав даргын хоёр талд сууж байсан Чимэд, Баатар нар ажээ.

– Үдэлтийн цайллага ид дундаа орчихлоо доо.
– Чи Дүгэржав даргад сайн үйлчлээрэй. Хундагыг нь хоосон байлгаж болохгүй шүү.
– Тэрийг би мэдэж байгаа. Найз нь чадлаараа л үйлчилж байна.
– Цаадах чинь дөрвөн жилийн дараа даргаар дахиад хүрээд ирж чадах л дэмжлэгтэй хүн шүү.
– Тийм гэж үү.
– Тэгэлгүй яадаг юм. Юмыг олон талаас нь харж бай.
– Би бол өнөөдөр энд хэрэггүй л ирж гэж бодож байлаа.
– Юмыг тэгж битгий өнгөцхөн бод. Холыг харж бай. Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг юм.
– Хөөе, өнөөдөр яагаад Доржоо, даргын нарийн бичиг Чимгээ хоёр ирсэнгүй вэ?
– Тэр хоёрыг ирэх хэрэггүй гэж би хэлсэн юмаа. Өөрсдөө ч ирэх дургүй байсан. Тэр хоёр одоо шинэ даргатай уулзаж байгаа. Бид чинь замаа засах хэрэгтэй биз дээ.
– Чиний толгой ч ажилладаг толгой юмаа.
– Дарга бол хүмүүст л дарга гэж харагддаг хүн. Гол шийдвэрийг бид дөрөв гаргаж байгаа шүү дээ. Хүзүү хаашаа харна, толгой тийшээгээ гэсэн үгтэй шүү дээ.
– Чи түрүүн хэнтэй яриад байсан бэ?
– Доржоотой ярьсан юмаа, бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна гэж надад хэлсэн
Чимэд, Баатар нарын яриаг сонсоод Доржийн ой гэнэт гутлаа. Тамхи татах гэснээ ч татаж чадсангүй. Тамхи татах дур нь аль хэдийн унтарчээ.
Тэр буцаж орлоо.

Хүмүүс үг хэлж, бэлгээ өгөх ажээ. Хэлж байгаа үгс нь учиргүй л бие биенээ дуурайсан, явж байгаа даргад тал зассан байх ажээ.
Хоол ирэхээс өмнө шахуулаад уусан тул уусан гурван хундага нь дороо л ходоод халуу оргиулж, тархинд нь гарчихсан ажээ. Гэнэт учиргүй дуулмаар ч юм шиг, эсвэл хэдэн хатуу үг найрын голд суугаа энэ оройны гол хүнд хэлмээр ч санагдана.

Таны урьд хойно чинь үргэлж явж байдаг шадар хүмүүс чинь яагаад харагдахгүй байна вэ гэж амыг нь асуух гэснээ больж, Болд үдэлтийн цайллагыг орхин гарлаа.
Гарах хаалган дээр тэр хоорондоо инээд алдан ярилцсаар орж ирэх Чимэд, Баатар хоёртой зөрлөө.  /Б.Чинбат/чехол для macbook airasian exclusive escorts


Үдэлтийн цайллага /өгүүллэг/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex