Жүжигчин Г.Ундармаагийн “U Film”-ийн бүтээл “Ганц бие бүсгүйчүүд” кино нь залуусыг, тэр дундаа ганц бие бүсгүйчүүдийг байлдан дагуулаад байв. Тэгвэл тэдний хоёр дахь уран бүтээл “Тютю” нэртэйгээр дэлгэцэнд гарах гэж байна. “Тютю” гэдэг нь бүжгэн жүжгийн өмсгөлийг ийн нэрийддэг аж. Бүжигчний тухай өгүүлэх энэхүү бүтээлд эмэгтэй хүний хүслийг илэрхийлэхийг зорьжээ. Киноны найруулагчаар Г.Ундармаа ажилласан бөгөөд гол дүрд Б.Жаргалсайхан, О.Гэрэлсүх, Г.Золбоот, Ц.Батхуяг, Д.Бямбацогт нар тоглосон байна. Тэгвэл эмэгтэй гол дүрийн жүжигчнээ тэрээр нууцалж байгаа бөгөөд кино нь ирэх сарын 9-нд нээлтээ хийнэ.
Үндэсний шуудан