Сэтгэл санаа

Сайхан амьдрал гэдэг нь сэтгэлийн их таашаалыг хэлнэ. Хүний сэтгэл аливаа сайхан бүхнийг л таашаадаг. Хорвоод жаргал зовлон хослон оршдог болохоор ямар ч хүн үргэлж сэтгэл амгалан байна гэж огт байдаггүй.

Тиймээс ямар нэгэн зовлон зүдүүр ирэх, эсвэл тохиолоо гэхэд сэтгэлдээ хэт ойр хүлээж авч, хямарч, өөрийгөө зовоох хэрэггүй юм. Ингэж сэтгэлдээ хэт ойрхон хүлээж авснаар бид өөрсдийгөө бухимдал цухалдалд оруулдаг. Хүн бухимдахгүй цухалдахгүй байж чадвал аз жаргалаа үргэлж дэргэдээ байлгах боломжтой.
happy_office4
Жишээ нь таны хүүхэд тоогоо бодож чадахгүй байвал та уурлаж эхэлнэ. Их уурлаж хилэгнэх, хүүхдээ зэмлэх загнах тусам цухалдал дээд цэгтээ хүрдэг. Та ингэж их цухалдлаа гээд хүүхэд мундаг бодож сэтгэдэг болчихгүй. Муу дүн авсан бол буцаах боломжгүй шүү дээ.

Тиймээс харин ч эсрэгээр, харин ч бага уурлаж, ухаанаа саруул байлгах ба улмаар яавал хүүхдээ хичээлээ ойлгоод ирдэг тийм хүүхэд болгох вэ гэж бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ямар ч хүндрэлтэй асуудалд сэтгэлээ хэт өвтгөж ойрхон хүлээж авдаггүй болж чадвал стресст бага орно.

Харин стресст бага ордог тэр хүн л зөв алхам хийж чадна. Хэт бухимдсан хүн нөхцөл байдлыг засч сайжруулах арга хэмжээгээ авч чаддаггүй. Яагаад гэвэл цухалдах үед хүний бүх булчин чангардаг. Улмаар цусны эргэлт огцом өөрчлөгдөж, толгойны нарийн судсууд цусаар дутаж эхэлдэг байна. Ингэсэн хүн саруул ухаанаар сэтгэж, ухаалаг шийдвэр гаргаж чаддаггүй. Та ч ухаанаа олдоггүй, хүүхэд ч сэтгэл гутралтай болно.

Тэгэхээр бухимдлаасаа аль болох хурдан гарах тусам зөв шийдвэр гардаг. Улмаар аз жаргал ирэх тэр цаг ойртоно гзсэн үг. Хэт хүчтэй, бас удаан уурлах цухалдах тусам л аз жаргал танаас холдоно. Бэрхшээл хүндрэлийн үед их бухимдаж, сэтгэлээ их өвтгөх тусам, зовлон бидний дотор улам удаан орших болно. Бухимдлаа түргэн сарниулах тусам сэтгэл амар амгалан болж, амьдралдаа аз жаргалыг дуудах тэр саруул ухаанаа түргэн зарцуулж чадна гэсэн үг.

Хүн ингэж өөрөө өөртэйгөө дотроо тэмцэлдэж гэмээнэ сая сэтгэлийн хат суудаг. Сэтгэлийн хаттай хүний ухаан цэлмэг, шийдвэр мэргэн, амьдрал аз жаргалтай. Ер нь бухимдал цухалдал бол хийсвэр зүйл шүү дээ. Хүн цухалдалыг сэтгэлдээ хийсвэрээр үүсгэнэ. Аль нэг зүйлийг болохгүй байна гэж бодоод бухимдаад байдаг. Тэгвэл бас хийсвэрээр болно гээд зүтгэвэл сэтгэлийн эрч хүчээрээ болгож чаддаг.аквалоо отдыхtop dubai escorts


Сэтгэл санаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.