Шоколадны маск

1. Шоколад+ Оливын тос

Энэхүү “гайхалтай” маскыг бэлтгэхэд  50 грамм шоколадыг /шоколадны найрлаганд какао 70-90% орсон байх/ хайлуулаад нэг цайны халбага оливын тостой холино. Өндөгний шар нэмж хутгасан ч болно. Бүгдийг нь холиод нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ. 15 минут байлгаад бүлээн усаар угаана.

2. Шоколад+ жимс

Энэхүү маск нь таны арьсны чийгшлийг нэмэгдүүлэх ба  уян хатан болгоно.

Үүнийг бэлтгэхийн тулд 50 грамм шоколадыг /шоколадны найрлаганд какао 70-90% орсон байх/ хайлуулаад алим, гадил, гүзээлзгэнэ мөн тарвас ч хийж хольсон болно. Эхлээд жимсээ буталж жижиглэсний дараа хайлуулсан шоколадаа хийхээ битгий мартаарай. Нүүрэндээ жигд түрхсэний дараа 20 минут байлгаад бүлээн усаар угаана.

3. Залуужуулах үйлчилгээтэй  тайвшруулах маск

Энэ маск нь арьсанд маш сайнаар нөлөөлж, арьсыг илүү уян хатан болгоно. Үүнийг бэлтгэхийн тулд 50 грамм шоколадыг /шоколадны найрлаганд какао 70-90% орсон байх/ халуун бүлээн усанд дээр тавьж хайлуулаад 1 цайны халбага зөгийн балтай холиод нүүр болон хүзүүндээ 15 минут байлгаад бүлээн усаар угаана. Нүүрээ угаасан ч жаахан “зууралдсан” мэдрэмж төрөөд байвал тоникоор арчиж сэргээж өгөөрэй.

4. Нөхөн сэргээх маск

1 цайны халбага хайлуулсан шоколадаа 1 цайны халбага бүйлсний тос, 1 халбага нохойн хошууны тостой холиод нүүрэндээ 20 минут байлгана. Дараа нь бүлээн усаар зайлан угаана. Тоснууд нь таны арьсыг нөхөн төлжүүлж, харин шоколад нь чийгшил өгч сэргээх болно.

чехлы для iphone 5 дешевоsex in the hotel room


Шоколадны маск
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.