Дарь-эхийг дуудлага худалдаанд оруулах гэж байна

дарааШинэхэн засаг төвхнөх гээд л хөл толгойгоо олохгүй улс төрчид маань эргүүтсэн хонь шиг байх цагаар хотонд нь хулгай ороод гарсан ч мэдэхээргүй болчихсон ажээ. Ийнхүү бухимдахын учир “Батаар” хэмээн нэрлэсэн нэгэн араг ясыг дуудлага худалдаанд орох гэж байхад нь мэдэж соёлын үнэт өв хэмээн Эх нутагтаа авчирсан гээд л хэсэгтээ л шуугиж гайхцгаасан цаг саяхан. Тэгвэл өнөөдөр манай улсын гэгддэг түүхэн ховор бүтээл болсон Өндөр гэгээн Занабазарын урласан хорин нэгэн дарь-эхийн нэг хувь өнөөдөр Парист дуудлага худалдаанд орох гэж байгааг эх сурвалжууд мэдээлээд байна.

Парисын “Sotheby”s action” дуудлага худалдаагаар эхний зарах үнэ 200000-300000 евро юм байна. Ийм өндөр үнээс эхэлж дуудаж байгаа хэдий ч ӨНдөр гэгээн Занабазарын Дарь эхийг худалдаж авах гэсэн хүмүүс олон байгаа аж. Тухайлбал, Бээжин, Тайваниас зөвхөн уг бүтээлийг үнэ хаяж авахаар хэд хэдэн баг ирсэн гэж Парис дахь эх сурвалж мэдээллээ. 1954 онд Парисын нэгэн иргэн Жан Клод Моро-Гобард гэдэг хүнээс худалдаж авсан бөгөөд анх авсан хүний үр удам нь одоо хүртэл эзэмшдэг аж.

Эртнээс Монголчуудын шашин шүтээний гол хойморт заларсаар ирсэн хосгүй бүтээлийг ийнхүү гадны улс оронд дамлан өндөр үнээр худалдаалах гэж байгаатай холбогдуулан Хятад улс мөн ихээхэн хөрөнгө хаяж худалдан авахаар санаархаж байгаа нь Монголын маань түүхийг бага багаар өөрийн болгож өөрийн дор нэгэн улс болгох гэсэн далд санаархал хэмээн сэтгэнэм. Дарь-Эх нь өнөөдөр Монголын түүх соёлд маш үнэтэй бүтээл билээ. Тиймээс урлаг судлаачид эх орондоо ирээсэй хэмээн Дарь-Эхийн барималын хувь заяаг Монгол улсдаа элэгтэй бизнес эрхлэгч болон төрийн өндөрлөгүүддээ дуулгахыг хүсэж байгаа ажээ.

 

 

ЧОЙсанаторий аквалооelite independent escort dubai


Дарь-эхийг дуудлага худалдаанд оруулах гэж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.