Ямар мэргэжил эмэгтэйчүүдэд хортой вэ?

Бид хүүхэд байхын л “бүх мэргэжил хүнд хэрэгтэй” гэдэг сургаалийг сонсож тэр дагуу өөртөө таалагдах мэргэжлээ сонгож байдаг. Гэтэл мэргэжил болгон тодорхой хэмжээгээр эрүүл мэндэд хортой төдийгүй сэтгэл зүйд ч муу нөлөөлдөг гэдгийг тэр бүр мэддэггүй.

Хүн бүр л сэтгүүлчийн мэргэжлийг их хөнгөн гэж боддог. Гэтэл энэ нь үнэнд огтхон ч нийцэхгүй. Ялангуяа сэтгэл зүйн үүднээс бол бүр ч хортой. 7400 сэтгүүлчдийн дунд судалгаа явуулахад 44 хувь нь “байнгын стресст ажиллаж байдаг” гэж хариулжээ. Байдлыг улам бүр хүндрүүлж байдаг зүйл бол цаг наргүй ажиллаж, асар их мэдээлэлтэй харьцдаг явдал юм.
o-WOMEN-AND-WORK-facebook
Удирдагч байна гэдэг тийм ч амар хялбар ажил биш гэдгийг хүн бүр л ойлгодог. Хамгийн гол нь хариуцлагатай ажил юм. Аливаа байгууллагыг удирдаж байгаа хүмүүс байнга зүрхээр шаналж байдаг. Үүн дээр архаг ядаргаа, байнгын шаналгаа нэмэгдэнэ. Гал сөнөөгчид хамгийн хүнд ажлын тоонд ордог бол удирдагчид хоёрт бичигддэг байна. Эмэгтэй хүн удирдлагад гарсан бол эрчүүдээс дутахгүй гэдгээ нотлох гэж бүр ч их стресст орно. Ийм бүсгүйчүүд сексийн харилцаанд орох нь улам бүр багасч тамхи татах, архи дарс хэрэглэх нь нэмэгддэг гэнэ.

Офиссын ажилтанг тухлаг сандал дээр суучихаад жаргаж суудаг гэж бодож байвал их том эндүүрэл юм байна. Ийм төрлийн ажилчдын нуруу мурийж хоол боловсруулах болон бусад эрхтэн муудаж эхэлдэг. Энэ бүхэн бага хөдөлж байдагтай шууд холбоотой.

Багшийн мэргэжлийг буянтай сайхан гэж хэлдэг ч үнэн хэрэгтэй хортой мэргэжлүүдийн тоонд дээгүүр ордог. Багшийг хамгийн их зовоодог өвчин бол ангин. Жилийн жилд олон хүүхдэд хичээл зааж анги доторх чимээ шуугианыг давж гарах гэж өөрөө чанга дуугаар ярьсаар байгаад ангин нь архагшиж эхэлдэг. Дээр нь байнгын стресс нэмэгдэнэ. Орчин үеийн сурагчид багш нартаа хүндэтгэлтэй хандахаа больж хэлсэн болгоныг ч нь тоодоггүй. Заримдаа багшаа доромжлох ч явдал газар аваад байна.

Аюултай мэргэжлийн дунд эмчийн мэргэжил багтаж байна. Жишээ нь мэс засалч байнга зогссоор байгаад судасны өвчтэй болдог. Тэгээд зогсохгүй ихэнх эмч эмийн болон ариутгагч бодисын хордлогонд нэрвэгддэг. Мөн өвчтөнөөс аюулт өвчнийг нь халдварлах боломж өндөр байдаг. Гэхдээ хамгийн их аюул дагуулдаг зүйл бол дургүй мэргэжил гэдгийг мартаж болохгүй. Ямар ч таашаал өгдөггүй ажил амьдралд итгэх итгэлийг бууруулж өөртөө итгэлгүй болгоно.чехол на айфон 5elite escort service


Ямар мэргэжил эмэгтэйчүүдэд хортой вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.