Францын алдарт жүжигчин Одри Тотуг “Амели” киноны Амели Пулэний дүртэй төстэй гэж боддог хүмүүс одоо ч бий. Хайртай жүжигчнээ хүүхэд мэт гэнэн ааш, тунгалаг сэтгэлтэй нэгнээр төсөөлөх нь тэдэнд тааламжтай байдаг биз. Угаас хүн итгэхийг хүссэн зүйлдээ л үнэмшдэг шүү дээ.
Тэгвэл Одри Дэн Брауны зохиолоос сэдэвлэсэн “Да Винчийн код”-д нууц бичээс тайлагчийн дүрд тоглосон нь жүжигчний хувьд хийсэн эрс шинэчлэлт байлаа. Үүнээс хэдэн жилийн дараа загвар зо хион бүтээгч Коко Шанелийн тухай “Coco before Chanel”-д Кокогийн дүр Одри Тотуг дэлхий дахинд ямар түвшний жүжигчин болохыг нь харуулсан билээ.
Сэтгэл татам, энхрий бүсгүйгээс адал явдал хайгч, нууцлаг эмэгтэйн дүрд хувирч, авьяаслаг, хүчирхэг хатагтай болон “төлөвшсөн” Одри Тоту. Тэр дундаас хэн нь жинхэнэ Одрид дөхөх бол? Францын нэгэн сэтгүүлч “Түүнийг харах бүрт өөр нэгэн Одри санаанд буудаг. Холливудын үзэсгэлэнт од Одри Хэпбэрнийх шиг тунгалаг нүд, сай хан царай, турьхан гарыг нь харах бүрт тэр яг л сахиусан тэнгэр мэт санагддаг” хэмээн бичсэн юм. Оддыг ёс мэт дагадаг хов жив, гэрлэлт, салалтын дуулиан шуугианаас ч тэр хол байдаг.
Бүхний нүдний өмнө амьдардаг ч тэрбээр хувийн амьдралаа цайз хэрмэн дотор байлгадаг. Гэсэн ч сэтгүүлчид түүнийг жүжигчин Жэймс Марс тер, Бенуа Пульворд нартай тус бүр нэг жил болз соныг “илчилжээ”. Өдгөө 33 настай Одри Тоту “Chanel 5”-ын нүүр царай болохын зэрэгцээ киноны ажилд улам шаргуу оролцож байна. Энэ онд буюу 2012 онд гэхэд түүний тоглосон дөрвөн кино нээлтээ хийх юм.
АРВАН ЖИЛИЙН ӨМНӨ…
Гүн харцтай хар нүд, эрэгтэй хүүхдийнх шиг богино үс, дүрсгүй байдалтай инээх энэ бүсгүйн үйл хөдлөл, үг бүрээс нь Франц орон үнэртэнэ. “Би бичнүүдэд үнэхээр хайртай байсан учраас том болоод сармагчин судлаач болохыг хүсдэг байв. Өсвөр насандаа энэ тухай хүмүүст хэлж, хаана сурах тухай асуухад хэн ч хариулдаггүй байсан. Харин сонголт хийх цаг ирэхэд би жүжигчний замд хөл тавьсан” хэмээн ярих түүнийг Одри Тоту гэдэг. Найруулагч Жан Пьер Жёне хэдэн сарын өмнө Монмартр дүүрэгт амьдардаг нэгэн бүсгүйн тухай кино хийх санаа олжээ.
Алдарт жүжигчин Эмили Ватсоныг гол дүрд тоглуулахаар тохиролцсон ч тэрхүү англи бүсгүй гэнэт хэлснээсээ буцав. Энэ үед Жан Пьер төрөлх нутгаасаа өнгөлж засаагүй үнэт эрдэнэ олсон нь Одри Тоту байсан юм. Гэнэн хонгор, дүрсгүй, бага зэрэг ичимхий, үзэсгэлэнтэй бүсгүй Амелигийн дүрээр тэр өдгөө хэдийнэ дэлхийн үзэгчдийн танил болсон. Кино эхлэхэд хүүрнэгч Амелигийн дуртай зүйлсийн талаар ярина: Тэр үр, эсвэл будаан дотор гараа хийх, чихэр халбагаар хагалах, ус руу чулуу шидэх, кино үзэж байгаа хүмүүсийн тааламжтайяа инээмсэглэх царайг харах дуртай.
Тэгвэл Одри өдөржин дэлгүүр хэссэний дараа гэрт ирэх мэдрэмж, шатахуун түгээх газраас ханхлах бензиний үнэр, хаалттай хөшигний завсраар тусах нарны гэрэлд дуртай. “Францад хэн ч хувийн амьдралын талаар асуудаггүй бол Америкт очоод долоон ярилцлага өгөхөд найз залуугийн маань тухай зогсоо зайгүй асуух юм. Миний яагаад жүжигчин болсон, багадаа юу мөрөөддөг байсан нь хэнд ч хамаагүй бололтой” хэмээн тэр гомдоллож байна.
(Их Британийн “Guardian” сонины 2001 оны аравдугаар сарын дугаараас)
ДЭЭРХЭЭС АРВАН ЖИЛИЙН ДАРАА
160 сая долларын орлогоороо “Амелие” кино дэлхий даяар шуугиан тарьснаас арван жилийн хойно Одри Тоту Францын хамгийн үнэтэй жүжигчдийн тоонд багтаж, үзэсгэлэн гоо бүсгүйчүүдийн нэг болжээ. Гэвч өдрөөс өдөрт өсөж буй амжилт, алдар нэрээ үл харгалзан, тэрбээр кино урлагаас холдохыг хүсэх болсон гэнэ. “Жүжиглэнэ гэдэг үнэхээр миний хийх зүйл мөн эсэхэд би эргэлзэх болсон. Би зураг зурж, далайгаар аялж, олон шинэ зүйл сурахыг хүсэвч хангалттай цаг огт алга.
Надад өөртөө болон гэр бүл, найзууддаа зориулах цаг гарахгүй байхад би яаж аз жаргалтай байх билээ. Карьераа дуусгах тухай бодох болсны шалтгаан энэ” хэмээн түүнийг өгүүлэх зуур би Катрин Денёв, Жулиет Бинош, Марион Котийяр нарын франц эмэгтэй жүжигчдийн ховсдох чадварын тухай бодлоо. Францын тухай огт сонсоог үй хүн ч тэднийг хармагцаа дурлаж орхидог нь гайхамшигтай, бас хүү нууцлаг хүчийг агуулж байх шиг. Кинонд тоглох, тэр тусмаа алдартай жүжигчин байх нь том хүч төдийгүй эрх мэдэл.
Харин Одри энэ хүчийг эзэмшихээс илүү эрх чөлөөг эрхэмлэдэг. Брижит Бардо уран бүтээлийнхээ оргил үед дэлгэцийг орхиж, хэзээ ч буцаж ирээгүй. Одри ч мөн үүнийг хүсэж байх шиг. Гэвч ойрын жилд ийм явдал тохиолдохгүй гэдэгт фэнүүд нь итгэж байна. Орхихыг хүсэж буй энэ замнал нь хэзээнээс эхэлснийг түүнээс асуувал “Аав мэс засалч, ээж маань багш мэргэжилтэй. Өөрөөр хэлбэл гэр бүлийнхэн дотор маань урлагийн хүн байхгүй ч би багаасаа жүжиглэх дуртай болж, аав ээж ч их дэмждэг байлаа.
Дунд сургуульд онц сурсны минь шагнал болгож намайг жүж – гийн дугуйланд явуулснаар бүх зүйл эхэлсэн юм даа. Гэхдээ би жүжиглэхээс илүү зураг зурах, баримал хийх дуртай байсан нь одоо ч хэвээр. Саяхан би арван жилийн өмнө тоглосон кинонуудаа дахин үзэхэд аймшигтай санагдаж, өөрөөсөө ичих үе ч гарч байлаа.
Харин арван жилийн дараа одоогийн тоглосон киногоо үзвэл нүүрээ хийх газар олдохгүй биз. Тэр цаг ирэхээс өмнө бүхнийг цэглэх хэрэгтэй ч юм бил үү” хэмээгээд тэр жаахан охиных мэт инээдээ цангинуулав. Хэсэг азнасны дараа тэр царайгаа төв болгож, “Амьдрал хүнд ганц л олдоно. Гэтэл зүгээр л бусдын зааснаар урсгал дунд хөвсөөр амьдралыг дуусгаж болохгүй. Амьдралтай маш анхааралтай харилцах хэрэгтэй” гэв.
(Их Британийн “Telegraph”сонины 2011 оны наймдугаар сарын дугаараас )
Б.ЭГШИГЛЭН /Mongolnews.mn/