Дур булаам топ модель Э.Одгэрэл 50 насандаа орь залуухан амрагаар өөрийгөө чимнэ

watermark.phpХайр дурлалд тэр тусмаа сексэд насны зөрөө байдаггүй. Наятай өвөө хорьтой охинтой гэрлэх, далтай эмээ гучтай залуутай ханилах нь байдаг л зүйл. Тиймээс нас зөрөхөөс нүх зөрөхгүй гэсэн үг гарсан биз. Инээдмийн киноны хаан Чарли Чаплин 53 настайдаа 18 ч хүрээгүй охинтой суусан. Оросын эстрадын хатан хаан Алла Пугачева өөрөөсөө хоёр дахин дүү залуу Максим Галкиныг амраг эрээрээ сонгосон. Экс ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөөсөө үе мултарсан Дорнодын Сэлэнгэ гэгч бүсгүйтэй амьдрал холбосон. Генерал Гарамжил, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гишүүн, банкир О.Чулуунбат, эмч Баярсайхан гээд үе мултарсан охин шигээ бүсгүйчүүдээр тогоогоо бариулж яваа хүн цөөнгүй. Английн жүжигчин Айрон Тайлор 18 насандаа 43 настай найруулагч Сэм Вүүд гэдэг хоёр том охинтой эмэгтэйгээ учирч өдгөө дахиад хоёр хүүхдийн эцэг болсон. Ээжтэйгээ бараг чацуу “эмээ”-тэй суусандаа Айрон огт харамсдаггүй. Хөгшин хүүхний хойноос гүйсээр яваад гэрлэсэн Айрон “Миний эхнэр залуу сэтгэлгээтэй.

Тэр надад хөгшин санагддаггүй. Тиймээс бидэнд насны зөрүү мэдэгддэггүй” гэж ярьсан удаатай. “Алаг нүдэн” Одончимэг гавьяат гэхэд л өөрөөсөө 15 насаар дүү жүжигчин залууг “байлдан дагуулсан” агаад эдүгээ тавин насны босго алхахад гуравхан жил дутуу яваа Одноо гавьяат “Би улам залуужиж байна” гэсэн шиг мини юбка өмсөхөөс ч нэрэлхэхээ байсан гэдэг. “Хилийн заставын хөөрхөн бүсгүй”-г дуулсаар олны танил болсон дуучин Лосолын Болдбаатарын сонгосон “алаг нүдэн амраг” нь “Мөрөөдлийн гүүр” гэдэг теле-нэвтрүүлэг хийдэг байсан Мөнхгэрэл гээч бүсгүй бий. Нөхрөөсөө арваад насаар эгчмэд “дурлал залсан” амандаа мэнгэтэй гэргийдээ Болдбаатар дуучин нялх хүүгээсээ илүү нялуурдаг гэсэн.

Халхын загварын тайзыг эзэгнэнхэн гунхаж буй Э.Одгэрэлийг тавь шүргэж байгаа атлаа хорьтой охин шиг жавхалзаж яваад хүүхнүүд хүртэл атаархдаг. Нэртэй сэтгэл судлаачийн бэр явсан топ мисс Одгэрэл ахиад нөхөрт гараагүй ч олон эрстэй нэр холбогдсон. Тавь хүрэхээсээ өмнө “залуухан шинэ өвс” зулгаах бодолтой яваагаа тэр нэгэнтээ ам алдсан. Дур булаам төрх, булбарай арьс, ялдамхан дуугаараа хүү шигээ залуусын харцыг татаж, сэтгэлийг догдлуулдаг Одгэрэл удахгүй 25 хүрээгүй залуутай нэг тоонотод багтвал загварынхан огт гайхахгүй гэдэг юм билээ.

Насны зөрүүтэй амрагуудаас гадна өндөр нам, өргөн нарийнаараа зөрүүтэй янаг хосууд ч байдаг. Хүнд жингийн боксын дэлхийн аварга Владимир Кличпо дөч шахаж буй ч гэрлэх гэж яарахгүй яваа. Нударган зодооны рингэн дээр алдраа дуудуулдаг Вл.Кличко хайр дурлалын дэвжээн дээр ч ялалтын тугаа мандуулдаг. 198 см өндөр 120 кг жинтэй энэ аварга украйн эрийн сонгож авсан амраг нь дөнгөж 153 см биетэй турьхан жаахан Хайден Панеттиер хэмээх Холливудын жүжигчин. 2009-2011 оны хооронд бие биеэсээ салж чадахгүй дотносож байсан тэд хоёр жилийн турш хөндийрсөн. Гэхдээ хэн хэн нь амраг янагаар гачигдаагүй. Харин өнгөрсөн жилээс тэдний харилцаа дахин эхэлж халуун хөнжлөөсөө сугарах дургүй яваа сураг бий. Аварга зодоонч эр.

Бэлэгний хамгийн гоё нь жижигхэн хайрцагтай байдаг. Амьдрал хамгийн сайхан бэлэг бол өчүүхэн 14_2хайрцагтай хуримын бөлзөг билээ. Би бол жоохон юманд сэтгэл алдардаг. Над шиг үлэмж биетэй эрэгтэйн дэргэд бас нэг том биетэй эмэгтэй алхаж байвал их “мангар” харагдах байлгүй гэж ярьсан.

Тиймээс л өөрөөсөө арван хэдэн насаар дүү, 45 сантиметрээр намхан дур булаам эгдүүтэй хөөрхөн Хайден Панеттиер хэмээгч бүсгүйг гараасаа алдахгүйн тулд дахин болзож эхэлжээ. “Титаник” хэмээх уянгын романтик хайр дурлалын сэдэвтэй сэтгэл хөдөлгөсөн үйл явдалтай киноныхоо дүрээр хорвоогийн хамгийн сэтгэл татам Ромео болсон Леонардо ди Каприог өдөр санаж, шөнө зүүдэлдэг бүсгүйчүүд олон. Дөчин насны босго давж буй боловч эхнэр авч гэр бүлтэй болох гэж яарахгүй яваа Холливудын жентльмен “Ромео” ди Каприо Бразилийн Жизель Бундхе