Дур булаам топ модель Э.Одгэрэл 50 насандаа орь залуухан амрагаар өөрийгөө чимнэ

watermark.phpХайр дурлалд тэр тусмаа сексэд насны зөрөө байдаггүй. Наятай өвөө хорьтой охинтой гэрлэх, далтай эмээ гучтай залуутай ханилах нь байдаг л зүйл. Тиймээс нас зөрөхөөс нүх зөрөхгүй гэсэн үг гарсан биз. Инээдмийн киноны хаан Чарли Чаплин 53 настайдаа 18 ч хүрээгүй охинтой суусан. Оросын эстрадын хатан хаан Алла Пугачева өөрөөсөө хоёр дахин дүү залуу Максим Галкиныг амраг эрээрээ сонгосон. Экс ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөөсөө үе мултарсан Дорнодын Сэлэнгэ гэгч бүсгүйтэй амьдрал холбосон. Генерал Гарамжил, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гишүүн, банкир О.Чулуунбат, эмч Баярсайхан гээд үе мултарсан охин шигээ бүсгүйчүүдээр тогоогоо бариулж яваа хүн цөөнгүй. Английн жүжигчин Айрон Тайлор 18 насандаа 43 настай найруулагч Сэм Вүүд гэдэг хоёр том охинтой эмэгтэйгээ учирч өдгөө дахиад хоёр хүүхдийн эцэг болсон. Ээжтэйгээ бараг чацуу “эмээ”-тэй суусандаа Айрон огт харамсдаггүй. Хөгшин хүүхний хойноос гүйсээр яваад гэрлэсэн Айрон “Миний эхнэр залуу сэтгэлгээтэй.

Тэр надад хөгшин санагддаггүй. Тиймээс бидэнд насны зөрүү мэдэгддэггүй” гэж ярьсан удаатай. “Алаг нүдэн” Одончимэг гавьяат гэхэд л өөрөөсөө 15 насаар дүү жүжигчин залууг “байлдан дагуулсан” агаад эдүгээ тавин насны босго алхахад гуравхан жил дутуу яваа Одноо гавьяат “Би улам залуужиж байна” гэсэн шиг мини юбка өмсөхөөс ч нэрэлхэхээ байсан гэдэг. “Хилийн заставын хөөрхөн бүсгүй”-г дуулсаар олны танил болсон дуучин Лосолын Болдбаатарын сонгосон “алаг нүдэн амраг” нь “Мөрөөдлийн гүүр” гэдэг теле-нэвтрүүлэг хийдэг байсан Мөнхгэрэл гээч бүсгүй бий. Нөхрөөсөө арваад насаар эгчмэд “дурлал залсан” амандаа мэнгэтэй гэргийдээ Болдбаатар дуучин нялх хүүгээсээ илүү нялуурдаг гэсэн.

Халхын загварын тайзыг эзэгнэнхэн гунхаж буй Э.Одгэрэлийг тавь шүргэж байгаа атлаа хорьтой охин шиг жавхалзаж яваад хүүхнүүд хүртэл атаархдаг. Нэртэй сэтгэл судлаачийн бэр явсан топ мисс Одгэрэл ахиад нөхөрт гараагүй ч олон эрстэй нэр холбогдсон. Тавь хүрэхээсээ өмнө “залуухан шинэ өвс” зулгаах бодолтой яваагаа тэр нэгэнтээ ам алдсан. Дур булаам төрх, булбарай арьс, ялдамхан дуугаараа хүү шигээ залуусын харцыг татаж, сэтгэлийг догдлуулдаг Одгэрэл удахгүй 25 хүрээгүй залуутай нэг тоонотод багтвал загварынхан огт гайхахгүй гэдэг юм билээ.

Насны зөрүүтэй амрагуудаас гадна өндөр нам, өргөн нарийнаараа зөрүүтэй янаг хосууд ч байдаг. Хүнд жингийн боксын дэлхийн аварга Владимир Кличпо дөч шахаж буй ч гэрлэх гэж яарахгүй яваа. Нударган зодооны рингэн дээр алдраа дуудуулдаг Вл.Кличко хайр дурлалын дэвжээн дээр ч ялалтын тугаа мандуулдаг. 198 см өндөр 120 кг жинтэй энэ аварга украйн эрийн сонгож авсан амраг нь дөнгөж 153 см биетэй турьхан жаахан Хайден Панеттиер хэмээх Холливудын жүжигчин. 2009-2011 оны хооронд бие биеэсээ салж чадахгүй дотносож байсан тэд хоёр жилийн турш хөндийрсөн. Гэхдээ хэн хэн нь амраг янагаар гачигдаагүй. Харин өнгөрсөн жилээс тэдний харилцаа дахин эхэлж халуун хөнжлөөсөө сугарах дургүй яваа сураг бий. Аварга зодоонч эр.

Бэлэгний хамгийн гоё нь жижигхэн хайрцагтай байдаг. Амьдрал хамгийн сайхан бэлэг бол өчүүхэн 14_2хайрцагтай хуримын бөлзөг билээ. Би бол жоохон юманд сэтгэл алдардаг. Над шиг үлэмж биетэй эрэгтэйн дэргэд бас нэг том биетэй эмэгтэй алхаж байвал их “мангар” харагдах байлгүй гэж ярьсан.

Тиймээс л өөрөөсөө арван хэдэн насаар дүү, 45 сантиметрээр намхан дур булаам эгдүүтэй хөөрхөн Хайден Панеттиер хэмээгч бүсгүйг гараасаа алдахгүйн тулд дахин болзож эхэлжээ. “Титаник” хэмээх уянгын романтик хайр дурлалын сэдэвтэй сэтгэл хөдөлгөсөн үйл явдалтай киноныхоо дүрээр хорвоогийн хамгийн сэтгэл татам Ромео болсон Леонардо ди Каприог өдөр санаж, шөнө зүүдэлдэг бүсгүйчүүд олон. Дөчин насны босго давж буй боловч эхнэр авч гэр бүлтэй болох гэж яарахгүй яваа Холливудын жентльмен “Ромео” ди Каприо Бразилийн Жизель Бундхем, Изралийн Баар Рафаэль, Германы Тони Гарн, Испани цуст Кэт Торрес гээд дандаа загвар өмсөгч бүсгүйчүүдтэй 6 жилээс зургаахан хоног үерхсэн байдаг. Одоо ч гэсэн тэрбээр шинэ авд мордсон агаад энэ удаад бас л загвар өмсөгчдийн зүг рүү дурлалын дурангаа чиглүүлжээ. Манай рок попынхон дотроос нөхөрт гаралгүй хар нүд хөхөртөл хүлээлгэж байгаа дуучны нэг бол яалтгүй “Киви”-гийн Ука. Эрч хүч, инээд баясал, шинэ санаанууд зогсолтгүй урсгаж явдаг цоглог золбоотой Ука удахгүй дөч шүргэх нь ээ. Гучин долооны жил орж буй европ төрхтэй энэ “галзуу хүүхэн”-ийг хадамд гарах эмэгтэй биш харин хүргэн оруулах хүч чадалтай бүсгүй гэлцэх. Хэрэв үнэн аваас шинэ жилээр “шаргал” Ука залуухан хөвгүүнд сугадуулаад хуримын ордон руу алхаж байвал гайхалтггүй байж мэднэ.

Галзуу төрх, аманцар хэлэмгий дүрээрээ кино дэлгэцэнд үзэгчдийн анхаарал татдаг жүжигчин Т.Карма тавь шүргэж явахдаа дуртай цагтаа “шинэ шөл” амталдгаа дэлгэсэн билээ. Түүн шиг шинэ ногооны шөл амтлах бүсгүйчүүдйин жагсаалтад поп Сараа, дива Наран, бест Одгэрэл нар орно. Отгон охиноо дүүмэд залуугаас олж төрүүлсэн Сараа авхай удахгүй 45 хүрч хатагтай хэмээх нэр зүүнэ. Гэвч одоо хүртэл нөхөртэй болоогүй л байна. Монгол Пугачева гэгддэг Сараа хэрэв Алла авгайн шийрийг хатаавал залуухан эрээр хөлөө угаалгах байх. Дива Наран дөчин насны даваагаар алхсан ч эр хүнтэй шүргэлцэх бүү хэл хөтлөлцөөд явах нь үзэгдээгүй. Нэг л өдөр “Би бол ижил хүйстэн” гэж зарлаад түмнийг цочирдуулахгүй л бол яамай.

Л.Балхжавын UBS телевизийн хөтлөгч Одгэрэл хөөрхөн дуулдаг, шүлэг бичдэг, адтай инээдгээрээ цоглог бүсгүй. Хоёр өрөө сууцанд ганц бие суудаг Одкоог их л ганцаарддаг гэж ярих юм билээ. Дэлгэцээр л нэг их том ам, шүд гаргаад баясгалантай ангалзаж хөхөрч байдаг ч бодит амьдрал дээрээ маш түгжигдмэл гэнэ. Буриад хөвгүүн Цокто гэдэг ОХУ-ын иргэн дүүмэд бандитай хэсэгхэн зуур дотнослоо гэдгээс ондоо чимээ байдаггүй. Ямартаа ч түүнийг “UBS”-ээр хөтөлдөг шоугаа цуг хөтлөн явуулдаг Гантулга буюу Анууштайгаа Монголын гэр бүлийн тоог нэгээр өсгөөсэй гэсэн хүсэлтүүд байдаг л юм билээ.

Тавин настай авгайд аягатай цайгаа хуваах хань олдоод байхад идэр цоглог эрчүүдэд эхнэр, жавхаалаг бүсгүйчүүлд эр олдохгүй яадгийм. Юун төлөө нас зөрөхөөс нүх зөрдөггүй гэцгээнэ вэ!…

agshin.mnаквалоо ценаescort servives


Дур булаам топ модель Э.Одгэрэл 50 насандаа орь залуухан амрагаар өөрийгөө чимнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: тэнэг юм Огноо: 15 December 2014 Reply

хөгшин авгай шаах юун гоё байна заваан юм гормоны идэвхи байгаа боловуу цоо эрүүл биш шүү дээ

Нэр: sda Огноо: 15 December 2014 Reply

yu shaagaad bgan be. ymar t1 niitlel weeeeeeeeee sda

Нэр: 8581 Огноо: 15 December 2014 Reply

ene yamar teneg niitlel we. humuusig yamar ih doromjloo we. manai setguulchid yaagaad iim nairuulga zui. yos zuigui bg yum be. arai ch dee. setguul zui gej iim bolchihson yumuu. redactor gej hun bg bol hyamaj uzej bj niitledeg baiwal zugeer bhiin.

Нэр: tuya Огноо: 15 December 2014 Reply

ene yamar teneg niitlel we. humuusig yamar ih doromjloo we. manai setguulchid yaagaad iim nairuulga zui. yos zuigui bg yum be. arai ch dee. setguul zui gej iim bolchihson yumuu. redactor gej hun bg bol hyamaj uzej bj niitledeg baiwal zugeer bhiin.

Нэр: Anonymous Огноо: 15 December 2014 Reply

Сэтгүүлчээ ч хат даа.

Нэр: rewqrw Огноо: 15 December 2014 Reply

yamar erguu xar piz-daa vee Odgerliin ner tavij olon xun tsugluulax gesiim baix daa mal chini

Нэр: zochin Огноо: 15 December 2014 Reply

giiguuleh ni dee

Нэр: erka Огноо: 15 December 2014 Reply

yu heleh geed yu bicheed bgam be, zugeer bgaa humuusiig yalgah geed bgan, chinii husseneer amidrah bolj bnu, iim teneg niitlel anh udaa unshlaa, chadahgui bol Bichihee boli za

Нэр: Anonymous Огноо: 15 December 2014 Reply

Бөгсний хов ярьдаг авгай нар шиг юм нийтлэх юмаа

Нэр: Anonymous Огноо: 16 December 2014 Reply

Одгэрэл бол төгс эмэгтэй… 60 гарсан ч гэсэн иймээрээ л байх байх.

Нэр: зочин Огноо: 17 December 2014 Reply

мэдрэл муутай юм байхдаа энэ сэтгүүлч нь

Нэр: zochin Огноо: 24 January 2015 Reply

Zass.hugshi mongol owgnuud zaluuhan ohidtoi yawj bhad ,em hun hugshin bolsn hoinoo yasanch yadgiin !!chadaj bga yumand arga bhgui !!!

Нэр: zochin Огноо: 24 January 2015 Reply

Higshin hun geheer awah yumgui bie mutai gj yu bhaw !!!zaluuhn murtluu uwchtei yumnuud zunduu l bdg bzdee!!!!teneg erguu erchuud

Нэр: Anonymous Огноо: 6 November 2015 Reply

50 хүрсэн гэхэд сайхан эмэгтэй шүү.

Нэр: zochin Огноо: 10 July 2016 Reply

Ee humuusiin ataarhaj bgaagee kkkkkkk.odgerel bol goy busgui tugs emegtei .tiimch uchraas olond eldweeree heluulj bdg bhdaa.

Leave a Reply to Anonymous Cancel Reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.