Сайхан арьстай байхад туслах жимс, ногоог нэрлэж байна.
Гүзээлзгэнэ, улаалзгана, үхрийн нүдний төрлийн жимснүүд
Энэ төрлийн жимснүүдийн найрлаганд агуулагддаг антиоксидант нь дотор эрхтнийг буюу хоол боловсруулах эрхтэнийг цэвэрлэх гээд олон төрлийн ач холбогдолтой. Мөн арьсыг гадаад орчны нөлөөллөөс хамгаалж чадна.
Чавга
Чавга бол антиоксидант найрлагаараа хамгийн дээгүүрт орох жимс учир цэвэрхэн, толигор арьстай байхыг хүсч байгаа бол чавганаас хэзээ ч битгий татгалзаарай.
Ногоон цэцэгт байцаа
Ногоон цэцэгт байцаа нь В амин дэм ихээр агуулагдсан учраас үс, арьс, хумсанд маш сайн нөлөөтэй.
Жүрж
Жүржинд коллаген ихээр агуулагддаг болохоор арьсанд хамгийн тустай жимснүүдийн нэг яах аргагүй мөн. С амин дэмийн найрлага өндөртэй тул арьсыг нар салхи болон бусад гадаад орчны нөлөөллөөс хамгаалах, царайлуулах ач тустай.
Лууван
Тоочоод баршгүй ач тустай ногоо гэвэл лууван юм. Түүхий лууван тогтмол идэх нь үсний эрүүл 15+ pics inside of justin-bieber-news.info …15+ pictures inside of Zac Efron, Michelle Rodriguez, and more on vacation…i don know if zac and mcihelle look happy in spain, but i do know you took these pics from instagrams to make a post based of mo’s instagram. ургалт, нүдний хараа, шүд болон ясны бэхжилтэнд маш сайн нөлөөтэй.
Улаан лооль
Болсон, эсвэл түүхий ч бай аль ч төрлийн улаан лооль эрүүл мэндэд хамгийн тустай. Түүхий улаан лооль нь хүний биеийг дотроос нь чийгшүүлэх тустай.
Бууцай
Бууцайнд их хэмжээний төмөр болон бусад хүч чадлын эрдсүүд агуулагддаг болохоор Popeye хамгийн дуртай байдаг бизээ. Мөн арьсны үрэвсэл батганы эсрэг идэвхитэй тэмцэгч юм. Кальцийн агууламж ихтэй болохоор шүд болон ясны бэхжилтэнд тустай. Бууцайг хэрэглэхдээ аль болох удаан буцалгахгүйг хичээгээрэй. Удаан болговол амин дэмүүд нь хамгийн хурдан алга болдог ногоо юм.