Цагаан шүдтэй байхын нууц

шүдБүсгүй таны дур булаам инээмсэглэлийг үргэлж чимж байдаг шүдээ цасан цагаан хэвээр хадгалахад тань туслах аминчхан зөвлөгөөг хүргэе. Энгийн бөгөөд үр дүнтэй дараах хэдэн зөвлөгөөг хэрэгжүүлээд нэг үзээрэй.
• Цай, кофегоо аль болох сүүтэй ууж хэрэглэ. Энэ нь таны шүдийг толботон өнгөртөж, харлахаас бага ч болтугай сэргийлэх болно.
• Хэт халуун, хүйтэн зүйлс уухаас зайлсхий. Хэт халуун, хүйтэн зүйлс нь зүйл уух нь таны шүдний пааланг гэмтээж, өнгөө алдахад хүргэдэг.
• Жимсний жүүснээс татгалз. Жимсний жүүсүүд нь нь сахар ихтэй байдгаас гадна усан үзэм, цангис зэрэг жимсний жүүс нь хүчиллэг бодисыг ихээр агуулдаг учир шүд хорхойтоход хамгийн ихээр нөлөөлдөг байна. Иймд жимсний жүүс уухын оронд шинэхэн жимс идэхийг танд зөвлөе.
• Нэрсний төрлийн жимс идсэний дараа шүдээ цэвэрлэ. Учир нь түүнээс үлдсэн хар өнгөр тогтож үлдэх магадлал маш өндөртэй байдаг.
• Хар өнгийн сүмснээс татгалзах. Шар буурцагны сүмс, шорлог, шарсан махны сүмс, кетчуп, цагаан цуу, шоколадан сүмс зэрэг нь шүдийг өнгөртөж, харлуулах нэгэн эх үүсгэвэр болдог бөгөөд өнөөдрөөс эхлээд аль болох татгалзахыг хичээгээрэй.
• Чихэргүй бохь зажлах.Шүдийг тань өнгөртүүлж болзошгүй шингэн зүйлс ууж, идсэнийхээ дараа чихэргүй бохь зажилж, шүдээ цэвэрлэж байгаарай.
Энэхүү хэдхэн зөвлөгөөг хэсэг хугацаанд дагахад л таны шүдэнд бодит өөрчлөлтүүд гарч эхлэх бөгөөд таныг туршаад үзэхийг санал болгож байна. Хэрэв та шүд цайруулах энгийн бусад аргыг мэддэг бол бидэнтэй хуваалцаарай.

аквапарк аквалооanal escorts uk


Цагаан шүдтэй байхын нууц
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.