Энэ өдрийн зурхай /2014.12.17/

1Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 17. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 26. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, 9 улаан мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Эерэг өдөр. Одод таны амьдралд эрс өөрчлөлт гарахад нөлөөлж байна. Зарим хүн ажлаа буюу сургуулиа өөрчлөхөөр шийдэх бололтой. Энэ талаар нөлөө бүхий, амжилттай танил, хамаатан садантайгаа ярилцахыг зөвлөж байна. Тэдний хэн нэг нь таны хувьд гэнэтийн боловч ирээдүйтэй ажил санап болгоно.

 

Үхэр (4/20-5/20)

Хянамгай байх өдөр. Худалч хуурмаг хандлага, тодорхойгүй байдал, эсвэл эргэлзээтэй бодлоор дүүрэн бас нэгэн өдөр. Жинхэнэ бодит байдал, зохиомж хоёрын ялгааг олоход хэцүү байх болно. Таны сэтгэл санааны байдал ерөнхий эрүүл мэндэд чинь муугаар нөлөөлж болох тул тайван, бодлоготой байхыг хичээ. Өдөр дунд хэд хэдэн хэрүүл тэмцэлтэй тулгарч болзошгүй тул ярих зүйлээ эхлээд сайн бодож байж ярь. Мөн түүнчлэн бусдын өмнөөс хэрүүл тэмцэл хийхээс зайлсхий.

 

Хамтатгах (5/21-6/21)

2014 онд олсон амжилтаа ерөнхийд нь нэг эргэж хармаар санагдах авч 2015 оны туршид хүрэхээр эрмэлзэж байгаа ирээдүйн зорилтоо тодорхойлох нь ухаалаг хэрэг болно. Бүтэхгүй мэт удахгүй өөрчлөгдөх магадлалтай тул боломжтой завшааныг соргогоор ашиглах хэрэгтэй. Таныг өнгөрсөнд эргүүлэн аваачих хуучин зургуудаа олсноор өнгөрснийг дурсан хэт ихээр гуниглаж ч магад. Настай эмэгтэй хүний үг таныг зөв замд чинь хөтөлнө.

 

 

Мэлхий  (6/22-7/22)

Үр бүтээлтэй өдөр. Та болон таны хайрт өөрийн цаг зав, хүч хөдөлмөр, мөнгөө мөнгө олох бизнес ажиллагаанд зориулахад таатай. Бизнесийн гэрээ хэлэлцээр ашиг тусаа өгнө. Та өөрийн гадаад үзэмжиндээ санаа тавих нь таашаалыг авчирна. Сайхан харагдаж байвал та өөдрөг сэтгэлтэй байж чадна. Хэн нэгэн танд хэлсэн амандаа хүрч эгч дүүс , найз нөхдөө ч ялгахгүй байдалд хүрч болзошгүй. Ганц бие амьдралд дахин эргэн орсон хэн нэгэн хуучин амьдралаа санагалзана.

Арслан (7/23-8/22)
Гайхалтай өдөр. Энэ өдөр төрөлхийн сэтгэл булаам, итгэл дүүрэн байна. Ажлын газарт олон үйл явдал тохиох бөгөөд ажил олгогчоос албан тушаалын санал юмуу шагнал урамшуулал авч, амжилтанд бага ч гэсэн хүрсэн юм шиг санагдана. Хамт ажиллагсад тань таны байр суурьт хүрч чадаагүйдээ сэтгэлээр унасан байж магадгүй тул тэднээс урмын үг сонсоно гэдэгт тэгтлээ их найдах хэрэггүй. Цалин тань нэмэгдэж санхүүгийн дарамтнаас гаргана. Зугаа цэнгээнд мөнгөө үрэхийн оронд ухаалаг зарцуулсан нь дээр.
 

Охин (8/23-9/22)   

Аз жаргалтай өдөр. Өөрийгөө эерэг энергээр хүрээлүүл. Зорилгодоо үнэнч бай. Олонх охиныхон сайн ажилласныхаа төлөө шагнал хүртэх болно. Таны ажлын чадвар хэсэг хүмүүсийн хараанд байна. Хэрвээ аливаа зүйл хэтэрхий удаашралтай байвал тун удалгүй бүх зүйл хэвэндээ орох болно. Хэрвээ та хүүхэддээ баярын бэлэг болгож муурын зулзага болон жижигхэн гөлөг өгөхөөр шийдээд байгаа бол яг одооноос тохирохыг нь амьтаны дэлгүүрүүдээс хайж эхэл.
 

Жинлүүр (9/23-10/22)

Болгоомжлох өдөр. Замын хөдөлгөөний дүрэм биелүүлж хурд хэтрүүлэхээс болгоомжил. Эсрэг тохиолдолд хуулийн арга хэмжээтэй тулгарна. Азтай завшаан ирж байгаа тул гэнэтийн бэлэг, нөхцөл байдалд бэлэн бай. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна. Тэр танаас өөр сонирхолтой, үзэл бодолтой нэгэн байна. Тиймээс та яаран дүнэлт хийх хэрэггүй. Мөн та өөрийн сул талаа ойлгоно.

Хилэнц (10/23-11/21)   

Зугаатай өдөр. Дэглэм сахиж байгаа бол болгоомжтой байхыг анхааруулъя. Өдрийн цайнаас бусад цагаар гэдэс хоосон явахаа болих хэрэгтэй. Таны сэтгэл санаа зовохоор зүйл болохгүй бол амлалтаа зөрчсөн ч танд нэг их нөлөөлөхгүй. Таны нэр хүнд муудаж байгаа ч царайлаг, шинэ хамтран ажиллагч чинь танд татагдах болно. Та хувцас хунар, хоол хүнс, зугаа цэнгэл дээр гар огтхон ч татдаггүй хүн. Тиймээс та төсвөө хадгалж үлдэхийг хүсч л байгаа бол хамгийн үнэтэй үнэтэй гэсэн барааг зардаг том дэлгүүрүүдэд орохгүй байхыг зөвлөе.
Нум (11/22-12/21)

Шинэчлэл хийх өдөр. Тайван байж, аливааг эргэцүүлэн бодож, өөртөө анхаарал тавих үе. Гадаад үзэмжиндээ анхаарч, массаж, иог бясалгал хийж, бүжиг урлагийн сургалтанд явах нь таны оюун санааг чөлөөлж, өөрийгөө таньж мэдэхэд туслах болно. Хэрвээ танд ямар нэг сэтгэл зовоосон зүйл байгаа бол та бусдаас болон өөрөөсөө чухам юу хүсч байгаа талаараа дахин нэг бодоод үзэхийг зөвлөж байна.

 
Матар (12/22-1/19)

Таатай өдөр. Энэ өдөр гэрээ хэлэлцээр дипломат ажил төлөвлөгджээ. Шинээр хүнтэй болзож эхлэхэд хамгийн таарамжтай өдөр. Хамтын ажиллагааны үр дүн ашгаа өгнө. Өнөөдөр та хүмүүсийг ойлгож, энэрэнгүй байх чадамж өндөртэй байна. Завгүй ажиллах, эсвэл завгүй байх шийдвэр гаргах 2-ын хоорондын холбоо нь харилцан ашигтай.

 

 
Хумх (1/20-2/18)   

Хувирамтгай өдөр. Од эрхэсийн нөлөөллөөс болоод та харилцаандаа илүү гүн гүнзгий хэмжүүрийг бий болгох болно. Энэ нь бүгд сайн байхгүй ч гэлээ та зарим нэгэн хөгжилтэй бус зүйлсийн учир шалтгааны учрыг ойлгох болно. Та өнөөдөр хэлсэн зүйлээ ажил болгон хэрэгжүүлсэн эсэхээ шалгаарай. Уучлаарай гэж хэлэх нь бүх зүйлийг засахгүй бөгөөд алдсан итгэлийг эргүүлэн авчрахгүй.

 

Загас (2/19-3/20)

Хуурмаг өдөр. Хэрэв таныг хотоос гадна болох үйл явдалд урьсан бол урилгыг хүээн аван, тэнд байгаа хүмүүсээс урам зориг аваарай. Өнөө орой таны хувьд маш романтик, онцгой үдэш байх нь. Худалдаа наймаа болон бусадтай харилцдаг салбарт ажилладаг хонины ордныхонд хүмүүстэй харьцахад асуудал үүсч магадгүй. Дандаа үйлчлүүлэгчийн тань зөв байх албагүй гэхдээ та өөрийгөө барих ёстой.

чехлы для iphone спбbest escort in uk


Энэ өдрийн зурхай /2014.12.17/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.